Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ББСБ-аар мөнгө угаасан гишүүдийн хэргийг аж ахуйн нэгжүүдэд тохов уу?

ЖДҮХС-аас зээл авч, иргэдийн боломжийг хулгайлсан эрхэм гишүүдийн хэрэг өдрөөс өдөрт замхарсаар. Эрх баригчид шүүх, прокурор, АТГ гэх мэт хууль хүчний байгууллагад нөлөөлж, өөрсдийн булхайг хаацайлж, хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгасаар. ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй 51 гишүүн холбогдсон. Харин өнөөдөр шаварт унасан шарын эзэн гэдэг шиг ХХААХҮ-ийн сайд асан Г.Батзоригт хамаг ялыг үүрүүлээд хэргийг хаах гэж байна.

АТГ-аас ХХААХҮ-ийн сайдын хоёр удаагийн тушаалаар зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үйл ажиллагааг хамарсан шалгалт явуулж, найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. Гурван хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан найман тохиолдлыг олж тогтоосон гэнэ” гэж твиттер хуудастаа бичсэн билээ.

Дээрх мэдээллийн мөрөөр Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй эх сурвалжид бүртгэлтэй 595 ББСБ-ын мэдээлэлтэй танилцсан юм. Энд УИХ-ын гишүүн Я.Содбаатарын “Тэнүүн капитал групп” ББСБ, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ, УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй инвест” ББСБ, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын “Гүнсан-Эрдэнэс” ББСБ, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал”, “Газар партнерс” ББСБ тус тус бүртгэлтэй байв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр гишүүдийн ББСБ жилийн 2.5-3.5, жилийн 26-30 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байсан гэнэ. Тэгэхээр нэр бүхий УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас авсан мөнгөө иргэдэд өндөр хүүтэй зээлж, мөнгө угааж байсан гэх хардлага эндээс төрж байгаа юм. Түүнчлэн АТГ-аас дээрх найман хүнд холбогдох хэргийг өнгөрөгч долдугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Харин өчигдөр АТГ-аас мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон найман хүнд холбогдох хэргийн талаар арай өөр тайлбар хийв. Энэ талаар АТГ-ын комиссар Т.Баярхүү ярихдаа “Мөнгө угаах гэмт хэрэгт УИХ-ын гишүүд холбогдоогүй. Аж ахуйн нэгжүүд холбогдсон” гэв. Тэдний мэдээлж буйгаар ЖДҮХС-аас жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан аж ахуйн нэгжүүдийг танилцуулъя.

“Урансэлэнгэ” ХХК нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргын Гаршаавын Бямбаагийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд ЖДҮХС-аас 300 сая төгрөгийн зээл авсан мөртлөө түүнийгээ өндөр хүүтэй ББСБ-д байршуулсан байжээ.

“Цагийн Эрч” ХХК нь Батбэхийн Туяа гэх хүний нэр дээр бүртгэлтэй ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээлийг аваад түүнийгээ ББСБ-д өндөр хүүтэйгээр байршуулсан. “Цагийн Эрч” ХХК нь төрийн албан тушаалтны ХОМ-т өмнө нь бүртгэгдэж байгаагүй.

“Грийнтауэр констракшн” ХХК нь Дугарсүрэнгийн Тунгалаг гэх хүний нэр дээр бүртгэлтэй ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээл авсан боловч түүнийг ББСБ-д өндөр хүүтэйгээр хадгалсан зөрчил гаргасан.

“Намжсод” ХХК нь Чимиддоржийн Эрдэнэбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн зээл аваад түүнийгээ ББСБ-д хадгалсан зөрчил гаргасан. Уг компани нь төрийн албан хаагчийн ХОМ-т өмнө нь бүртгэгдэж байгаагүй.

“Цамбагарав трейд” ХХК нь Монгол Улсын иргэн Мажигсүрэнгийн Баасандаш гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй энэ компани Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 наймдугаар сарын 24-ны А/141 дүгээр тушаалаар ЖДҮХС-аас зээл авсан. Зээлийн дүн тодорхойгүй байгаа.

“Эс ай эм и” ХХК нь эзэмшигч тодорхойгүй энэ компани ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн нэн хөнгөлттэй зээл аваад түүнийгээ өндөр хүүтэй хадгаламжид хадгалж мөнгө хүүлсэн.

“Жигүүрт хөсөг” ХХК нь Монгол Улсын иргэн Хоролжавын Болдбаатар, Хоролжавын Батбаатар нарын нэр дээр бүртгэлтэй Жигүүрт хөсөг ХХК нь ЖДҮХС-аас 200 сая төгрөгийн зээл аваад түүнийгээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан.

“ТБМТ” ХХК нь Г.Оюунтуяа гэх хүний эзэмшилд байдаг бөгөөд 2007 онд байгуулагдсан оёдол, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com