Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ө.Энхтүвшин: Замын-Үүд- Эрээний чөлөөт бүсэд ямар үйлдвэр байхыг хоёр тал тохирч байгаа

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ингээд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг гишүүд дэмжсэн юм.
Энэ хуулийн төсөлд "Хил дамнасан чөлөөт бүс гэж хил залгаа, улсын хилийн боомтын газар нутагт, Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндсэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ. Уг чөлөөт бүсэд хил дамнасан чөлөөт бүс байгуулж болно. Чөлөөт бүсэд баримтлах бодлогыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна" гэж заасан. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсон шалтгаан “Замын-Үүд-Эрээн”-ний эдийн засгийн чөлөөт бүс байгуулсантай холбоотой юм. Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Чөлөөт бүсэд хоёр талаас 30 хоног буюу нэг сар байна. Харин хүний тоо нь хязгааргүй. Хэрэв 30 хоног хэтэрвэл хариуцлага тооцно гэсэн заалттай юм билээ. Замын-Үүдийн төрийн албан хаагчдын ихэнх нь хүүхдүүдээ Эрээнд сургадаг. Эрээнд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байдаг. Хальтхан хэлэхэд уусах магадлалтай. "Хятад иргэдийн асуудал дээр анхаарал тавьж чадахгүй. Нэртэйгээр нь Замын-Үүдийн боомтоо 100 жилээр Хятадад өг" гээд хэлсэн чинь настай хүн байж Ө.Энхтүвшин дарга карт сугалсан болохоор миний зэвүү хүрээд байгаа юм. Одоо “Хаалгаар хөөгөөд гаргахаар тооноор ороод ирнэ” гэдэг шиг хуулийн төслөөр оруулж ирлээ. Энэ гэрээний заалтаа гишүүдэд өг. Шадар сайд болонгуутаа эдийн засгийн чөлөөт бүс гэсэн гэрээ нэрээр хятадуудыг 30 хоног дураар нь байлгах гэж байна. Үүнийгээ зогсоо.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Газар нутгаа өгөх гэсэн зүйлгүй. Чөлөөт бүсийн хуулиар "Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоног визгүй зорчино" гэж заасан. Энэ дагуу л хэлэлцээр байгуулсан. Эрээнд Дорноговийнхон хүүхдээ сургаад байгааг зогсоох боломжгүй. Чөлөөт бүсийн асуудлыг шийдвэрлэ гэж та бүхэн томилсон. Карт сугалсныхаа төлөө уучлалт гуйя.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Бид 30 хоногийн хугацаанд Хятад руу визгүй зорчдог. Харин Хятадууд манай улс руу визтэй зорчдог. Хятадууд манай улс руу визгүй зорчих сонирхолтой байдаг. Монголоо битгий хорлооч ээ. Үүнийг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Манай улсад чөлөөт бүсийн асуудал их яригддаг. Визгүй зорчигчид визний хугацаа хэтрүүлээд зөрчил гаргах вий гэсэн болгоомжлол байна. Хил хаалттай байхад хар тамхи, хүн алга болох гээд асуудал гарч байгаа. Энэ бүхэнд аюулгүй байдлаа яаж хамгаалах вэ?

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Бид энэ хуулийн төслийг өөрсдөө боловсруулсан. Хятадын талаас саналаа тавьсан. Ямар нэг бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хамтарч ажиллаж, хариуцлагаа хүлээнэ гэдгийг хэлэлцээрт гарын үсэг зурсан. Соёрхон батлах л үлдэж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Манай зарим гишүүд жаахан буруу ойлголттой байна. Хил дамнасан гэдэг нь элдэв янзын хардлага төрүүлээд байх шиг. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс гэж нэрийг нь өөрчилж байгаа юм байна. Тэнд үйлдвэрлэл хөгжиж, шинжлэх ухаан, техник, тээвэр ложистик хөгжөөсэй гэж бодож байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Цэвэрлэх байгууламж, зам, дулааны цахилгаан станц гээд дэд бүтцийн ажлууд хийгдээд дууссан. Одоо хэлэлцээр байгуулагдахыг хүлээж байна. Хамгийн гол зохицуулах үндсэн суурь бичиг нь хэлэлцээр юм. Ямар чиглэлийн үйлдвэр байхыг хоёр тал тохирч байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com