Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Татвар нэмэхгүй гэсэн боловч найман төрлийн татвар нэмэгджээ

Амлалт ба Биелэлт

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, сонгогчдын итгэлийг хүлээдэг. Тухайн улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл төдийгүй эрх барьж буй дөрвөн жилийн хугацаанд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэн ажиллах үүргийг хүлээдэг. УИХ-ын 2016 оны сонгуульд 76 тойрогт МАН олонх болж 65 суудал авсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэр бодитой биелж байна вэ.
“Амлалт ба биелэлт” булангаас бодит мэдээллийг авна уу. 

 

Амлалт: 
УИХ-ын 2016 оны сонгууль

МАН-ын мөрийн хөтөлбөрөөс....
• Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.

 

Биелэлт:

МАН олонх болж Засгийн эрх барьснаас 1.5 жилийн хугацаанд
нийт найман төрлийн татвар нэмжээ

1. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхлэв
2015 оноос 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхэлсэн. Харин 2017 оны тавдугаар сарын 1-нээс босгогүй болгож, бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхэлсэн.

2. Суудлын автомашины албан татвар
2017 оны тавдугаар сарын 1-нээс автомашины насжилтаас хамаарч 3-15 хувиар татвар нэмэгдсэн. Ингэхдээ моторын багтаамж нь 4501см/кубээс илүү байгаа нөхцөлд насжилтаас нь хамаарч 40-250 хувийн татвар ногдуулах болсон.

3. Импортын тамхины татвар
2017 оны тавдугаар сарын 1-нээс импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэлээ.

4. Шатахууны онцгой албан татвар
2017 оны долдугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг нэмсэн.

5. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэв
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдсэн. Одоо ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр нэг хувиар нэмэгдэж 11 хувийн татвар төлдөг болно. Түүнчлэн, НДШ-ийг 2019 онд 0.5 нэмсэн бол 2020 онд нэг хувиар тус тус нэмнэ.

6. Тамхи, согтууруулах ундааны албан татвар
Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдсэн.

7. Газар худалдаалах татвар
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхлэхээр болсон.

8. Ашигт малтмалын лицензийн татвар
Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, одоо эзэмшиж байгаа уул уурхайн лицензээ гуравдагч этгээдэд худалдах, эсвэл шилжүүлэхэд 10 хувийн татвар авах зохицуулалт тусгасан. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сараас эхлэн уул уурхайн лицензээ бусдад худалдсан хуулийн этгээдээс шинэ төрлийн татвар авдаг болсон.

ДҮГНЭЛТ:

Эрх баригчид татвар нэмэхгүй гэж аман дээрээ хэлж байсан ч аль хэдийнэ найман төрлийн татвар нэмсэн нь инфляц, хэрэглээний үнэ өсөхөд нөлөөлсөн. Улмаар ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн худалдаж авдаг өргөн хэрэглээний бараа бүгд өссөн. Шатахууны үнэ нэмэгдэж, валютын үнэ гэрлийн хурдаар өсөх болсон. Сая Монгол Улс саарал жагсаалтад орсон нь эдийн засагт донсолхуйц том аюул ирж буйг анхаарахгүй өнгөрч боломгүй. 2016 онд иргэн таны саналыг авахдаа “Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэж амлаж байсан МАН-ын мөрийн хөтөлбөр дэх амлалт харин ч эсрэгээрээ эргэж, иргэн та бидний нуруун дээр бүх ачаа буулаа.
 
 
Б.ОД
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com