Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ч.Хүрэлбаатар: Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас тавьсан шаардлагаас тав нь биелээгүй

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 13-18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хурлаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдэх юм. Хуралд дэлхийн 205 орны төлөөллөөс гадна Олон Улсын Валютын Сан, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож байна. Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “Саарал жагсаалт”-ын талаар тодрууллаа.

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор энэ талаар ямар нэг мэдээлэл ирсэн, мэдэгдэл гарсан зүйл байгаа юу?

-Байхгүй.

-“Саарал жагсаалт”-ын талаарх мэдээллийг нууж байна гэсэн зүйл яригдах болсон. Ийм асуудал байгаа юм уу?

-Яалаа гэж дээ. Монгол Улс мөнгө угаах, терорризмын эсрэг байгууллагаас гаргадаг “Саарал жагсаалт”-д урд нь нэг удаа ороод гарсан. Тэгээд эрчимтэй хяналтад ордог. Урд нь Австрали, Тайландад болсон хурал дээр эрчимтэй хяналтын тайлангаа тавьсан. Одоо Францад болж байгаа хурлаар “Саарал жагсаалт”-д орох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

-Та Сангийн сайдын хувьд уг хуралд оролцох ёстой байсан уу?

-Би Сангийн сайдын алба хашдаг. Мөнгө угаах, терорризмыг санхүүжүүлэхийн эсрэг Үндэсний хороо ажилладаг. Энэ хороог Хууль зүй дотоод хэргийн сайд тэргүүлж Тагнуулын ерөнхий газрын дарга орлогчоор нь ажилладаг юм.

-Арилжааны зарим банкны өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэсэн. Энэ асуудлыг тодруулах талаар Монголбанкинд ямар шахалт, шаардлага тавьсан бэ?

-Манай арилжааны банкуудад ОУВС-гаас 2018 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан байсан. Ингээд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Үүнийг нь бид хянаж үзэх, аудит хийх ёстой. Яагаад гэвэл банкны үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх учиртай. Иймд энэ оны наймдугаар сард арилжааны банкуудад аудитын шалгалт хийсэн. Үүний дүн есдүгээр сард гарсан байх учиртай.

-Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагаас 40 орчим шаардлага тавьсан гэсэн. Манай улс гаргаж өгсөн тайландаа хэдийг нь хангасан бэ?

-Надад байгаа мэдээллээр анх 40 шаардлага тавьсан. Үүний таван шаардлага нь биелээгүй үлдсэн байгаа.

-Тэгвэл биелээгүй үлдсэн ямар таван шаардлага байгаа юм бэ?

-Хамгийн гол нь бодлогын зургаан арга хэмжээ авсан. Эдгээрээс анхаарал тавьж буй зүйл нь санхүүгийн хяналтын асуудал. Арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага болон мөнгө угаах боломжтой зүйлүүдэд санхүүгийн хяналт хэр зэрэг тавьж байгааг голлон үздэг. Хяналт тавьсны дараа илэрсэн хэргүүдийг яаж шийддэг асуудлыг авч үздэг гэж ойлгож байгаа.

-Ирэх оны төсвийн хуваарилалт шударга бус болсон. Тухайлбал, Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймагт хамгийн их мөнгө хуваарилсан гэсэн шүүмжлэл гараад байгаа?

-Ерөнхий сайд орон нутгуудаар явж ажилладаг. Тэгэхдээ тухайн орон нутагт зарим асуудлыг газар дээр нь шуурхай шийдэх тохиолдол бий. Ерөнхий сайд очиж ажилласан газар болгонд тавьсан асуудлын хөрөнгө оруулалтын ажлуудыг авч үзээд уг мөнгийг төсөвт төлөвлөсөн.

-2020 оны төсөвт зөвхөн Хэнтий аймагт л гэхэд хамгийн их, 191 тэрбум төгрөгийн төсөв хуваарилсан байгаа шүү дээ?

-Ерөнхий сайд Хэнтий аймгаас сонгогдоогүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com