Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголчууд орлогынхоо 60 хувийг зээлийн төлбөрт шилжүүлдэг

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-д өргөн бариад 1.6 жил болж байна. Энэ хуулийн төслийг УИХ одоо хэлэлцэх ажээ. Уг хууль батлагдвал өнөөдөр жилийн 30 хувьд хүрээд буй арилжааны банк, Банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэрэг санхүүгийн харилцаанд орж зээл гаргагчдын мөнгө хүүлэлтийг хязгаарлах юм. Хуулийн төсөлд банкуудын гаргаж буй зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн 18 хувь байхаар хязгаарлана. Хэрэв энэ хязгаарыг давсан хүүтэй зээл олговол эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм.

Энэ хуулийн ач холбогдлын талаар эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар өөрийн байр сууриа цахим хуудсаараа илэрхийлсэн байна. Тэрбээр:
-УИХ хурлаар зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хууль батлагдвал арилжааны банкны зээлийн хүү жилийн 18 хувь буюу сарын 1.5 хувь, Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү жилийн 24 хувь буюу сарын хоёр хувиар хязгаарлагдана. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийг төрийн байгууллагуудаас Монголбанк л хамгийн ихээр эсэргүүцдэг. Уг нь ингэж болохгүй л дээ. Хууль зөрчсөн үйлдэл! Монголбанк гэдэг бол төрийн мөнгөний бодлогыг "хэрэгжүүлэх" үүрэг бүхий институц. Харин төрийн бодлогыг тодорхойлдоггүй. Тийм эрх ч байхгүй. Санхүүгийн зах зээл дэх төрийн бодлогыг гагцхүү УИХ тодорхойлон батлах хуулийн зохицуулалттай. УИХ-аас баталсан бодлогыг л Монголбанк хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл УИХ нь Үндсэн Хуульд заасан эрх үүргийнхээ дагуу зээлийн хүүд дээд хязгаар тогтоох эсэхийг хэлэлцэж байх явцад Монголбанкнаас энэ талаар олон нийтэд элдэв сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчсөн үйлдэл болно.


Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-1990 оноос хойш монопол байдлаа хадгалж өнөөдрийг хүрсэн ганц салбар нь банк. Энэ монопол байдал нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд том дарамт болж байна. Маш олон санал хүсэлт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирдэг. Зөвхөн дотоодод биш гадаад улс орнуудад банкны салбарт төрийн зохицуулалт ямар байдаг талаар судалгаа шинжилгээ хийсэний үндсэн дээр энэ хуулийн төслийг санаачилсан. Япон улсад анх 1954 онд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу мөнгө хүүлэхтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж ирсэн байдаг. Өнөөдөр дэлхийн 76 улсад ийм хууль хэрэгжиж байна. Манай улсад ч ийм хууль хэрэгжүүлэх нөхцөл үүссэн, цаг үе нь болсон учраас энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулиар арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгнө. Үүнээс доош хэдэн хувьтай зээл гаргах нь арилжааны банкны өөрийнх нь асуудал. Тогтоож өгсөн зээлийн хүүгийн хязгаарыг давсан тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзээд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт хийх юм. Энэ хуулийн үр дүн гарах байх гэж бодож байна. Иргэд аж ахуйн нэгжийн баялаг бүтээх бизнес эрхлэх орчинг төрийн зохицуулалтаар хийж өгөх ёстой. Тэгэхгүй бол ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам улам дордож байна. Банкууд зээлийн хүүг нь урьдчилаад тооцож авдаг. Хүн өөрийн хэрэгцээнд зориулж зээл авдаг. Нэгдүгээрт хүүг нь урьдчилаад авчихаар нэмж зээл авах нөхцөл үүсдэг. Хоёрдугаарт жишээ нь урт хугацаатай ипотекийн зээл авсан иргэдэд маш том ачаа дарамт үүсгэж байна. Банк ашигтай ажиллаж байгаа. Харин тэр ашгаа нугалсан ашиг хийхээ боль л гэж байгаа юм.
Эрх баригчид эдийн засаг өсч амьдрал сайхан болно хэмээж буй ч тэдний ярьсан хэлсэн, амласаны эсрэг явж байгааг өнөөгийн үйл явц, иргэдийн түрийвч бэлээхэн хэлээд өгнө. МАН-ын Засгийн газрын ам ажил нь зөрдөг учраас эдийн засгийн өсөлт иргэдийн халаасанд орж амьдралд нь мэдрэгдэхгүй байна. Тэр ч бүү хэл олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд хүргэдэг саарал жагсаалт руу харайгаад орчихлоо. Иргэдийн амьдралд цалин нь хүрэлцдэггүй, хуримтлал үүсгэх боломжгүй учраас зээлээс зээлийн хооронд наад захын хэрэгцээгээ хангаж буйг хүн бүр мэднэ. Өнөөдөр зээлгүй иргэн, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг Монголоос хайгаад олдохгүй. Олдвол гарын арван хуруунд багтах нь гарцаагүй.


Хэрэглээний зээлийг ДНБ-нд харьцуулаад үзвэл зургаа, долоон жилийн өмнө 17-18 хувьтай тэнцдэг байсан. Тэгвэл Монголбанкнаас хийсэн судалгаагаар 2018 онд 33-35 хувьтай тэнцдэг болжээ. Арилжааны банкуудаас зээлийн мэдээллийг сонирхвол Иргэн Дорж сарын орлогынхоо 70 гаруй хувийг зээлийн төлбөрт шилжүүлж байна. Тэтгэврийн зарим зээл нь бүр 100 хувь зээлийн эргэн төлөлт болж байгаа жишээ бий. Зээлтэй иргэдийн гар дээр орлогынх нь 30 үлдэж байна гэдэг нь амьдралд нь хүрэлцэх хангалттай мөнгө биш нь мэдээж. Нөгөө л өрийн сүлжээ хэмээх чөтгөрийн тойрогтоо эргэлдэнэ гэсэн үг. Энэ байдал нь удаан үргэлжилбэл улсын засаг тэр ч бүү хэл үндэстнээрээ ядуурлын туйл руу нуран унах аюултай гэдгийг эдийн засагчид хэлж буй юм. Нэг ёсондоо монголчуудын зээлийн өндөр хүү, мөнгө хүүлэх явцад идэгдэж байгааг тод харуулж, мэдрүүлсэн тоо баримт билээ. Иймд иргэдийн гар дээр үлдэх мөнгийг нэмэгдүүлж өрийн дарамтыг бууруулах ёстой. Монголбанкнаас хэрэглээний зээлийг хязгаарлах журам гаргаж энэ оны эхнээс мөрдсөн. Энэ журмаар иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар, өр, орлогын харьцаа 70 хувь байхаар тогтоож өгсөн юм. Гэвч тодорхой үр дүн өгөөгүй. Хэрэв үр дүн өгсөн бол баяр ёслолын байдалтай зарлан тунхаглах нь гарцаагүй юм.


Тэгэхээр нэн тэргүүнд авах арга хэмжээ нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэдэгт эдийн засагчид санал нэгддэг. Нэг баримт дурдвал Монгол Улсын ДНБ өнгөрсөн жилийн (2018 он) байдлаар 32 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 25 хувь нь иргэдийн цалин, орлого. Энэ цалин орлогынх нь 60 хувь нь банк, санхүүгийн байгууллагад шууд ордог байна. Өөрөөр хэлбэл монголчуудын нийт орлогын 60 хувь нь зээл төлөхөд зарцуулагдаж байгаа гэсэн үг.
Ипотекийн зээлийн хүү өнөөдөр хамгийн бага. Жилийн найман хувийн хүүтэй олгож байгаа. Тэгвэл иргэн Дорж 10 жилийн хугацаатай 80 сая төгрөгийн орон сууц жилийн найман хувийн хүүтэй зээлээр худалдан авлаа гэж бодъё. Иргэн Дорж сар бүр 970 гаруй мянган төгрөгийн зээл төлнө. Энэ мөнгөний 600 гаруй мянга нь дунджаар хүүгийн төлбөрт тооцогдох юм. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрөөс бага хасагдаж хүү төлсөөр байгаад зээлээ төлж дуусгана гэсэн үг. Харин хамгийн бага хүүтэй зээл ийм байхад жилийн 20 хувь давсан зээл иргэн, аж ахуйн нэгжийн хосыг шувтрах нь ойлгомжтой.
Гэтэл зээлийн хүүд хязгаар тогтоохыг эсэргүүцэгчид “Төр захиргаадалтын арга хэмжээ авч зэх зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмыг эвдлээ. Төрөөс зохицуулж болохгүй. Тэгвэл талхны үнийг бас төрөөс зохицуул” гэж зориудаар мушгин гуйвуулсан асуудал тавьдаг. Харин тэр талхны үнийг төр аль хэдийн зохицуулчихсан шүү дээ. Учир нь талхыг гурилаар хийдэг. Гурил нь улаанбуудайнаас гардаг. Төр тариаланчдыг дэмжиж гурлын үйлдвэрт нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд нь мөнгө олгож байгаа. Өнгөрсөн онд нэг тонн улаанбуудайн урамшуулалд 50 мянган төгрөг олгож байсан. Энэ жил 100 мянга болгон нэмэгдүүлсэн. Тэгэхээр ганц талхны үнэ ч биш гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхыг төр зохицуулж байна гэсэн үг.


Манайхаас бусад улс орон банк, санхүүгийн салбараа төрөөс зохицуулдаг. Түүний эхний илэрхийлэл нь банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл. Энэ зөвшөөрөл авсан бол төрийн хяналт, зохицуулалт дор үйл ажиллагаа явуулдаг жамтай. Жишээлбэл АНУ-д арилжааны банкны зээлийн жилийн хүүг 8-10 хувиар хязгаарладаг аж. Өнөөдөр дэлхийн банк санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч, өндөр хөгжлөөрөө тэргүүлдэг Англи, Франц, Герман, Австрали, Япон, Солонгос, Сингапур зэрэг 80 гаруй улс зээлийн хүүд хязгаар тогтоож хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлэлтийг хязгаарлаж иргэдийн орлогыг хамгаалсан хуультай гэсэн үг юм. Харин Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийг эсэргүүцэгчид нь банк, Банк бус санхүүгийн байгууллага, ломбарданд хөрөнгө оруулагчид гэхэд хилсдэхгүй байх.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com