Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Намын санхүүжилтийн дийлэнхийг гишүүдийн татвараас бүрдүүлж байж, гишүүдээсээ хамааралтай болно гэв
Намыг бүртгэхдээ  гишүүний босгыг өндөрсгөж байгаа нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халтай гэв
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд “Үндсэн хууль ба улстөрийн намын тухай хууль” хэлэлцүүлэг өрнөлөө. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэл, “Транспэрэнси интернэшнл Монгол”  байгууллагаас хамтран зохион байгуулсан уг хуралд оролцсон олон хүн  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан намыг бүртгэх  босгод анхаарал хандуулав. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халтай гэгдээд буй босго заасан заалтыг авч хаяхаар цөөнгүй оролцогчид нэгдэж байна лээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа уг төсөлд “Нам түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох 19`2  заалтад “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалт орсон юм байна.
Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын бүртгэлд тавигдах гишүүнчлэлийн шалгуур, олон улсын туршлага ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсны дараа энэ яриа өрнөсөн хэрэг. Тэрбээр ярихдаа “Улс төрийн намыг бүртгэх хоёр төрлийн хэв маяг байдаг. Нэгдэх нь гишүүний босго тавьдаггүй. Нөгөөдөх нь улстөрийн намд гишүүнчлэлийн шалгуур  тавьдаг.  Гишүүнчлэлийн шалгуур тавьдаг улс орнууд хоёр төрлийн аргачлалыг хэрэглэдэг.  Нэгдүгээрт, дэмжигчийн гарын үсэг цуглуулах, хоёр дахь нь гишүүний бүртгэл шаарддаг. Дэлхийд байгаа энэ хандлагаас бид хамгийн хатуу хувилбар гэж үзэж болох гишүүний босгыг өндөрсгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулинд одоо байгаа иргэдийн  эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг улам дордуулсан заалт болж байна” гэж дүгнэлээ.  Үндсэн хуульдаа  яг ийм зохицуулалт хийсэн улс орныг одоогоор би олж хараагүй.  Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх, нам байгуулах эрхэд халдаж, хатуу босготой болгож байна. Дээд шүүхийн сайтад байгаа  20 мянгаас дээш гишүүдтэй улс төрийн намуудыг дархлаажуулж, монополийг хадгалж үлдэх боломжийг олгож байна хэмээн тэр онцолсон.  Дээд шүүхэд 35 нам бүртгэлтэй байгаа.  Эдгээрээс 31 нь хуулийн шаардлагаар  нэгдэх, эсвэл татан буугдах  шаардлага тавигдах нь. Ийм тохиолдолд шинээр улс төрийн нам байгуулагдах боломжгүй болно.  Бид 3,2 сая хүнтэй. Ийм улсад  өндөр босго тавих шаардлага байгаа юм уу. Дэлхийн улс орнуудад ямар босго байдаг вэ гэдгийг танилцуулъя.  Гадны улс орнуудад Үндсэн хуульдаа ийм заалт хийдэггүй. Одоо байгаа Улс төрийн намын хуульд  801-ээс доошгүй гишүүний бүртгэл шаарддаг. Энэ дотроо гишүүдийн овог нэр, нас хүйс, оршин суугаа газар, ажлын  газрын хаягийг заавал авах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энэ бол 1990 оны хууль байсан. 2005 онд энэ хуулийг өөрчлөн найруулж баталсан. Ингэхдээ 801 гишүүн гэдэг тоог хадгалж үлдсэн.  Овог гэдэг ойлголт  нэмэгдсэн, ажлын газрын хаяг хасагдсан байгаа юм.  2011 оноос хойш Улс төрийн намын хуулийг өөрчлөх санаачилга далайцтай яригдаж эхэлсэн. Өмнөх Ерөнхийлөгчийн  үед 2016 онд өргөн баригдсан Улстөрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхний  хүрээнд ямар санал яригдсан гэхээр  “Одоо байгаа намуудад 801-ийг нь хадгалж үлдээд, шинээр байгуулагдах намуудад 3001-ээс доошгүй гишүүнтэй байя” гэдэг  хуулийн томьёолол бичигдсэн байсан. Энэ төсөлд мөн “Гучаас доошгүй иргэн нам байгуулж болно. Гэхдээ сонгуульд өрсөлдье гэвэл 3001-ээс дээш гишүүнтэй байх ёстой” гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл нам байгуулах нь иргэдийн эвлэлдэн нэгдэх асуудал учраас  босгыг нь бууруулах ёстой. Харин сонгуульд өрсөлдөж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд  босгыг нь тодорхой хэмжээгээр өндөрсгөе  гэсэн юм. Гэтэл 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ “Гучин хүн гэхээр нэг ангийнхан нам байгуулах нь ээ. Энэ хууль явж болохгүй” гээд хуулийн төслийг буцаасан байдаг. Одоо энэ хуулийн төсөл бичигдэж байгаа. Бичигдэж байгаа гэж дээ концепцоо ч бараг батлаагүй байгаа.  Энэ хуулийн төсөлд 801-ээс доошгүй гишүүн элсүүлж, гарын үсэг цуглуулсан байх  гэсэн заалт орж ирсэн. Энэ тоог ярилцаж болно. Ямар ч байсан 20,000 байж болохгүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Манайд ийм нэг хандлага бий. 35 улс төрийн нам байна аа, пөөх ямар олон юм бэ гэдэг. Тэгвэл ингээд хязгаарлачихъя гэдэг.  Өнгөрсөн гучин жилийн түүх бол хоёр намын улстөрийн түүх.  Энэ түүхээс улбаалаад үлдсэн 34 нам нь  хязгаарлагдаж болохгүй. Улс төрийн намтай холбоотой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотроос энэ заалтыг онцгой анхаарах учиртай. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг цаашид яаж авч үлдэх вэ.  Намын  тоондоо биш. Дэлхийд 100-200 намтай улсууд байна.  Гол нь эрх барьж байгаа намуудаа төлөвшүүлэхэд анхаарах ёстой байтал тооноос айдаг гэж судлаач Э.Гэрэлт-Од ярилаа. Тэрбээр зарим улс орны жишээг эш татсан юм.
Бельгид  энэ асуудлыг Сонгуулийн хуулиар зохицуулдаг. Нам бүртгүүлэхэд гишүүдийн тоонд шалгуур тавьдаггүй. Болгарт  Улс төрийн намын хуультай. 50-иас доошгүй иргэн нам санаачилж болно. Бүртгүүлэх үедээ 2500-гаас доошгүй гишүүний жагсаалт шаарддаг.  Долоон сая хүнтэй улс шүү дээ. Чехэд Улс төрийн намын хуулиараа мянган иргэний өргөдөлд үндэслэж,  улс төрийн намыг бүртгэж авдаг.
Германд нам бүртгэхэд гишүүний тоон шалгуур байдаггүй. Эстонид нам бүртгүүлэхэд гишүүний жагсаалт шаарддаг ч тоон шалгуур тавьдаггүй.
Румын  Европын цор ганц өндөр босготой улс. Багадаа 18 мужаас  25 мянган үүсгэн байгуулагч гишүүнтэй байх шаардлага тавьдаг. Намын хуулиар зохицуулдаг. 19 сая хүн амтай ажээ.
Намын эрхзүйн Венецийн удирдамж 2010-д “Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах нь төрийн үүрэг” гэсэн зарчим тунхагласан гэнэ шүү.
 
Намууд компаниас хандив авахыг олон улс оронд хориглодог 
Шилэн нам түншлэлийг төлөөлж Ч.Сосормаа илтгэв. Тэрбээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд хийсэн шинжилгээ танилцуулсан юм.
-Тавдугаар сард   Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой уулзаж, хуулийн төслийг урьдчилсан байдлаар манай багийнханд  өгч, тодорхой ажил хэрэгч санал зөвлөмж бэлтгэж өгөхөөр тохиролцсон юм. Шилэн нам авлигын эсрэг түншлэл, Транспэрэнси Монгол байгууллага уг хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийсэн. Эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, намуудын төлөөллийг оролцуулаад,  саналыг нь авсан. Энэ саналд тулгуурлаад би Улс төрийн намын тухай хуульд шинжилгээ хийхийг зорилоо гэв.
Бүртгэлийн шинэчлэлд  бидний баримталж байгаа олон улсын зарчим бий. Бүртгэл, хяналт, хариуцлага хамт байж үр дүнгээ өгдөг. Бүртгэдэг байгууллага нь хянадаг, хянадаг байгууллага нь хариуцлага тооцдог байж үр дүнгээ өгдөг. Манайд Улсын дээд шүүх бүртгэдэг. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд үүнийг зохицуулахыг оролдсон. Үүгээр намын бүртгэл хоёр үе шаттай байна. СЕХ-гоор дамжиж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо 30 өдрийн дотор бичиг баримттай танилцаад, дүгнэлт гаргаад, Улсын Дээд шүүхэд өгнө. Дээд шүүх ажлын таван өдөрт багтааж бүртгэнэ. Өөрөөр хэлбэл СЕХ-нд маш том хариуцлага ирж байна. Бүртгэдэг, хянадаг, хариуцлага тооцох үүрэг нэг субьектэд зангидагдаж байна. Гэхдээ зургадугаар сард болсон манай хэлэлцүүлгийн үеэр СЕХ-ны байр суурийг сонссон. Энэ бол манай статустай тохирохгүй байна. Улсын дээд шүүхийн анхан шатны бүртгэгч байдлаар ажиллах  нь. Манай хоёр байгууллага хоёр өөр институтиц учраас анхаараач. СЕХ бүртгэх чиг үүргийг бүрмөсөн авбал болж байна. Яахаараа бид Дээд шүүхийн өмнөх бэлтгэл ажлыг хийх ёстой юм бэ гэсэн хэмээв.           
Гишүүнчлэлийн хувьд Улс төрийн намын тухай хуульд хатуу гишүүнчлэлийг сааруулах бодлого орж ирсэн. Намын гишүүд, дэмжигчид гэж заагласан. Намын гишүүн татвар төлдөг, бодлого шийдвэрт оролцдог. Дэмжигч гишүүн татвар төлөх эсэхийг намын дүрмээр зохицуулна гэж байгаа юм. Энэ заалтыг бид дэмжиж улам боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байна.
Намын санхүүжилтийн тогтолцоонд маш том өөрчлөлт гарахаар байна. Улстөрийн намын гурван үнэт зүйл бий. Үзэл бодол, концепцийн үнэ цэн, гишүүдийнх нь үнэ цэн, татварын үнэ цэн бий. Энэ гурвыг дээдэлж байж нам гишүүдийнхээ  эрх ашгийг хамгаалан, дотоод ардчилалтай ажиллах юм. Гишүүний татварын дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байхаар  оруулж ирсэн. Гишүүний татварын дээд хэмжээ нь сард 32 мянган төгрөг байна. Нам дүрмээрээ үүнээс доош тогтоож болно. Намууд өөрсдөө тэдэн гишүүнтэй гэж тоо хэлдэг. Үүгээр авч үзвэл гишүүдийн татвараар багагүй хэмжээний санхүүжилт цуглахаар байна. Жилд нэг иргэнээс авах хандив нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ гэсэн тоо гарсан байна. Хуулийн этгээдийн хандив болохоор 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм. Компани жилд 16 сая, иргэн  3 сая 846 мянган төгрөг намд хандивлаж болох нь. Гэхдээ  энэ хуулинд Улсын төсвийн дэмжлэг авч байгаа, концессийн гэрээтэй, тендерт оролцож байгаа компани намд хандив өгөхгүй гэж оруулсан. Намд хандив өгсөн бол дараагийн дөрвөн жилд төртэй гэрээ хийх, тендер, концесст орохыг хориглоно гэж нэмж тусгах шаардлагатай.  Хуулийн этгээдийн хандивыг хориглох хэрэгтэй гэсэн байр суурь ч бий. Сүүлийн жилүүдэд олон оронд компанийн хандивыг хорьж байгаа. 180 орны судалгаагаар 47,3 хувь нь компанийн хандивыг хорьсон байна шүү дээ.  Миний мэдэхээр Бразилд 2015 онд компанийн хандивыг хорьсон. Хорьсон шалтгаан нь иргэн улс төрийн үзэл бодлоороо намуудыг дэмждэг. Харин хуулийн этгээд дээр  бол улс төрийн эрх, оролцооны талаар ярьдаггүй.  Компанийн хандив бизнесийн ашиг сонирхлыг шууд илэрхийлж байгаа учраас хорьж байгаа юм гэдэг.
 
Намуудад өгч байгаа төсвийн дэмжлэг ямар үед ардчилалд хувь нэмрээ оруулах вэ?
Судалгаа хийж байхад төсвийн дэмжлэгийг бүх нам дэмжсэн. Төсвийн дэмжлэг авснаар өнөөдөр компаниудаас ил болон далд авдаг бүх хандиваа орлуулна гэж ойлгож байсан. Бүх зардлаа төсвөөс санхүүжүүлнэ гэж ойлгож байх юм.  Гэтэл төсвийн дэмжлэг хяналт, хариуцлагын тогтолцоотой хамт байж үр дүнтэй хэрэгждэг. Энэ хуулийн төсөлд ийм уялдаа байна уу гэдгийг харъя. Төсвийн нийт хязгаар нь  жил бүр улсын төсвийн орлогын 0,04 хувийг намуудад зориулна гэсэн байна. 2020 онд төсвийн орлого 12,9 их наяд байхаар тооцжээ. Хэрэв ингэж үзвэл 5,1 тэрбум төгрөг улс төрийн намуудад очихоор байна. Энэ бол их мөнгө. Тэгвэл энэ мөнгөөр намуудыг яаж санхүүжүүлэх вэ. Сонгуулиар 1 хувиас доошгүй санал авсан нам санал тутмын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0,05 хувьтай дүйцүүлж, мөнгөн хэлбэрээр олгохоор төсөлд тусгасан. Зөвхөн УИХ-д суудал авсан намууд төсвөөс санхүүждэг бол хуулийн төслөөр бол суудал аваагүй ч  1 хувиас дээш сонгогчдын саналаар санхүүжих боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл жижиг гэгддэг намыг дэмжих боломж бүрджээ.
 
Тэгэхээр УИХ-ын суудлын мөнгө гэж байхгүй болох нь. Намын дэргэдэх сан гэж орж ирсэн. Конрад-Аденауэр сан гэх мэтээр Герман намын дэргэдэх сангаараа алдартай.  Гэхдээ сангууд  намаас хагас хараат байдаг. Сонгуулийн үр дүнд суурилж санхүүжиж байж намынхаа тархи болж ажилладаг. Намууд соён гэгээрүүлэх ажлыг сангаараа дамжуулж хийдэг. Хуулийн төсөлд тусгахдаа жил бүрийн улсын төсвийн орлогын  0,01 хувийг сангийн үйл ажиллагаанд зарцуулна. Гэхдээ УИХ-д суудал авсан намуудад ийм боломж олдох юм байна.

Харин бидний яриад байгаа нам санал болгосон санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг бодлого боловсруулах үйл ажиллагаанд, 30-аас доошгүй хувийг иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд, 10-аас доошгүй хувийг нам доторх эмэгтэйчүүд, залуучуудыг сонгуульд нэр дэвшүүлэхийг  дэмжихэд зарцуулах асуудал үлдэж байна. Герман улс төрийн намын загвараараа дэлхийд жишиг болдог. Нам байгаа учраас гишүүд байгаа юм биш гишүүд байгаа учраас нам байгаа юм. Нам бол иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангадаг платформ. Гишүүдийнхээ итгэл үнэмшлийг нам ав. Гишүүдийнхээ оролцоог хангачих.  Гишүүдийнхээ татварыг авчих. Ингэж байж улсын төсвөөс санхүүжилт авах эрх чинь нээгдэнэ гэдэг.  Германд ингэж дүйцүүлдэг. Гишүүний татварын 1 евро тутамд 50 центийг улсын төсвөөс олгодог. Намын санхүүжилтийн орлогын 40 хувь нь гишүүдийн татвараас бүрддэг. 35 хувь нь төсвийн дэмжлэг байдаг. 20 хувь нь хандив, 5 хувь нь бусад орлого байдаг. Ингэж байж нам гишүүдээсээ хамааралтай болно. Харин манайд энэ зарчим хуулийн төсөлд тусгагдаагүй. Улсын төсвийн дэмжлэг гишүүдийн татвараас илүү гарвал нам нь төрийн байгууллага болж хувирна шүү.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com