Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Баярцогт: Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг нэр цохон гүтгэсэн сурталчилгаа явсан

Анхнаасаа л хэл ам дагуулсан “Оюу толгойн ашиглах гэрээг хийгээд арван жил болжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад ажлын хэсгийн ахлагчийн орлогчоор ажилласан Сангийн сайд асан С.Баярцогт “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” товхимолыг гаргажээ. Уг товхимолд тухайн үед хийсэн гэрээ, болон шинэчилсэн гэрээ, шийдвэр гаргах явцад болсон хуралдааны тэмдэглэл, протоколуудыг багтаажээ.

Тэрбээр хэлэхдээ “Монгол улс тусгаар тогтсоноос хойш анх удаа бие даасан хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээ гуравдагч орны зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Оюу толгой төсөл нь олон жилийн туршид хэрэгжих Дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт учир гэрээний хэрэгжилттэй холбоотой сорилт, бэрхшээл тулгарна. Гэтэл үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах нь үе үеийн төрийн байгууллагуудын үүрэг гэж хандахаас илүүтэй гэрээг хийсэн Засгийн Газрын Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг нэр цохон буруутган гүтгэсэн сурталчилгааг олон жил хийж ирсэн” гэсэн юм.
АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтод 2018 оны Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон байж “болзошгүй” гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулсан юм. Уг ажиллагаанд банкны шинжээчид, МУИС-ийн хуулийн багш нар, аудитын компани, татварын газрын байцаагч гэх дөрвөн бүлэг шинжээч томилон ажилласан. Үүнээс гурван бүлэг шинжээчдээс Оюу толгойн гэрээний талаар сөрөг дүгнэлт гараагүй. Харин Татварын Ерөнхий газрын шинжээчид Оюу толгой төслийн 2009 онд байгуулсан ХөОГ, ХНГ, 2011 онд байгуулсан НӨОДТХНГ Монгол Улсын татварын хууль тогтоомж, Олон Улсын гэрээг зөрчсөн, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан байдаг.


Үүний талаар Сангийн сайд асан С.Баярцогт “2018 онд АТГ-аас надад Оюу толгойн гэрээг хийхдээ холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж 73 хоног үргэлжилсэн. Шалтгаан нь Оюу толгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, Оюу Толгойн гэрээг хүчин төгөлдөр болгоход Монгол Улсад үр өгөөжийг нь нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг буруутган, намайг яллах дүгнэлт гаргаж хорьсон. Мөн Татварын Ерөнхий Газрын нэр бүхий таван байцаагчаас бүрдсэн шинжээчдийн баг энэ хэрэгтэй холбогдуулан намайг шалгахад улсад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлт 41 зүйлийг хөндсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний 33 заалт, хувь нийлүүлэгчийн гэрээний найман асуудал юм. Тэдгээрийг нягталж үзэхэд 97 хувь нь алдаатай, үлдсэн хувь нь хэрэгжилтийг хангахтай холбоотой байсан.Үүнийг хараад зарим хууль хүчний байгууллагынхан, хэрэгжүүлэгчид гэрээний зүйл заалтыг ойлгохгүй байна. Үүний талаар мэдлэггүй байна гэж дүгнэсэн. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндсэн хууль хэлэлцэж байх явцад Их хуралд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа шинжээчдийн дүгнэлтийг гаргаж харуулсан. “Ноцтой дүгнэлтүүд гарсан байна” гэж ярьсан. Түүндээ өөрөө итгэсэн байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн шийдвэр гаргагчид хүртэл буруу мэдээлэл авч байна. Тиймээс нэгэнт олон нийтэд нээлттэй болсон тул тайлбар өгөх нь зүйтэй гэж үзсэн” гэж ярилаа.


Мөн манай улсын төсвийн орлогод уул уурхайн салбараас орох шууд болон шууд бус татварын орлого ихээхэн хувийг эзэлдэг бөгөөд дээр дурдсан 41 асуудлыг шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн тохиолдолд “Оюу толгой” төслөөс төсөвт орох татварын орлого үлэмж хэмжээгээр буурч, Монголын тал ирэх 80-100 жилд хураах татвараа бүрэн авч чадахгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг дурдсан юм.
Мөн тэрээр “Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд бодитой мэдээлэлд үндэслэн үнэн зөв шийдвэр гаргахгүй тохиолдолд “Оюу толгой” олон арван жилийн турш их хэмжээний татварыг дутуу төлөх боломж олгож, Монгол Улсын уг төслөөс хүртэх ашгийг бууруулсан, Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргах аюултай. Ийм зүйл болох эрсдэлтэй учир сэрэмжлүүлэх шаардлагатай. Зарим нэг улс төрийн нам, улс төрчдийн зүгээс Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд 10 жилийн турш нууц байсан гэх худал мэдээллүүд гаргаж байна. Энэ мэт маш их иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийж байна. Тиймээс соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийх ёстой юм байна. Мөн шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах хэрэгтэй юм байна. Эдгээр шаардлагын үндсэн дээр уг товхимолыг гаргасан юм” гэлээ.
Уг товхимолд тухайн үед татварын орчинд мөрдөж байсан таван хуулийг 2009 оныхоор нь багтаасан байна. Мөн Оюу толгойн гэрээг хэлэлцэх үе буюу 2009 наймдугаар сарын 9-25 хооронд болсон УИХ-ын ээлжит бус чуулганы ирц, гишүүдийн хэлсэн үг, шийдвэр, санал хураалт зэрэг дэлгэрэнгүй тэмдэглэлийг УИХ-ын Тамгын газраас авснаараа оруулжээ.

 

Э.БОЛОР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com