Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Мөнхцэлмэг: УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг АТГ шалгадаггүй хуулийн хийдэл байна

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, “Бид уучлахгүй” хөдөлгөөний удирдлагууд хамтарч хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн УИХ-ын гишүүдийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-УИХ-ын Ёс зүйн дэд хороонд “Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагад УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлого нь хэт өссөн тухай асуудал тавьсан юм. Ингээд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын эрх хэмжээний хүрээнд ажиллаж байна. Ингээд Ёс зүйн дэд хороог хуралдуулах гэхэд ирц бүрдэлгүй хоёр удаа хойшилсон. Харин лхагва гарагт Ёс зүйн дэд хороог хуралдуулсан. Гишүүдээс санал гарч дараагийн хурлаар ярихаар хойшлуулсан. Тэгэхээр Бид уучлахгүй иргэний хөдөлгөөний залуустай Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг зохицуулсан ёс зүйн дүрэм, холбогдох хуулийн зохицуулалтыг өөрчлөхөд нэлээд цаг хугацаа шаардсан хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй гэдэгт санал нэгдсэн. Ийм учраас хууль зүйн талаас нь өөрчлөлт оруулах саналыг Бид уучлахгүй хөдөлгөөний залуус тавьж байгаа. Би энэ саналыг бүрэн дүүрэн дэмжиж хуулийн өөрчлөлтийн төслийг санаачлаад явна. 1996 оноос хойш үе түеийн парламентын Ёс зүйн дэд хороо маш цөөхөн хуралдсан юм билээ.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг:

-Манай хөдөлгөөнөөс 2019 оны есдүгээр сарын 4-ний өдөр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд байгаа хийдлүүдийг өөрчлөөч гэсэн санал төрлийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Бид хуулийн таван өөрчлөлтийг хүсч байгаа. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 13.2 буюу нийтийн албан тушаалтнууд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газарт өгөх тухай заасан. Тэгэхээр нийтийн албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ (ХОМ) үнэн зөв бөглөсөн эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эх үүсвэр нь тодорхойлон шалгах эрх нь Авлигатай тэмцэх газарт (АТГ) байдаггүй. Манай хөдөлгөөн АТГ-т албан ёсоор бичиг илгээж дээрх асуудлаар хариу авсан. Ирсэн хариуд нь “УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж хадгалдаг. Түүнээс биш цааш нь лавшруулан шалгах эрх байдаггүй” гэж албан ёсоор хариу өгсөн. Энэ нь Авлигын эсрэг хуульд цоорхой байгааг илтгэж нотолж байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас бидэнд “УИХ-ын даргын 177-р захирамжаар Авлигын эсрэг хууль болон түүнтэй холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт та бүхний саналыг уламжилсан” гэсэн хариу өгсөн. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мөн дээрхтэй адил хариу ирсэн юм. АТГ УИХ-ын гишүүдээс бусад төрийн албан хаагчдыг ХОМ-т нь сэжигтэй зүйл байвал шууд шалгах эрхтэй. Харин УИХ-ын гишүүдийг Ёс зүйн дэд хороо шалгадаг хуультай. Тэгэхээр энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэж бид үзэж байгаа. Нэг иргэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн. Гэвч өнөөг хүртэл шалгаагүй. УИХ-ын гишүүдийг хууль хяналтын байгууллага шалгах гэхээр ирц нь бүрддэггүй. Эсвэл нэгнээ барьцаалах, хаацайлах зэрэг үйл явц гардаг. Хуулийн процеес нь буруу учраас ийм үйлдэл гарч байгаа юм. Бид одоо цаашид хийх ёстой санал шаардлагаа тодорхой бичиж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч байна. УИХ-ын гишүүдийг шалгана гэдэг нь УИХ-ын Ёс зүйн дэд хороо, хорооны даргын ажил биш. Хууль зүйн асуудал. Тэгэхээр Авлигын эсрэг хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Ийм учраас бид УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт хуулийн өөрчлөлтийн саналаа шаардлагаар хүргүүлж байгаа юм. Бидний санаа зовж буй нэг асуудал бий. Тэр нь дахиад ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй гэсэн хардлага. Учир нь дээрх хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ХОМ үндэслэлгүйгээр огцом нэмэгдсэн. АТГ-ын вэб сайтад тавигдсан мэдээллийг харвал ХОМ нь 2015 онд өөрийнх нь орлого 29 сая төгрөг байсан. Гэтэл 2018 онд 442 сая төгрөг буюу 15 дахин өссөн байна. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 2015 оныхоос тав дахин өссөн байгаа юм. Мөн орон сууц үл хөдлөх хөрөнгө нь хоёр дахин өссөн. Тээврийн хэрэгсэлгүй байсан бол 182 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй болсон. Мал аж ахуй нь 49.6 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 130 сая төгрөгт хүрсэн. Авлигатай тэмцэхдээ хэвлэлийн хурал хийх, чанга чанга орилж хашхичиж PR хийснээр асуудлыг шийдэхгүй. Хамгийн бодит тэмцэл бол хуулийн өөрчлөлт.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний удирдах зөвлөлийн ажилтан Т.Цэнд-Аюуш:

-Бид УИХ-ын нэр бүхий гишүүдийн ХОМ-ийг шалгах хүсэлтээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд албан ёсоор өгсөн. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цэг таслал андуурсан байх вий гэсэн тайлбар өгч байна лээ. Бид АТГ-т албан ёсоор гаргаж өгсөн ХОМ-т тулгуурлан ярьж байгаа. М.Оюунчимэг УИХ-ын гишүүн болохоос өмнө жилийн орлого нь 30 сая төгрөг байж. Тэгвэл одоо 461 сая төгрөг болсон байна. Энэ нь гэр бүлийн орлого нь өссөн гэсэн үг. Бид хуулийн хийдлээ засах шаардага тавьж байгаа. Тэгвэл тухайн иргэнийг УИХ-ын гишүүн болсон иргэний өмнөх хөрөнгө орлогыг шалгах хууль эрх зүйн орчин алга. Ийм учраас УИХ-ын гишүүдийг ХОМ үнэн зөв бөглөөгүй гэсэн хардалт, сэрдэлт төрж байгаа юм. Жишээ нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг УИХ-ын гишүүн болохдоо өгсөн ХОМ-д бэлэн мөнгөний хадгаламж 710 сая төгрөг гэсэн. Өнөөдөр энэ хадгаламж нь 541 сая төгрөг болж буурсан харагдаж байгаа. Үүнд ХОМ-ээ үнэн зөв гаргаагүй гэсэн хардах өнцөг гарч ирж байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн болохоос өмнө би ирээдүйд энэ албан тушаалаас төдөн тэрбум төгрөг олно гэсэн тооцоо хийж хуурамч ХОМ гаргаж өгөөд байгаа юм биш биз гэсэн хардалт төрж байгаа юм. Бид УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХОМ-ийг шалгах хүсэлт бас гаргасан. Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Би 300 сая төгрөгийн зээл авсан” гэдэг тайлбар хийж байна лээ. Үүнд хардах зүйл бас бий. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 368 сая төгрөгийн зээл авсан нь байгаа. Гэвч ХОМ-ийг нь нягталж шалгаад үзвэл түүнд банк ийм өндөр хэмжээний зээл олгох үндэс алга гэж хардаж байна. Банк зээл олгохдоо эргэн төлөгдөх нөхцөл, орлого, барьцаа хөрөнгө гээд маш олон шалгуур тавьдаг шүү дээ. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болохоос өмнө жилийн орлого нь 195 сая төгрөг байсан. Тэгвэл одоо нэг тэрбум 53 сая төгрөг болж өссөн. Ийм асуудлууд байгаа учраас эдгээр гишүүдийн ХОМ-ийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дахин өгч байна. Дээрх мэдээллүүдийг АТГ-ын вэб сайтаас авсан учраас бидэнд ямар нэг цэг таслал, орон андуурах үндэслэл байхгүй гэдгийг дахин хэлье.

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн болоод хөрөнгө орлого нь огцом өссөн тул шалгах ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өгсөн УИХ-ын зарим гишүүн дараах тайлбарыг өгч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:


-Би 2009 оноос хойш тасралтгүй ХОМ өгч ирсэн. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарлаж байгаа. Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг. Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан юм болгонд би нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй. Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой. Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна. Аж ахуй эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах албагүй. Хэрвээ ямар нэг байдлаар хардаад байгаа бол АТГ-т өгөөд шалгуулах хэрэгтэй. Миний олсон орлогыг хууль бус гэж хардаад байгаа бол хэвлэлийн хурал хийж байхаар АТГ-т хандаж, шалгаад өгөөч гэсэн хүсэлтээ өгөх хэрэгтэй. Намайг гишүүн болоогүй байхад барилгын борлуулалт муу байсан. Миний нэр дээр бүртгэлтэй компаниуд 2010 онд байгуулагдсан. Хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг сэргэж, орон сууцны борлуулалт нэмэгдсэн. Эдийн засаг сэргэж байгаа эсэхээс шалтгаалаад орлого нэмэгдэж, буурч л харагдана биз дээ. Би шалгуулахад бэлэн. Илүү харж, хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц. Минийх бол бизнесийн үйл ажиллагаа, амины орон сууц зарснаас орж ирсэн хууль ёсны орлого.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:


-Миний хөрөнгө орлого 20, 30 дахин битий хэл хоёр төгрөгөөр ч нэмэгдээгүй. Би өөрөө АТГ-т миний хөрөнгө орлогын мэдүүлгийн үнэн мөнийг хэлж өгнө үү гэсэн бичиг явуулсан. Надад хариу өгөхдөө цэг таслал дээр алдах, мэдэхгүйгээр андуурах явдал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд байгаа юм. Энэ бол УИХ-ын Ёс зүйн дэд хорооны асуудал. Ийм учраас бид таны энэ хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүллээ гэсэн. Би Ёс зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд “Та хороогоо хурдан хуралдуул. Ингэж худал мэдээлэл явуулж болохгүй. Хэрэв худал мэдээлэл явуулбал би энэ асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийдүүлмээр байна” гэсэн байгаа. Одоо хүлээж л байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com