Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Баривчилгааны үеэр бэлнээр 1.5 тэрбум төгрөг хураагдсан
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаанаараа гурван үндсэн асуудал хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-Олон тооны хятад иргэн манай улсад нууцаар зохион байгуулалттай бүлэглэсэн үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хуралдаанаар сонслоо. ЦЕГ, ТЕГ-ын үйл ажиллагаанаас илэрсэн мэдээлэл дээр тулгуурлаж хэд хэдэн зүйл анхаарал татсаныг онцлох хэрэгтэй. Нэгдүгээрт, маш олон зуун хятад иргэн нэг газраас бөөндөө жуулчны виз авсан асуудал.  Хоёрдугаарт, цахим сүлжээний ашиглалт хамгаалалтын хяналт маш хангалтгүй байгааг. Гуравдугаарт, маш их хэмжээний бэлэн мөнгийг баривчилгааны үеэр хураасан байна. Энэ нь төгрөгөөр тооцоход 1.5 тэрбумд хүрэх хэмжээний мөнгө байж. Үүгээр Монгол Улс үнэхээр хяналт сул, эзэнгүй улс орон болсон байна гэдгийг хэн хүнгүй анхаарч, цаашид давтан гаргахгүй байх тал дээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалт эрх зүйн орчинг шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг харууллаа. 

Дараагийн асуудал бол 2020 оны төсөв. Ирэх жилийн төсөв сонгуульд чиглэсэн, улс төржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг гүйцэлдүүлэх гэсэн тооцоололгүй төсөв болсон гэсэн байр сууриа АН илэрхийлсэн. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-д 2020 оны төсвийн тухай дүгнэлтээ хүргүүлээд байгаа.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт. Бид АМНАТ-ыг хэлэлцэх ажлын хэсэгт орж, тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Ялангуяа төсвийн үеэр төсөв мөнгөтэй холбоотой асуудал гаргасан цэцийн шийдвэрийг анхааралтай судалж, өөрсдийн хувилбараа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ дээр давхар татвар олгосон нөхцөл байдал үүссэн учраас давхар татвар олгохгүй байх хувилбарыг сонгох нь зөв гэж үзсэн. Иймээс ажлын хэсэгт байгуулагдахад УИХ-ын гишүүн З.Нарантуяа ажиллаж, зөвлөлийн байр сууриа төлөөлөн оруулж, ажиллаад явна.
 
З.Нарантутяа: Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хуулийн алдааг бий болгосон
-800 хятад иргэн орж ирээд энэ олон тоног төхөөрөмж, үүрэн холбооны операторуудын сим картыг ашиглаад санхүүгийн луйврын шинжтэй үйл ажиллагаа хийсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдлээ. Гэтэл эдгээр хүмүүс Монголыг аж ахуй нэгжийн, хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг авах гэж оролдов уу, үүнийг хэрхэн шалгаж байгаа тухай дорвитой мэдээлэл, хариулт алга. Манай улсын нийт иргэдийн мэдээлэл хаана, хэнд ямар түвшинд ашиглагдаж болзошгүй гэх судалгаа хомс байна. Тиймээс холбогдох байгууллагууд дор бүрнээ хариуцсан ажлаа өндөр түвшинд хийх шаардлагатай. 
Манай улсын төсвийн дийлэнх хувь буюу тоон дүнгээр нэг их наяд 200-300 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэрийг АМНАТ-аас бүрдүүлдэг. АН-ын зөвлөлөөс АМНАТ-тай холбоотой өөрсдийн хувилбараа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн өмнөх зохицуулалтаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон. Ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон гэж үзэхээр байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1988119.82.249.4
If you want to grow your knowledge only keep visiting this website and be update with the newest information posted here. покер-рум natural8 регистрация web page играть в natural8 на мобильном
2021/05/13
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com