Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН хүний эрхэнд халдсан шийдвэрүүд гаргажээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, сонгогчдын итгэлийг хүлээдэг. Тухайн улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл төдийгүй эрх барьж буй дөрвөн жилийн хугацаанд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэн ажиллах үүргийг хүлээдэг. УИХ-ын 2016 оны сонгуульд 65 суудал авч олонх болсон МАН мөрийн хөтөлбөрөө хэр бодитой биелүүлж байна вэ? “МАН-ын Амлалт ба биелэлт” булангаас бодит мэдээллийг авна уу.

Амлалт: Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ

УИХ-ын 2016 оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
 
Биелэлт:
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн зургаан жилд 100 гаруй хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, зөвхөн нэг жилд 30 орчим хүн амь насаа алддаг гэсэн мэдээлэл байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2004 онд анх батлагдсан бөгөөд түүнээс хойш 12 жилийн дараа Ардчилсан нам 2016 онд шинэчлэн найруулан боловсруулж УИХ-аар батлуулан 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэх байв. Гэтэл УИХ-ын 2016 оны сонгуульд 65-уулаа сонгогдож, МАН үнэмлэхүй олонх болонгуутаа 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын 26 дугаар тогтоолоор 2016 оны тавдугаар сарын 19-ний өдөр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг буцаасан юм.
Тухайн үеийн байр суурийг хүргэе.
 
О.Баасанхүү: УИХ доторх эмэгтэй гишүүд нь маш идэвхгүй, санаачилгагүй байна. Миний сэтгэл өвдөж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Засгийн газраас буцаан татсан нь олон нийтийн ундуйцлыг хүргэсэн гэж хэлж болно?
-УИХ-аар Эрүү болон Зөрчлийн хууль, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ёсчлоогүй гэдэг нэрээр Засгийн газар эргүүлэн татсан. Хуулийг буцаан татсаны дараа ард түмнээс Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг, мөн хүүхэд хамгааллын хуулийг болиуллаа гэдэг шүүмжлэл их гарсан. Тиймээс Орон нутгийн сонгуулийн өмнө энэ их шүүмжлэлийг намжаахын тулд хуулийг эргүүлэн оруулж ирсэн байх. Үнэндээ энэ УИХ доторх эмэгтэй гишүүд нь маш идэвхгүй, санаачилгагүй байна. Тиймээс миний хувьд үнэхээр сэтгэл өвдөж байна. Яагаад өнөөдрийн нөхцөл байдал ийм болчхов.
-Хүчирхийлэгчдэд хүлээлгэх хариуцлагыг илүү чангатгах ёстой гэж үзэх хүн олон. Үнэхээр ч сэтгэл сэртхийлгэсэн аймшигт жишээ Монголд олон бий?
-Гурван түвшинд ажиллах ёстой. Мэдээж нэгдүгээрт, хууль боловсронгуй байх ёстой. Яагаад гэвэл хүнийг зодож нүдэж бэртээсэн, гэмтээсэн тохиолдолд хариуцлагыг чангатгаж, хатуухан арга хэмжээ авах. Хоёрдугаарт, нийгмээрээ буюу ёс суртахууны арга хэмжээ авах. Ёс суртахуун гэдэг нь энэ хүнийг нийгмээрээ жигшээдэг ч юм уу. Учир нь дахиад нэг айлын хүүхдийг зовооно шүү дээ. Арван удаа гэрлэж салсан хүн байна, цаана чинь. Миний мэдэж байгаагаар нэг нөхөр дөрвөн удаа гэрлэсэн. Тэр нөхөр маш баян. Мөнгөтэй эсвэл боловсролтой хүн гэр бүлийн хүчирхийлэл хийдэггүй гэж ойлгож болохгүй. Энэ асуудал нийгмийн бүх давхаргад бий. Тэгэхээр бүх давхаргад байгаа зүйлийг бид илчилж гаргах ёстой. Тэгээд дээрээс нь залуу үеэ хүмүүжүүлэхдээ зөв хүмүүжүүлэх ёстой. Хүчирхийлэгч гэр бүлээс хүчирхийлэгч хүүхэд л гарна. Энэ бол аймшигтай шүү дээ.
Ц.Оюунгэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль олон хүний амь нас, зодуур, хүүхдийн нулимсаар бичигдсэн хууль шүү дээ
УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Оюунгэрэл: 2016.09.01
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг дагалдах таван хуулийг буцаалаа. Буцаасан хуулиуд дотор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсан нь олны дургүйцлийг хүргэж байна?
-Ардчилсан парламенттай Монгол Улсын түүхэнд батлагдсан хуулийг буцааж татсан тохиолдол байхгүй. Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах заалтуудтай хуулийг буцааж татсан түүх үгүй. Хүний эрхийн маш олон дэвшилт гарсан, хүний эрхийг бүх талаас нь хамгаалах цогц тогтолцоотой хуулиудыг хэрэгжүүлэхээс татгалзаж, батлагдсаны дараа татаж авч байгаа хар түүх энэ удаагийн парламентад гарлаа. Иймээс 2016 оны наймдугаар сарын 30-ны өдрийг  хүний эрхийн түүхэнд хараар бичигдэх өдөр гэж үзэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол олон хүний амь нас, зовлон, шаналал, зодуур, хүүхдийн нулимсаар бичигдсэн хууль шүү дээ. Энэ хуулийг АН-ынхан бичээд АН-ынхан баталчихсан гэж МАН-ынхан эндүүрч боджээ. Уучлаарай тэгээгүй. Энэ хуулиуд бол аль нэг намын үзэл суртлаар бичигдсэн хууль биш. Энэ бол хүмүүнлэг сэтгэлээр бичигдэж намын харьяалал харгалзахгүй бүх эмэгтэй гишүүд дэмжиж баталсан хууль юм. Батлагдсаны дараа эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу бүх хүмүүс эрх зүйн шинэчлэлийг бушуухан хэрэгжээсэй гэж хүлээж байсан. Гэтэл гэмгүй царайтай, цагаан цамц өмсөөд, зангиа зүүсэн нөхөд харгис үйлдэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт гэдэг хүн гадна талдаа сайдын төрхтэй боловч дотор талдаа хар харгис зүйлийг хийж чаддаг хүн гэдгээ харууллаа. Түүний өргөн барьсан хар тогтоолыг эсэргүүцэх чадалтай гишүүн МАН-д ганц ч байхгүйд харамсч байна. Энэ бол эмгэнэлтэй явдал гэв.
УИХ-д МАН 65-уулаа сонгогдож гарч ирчхээд тун удалгүй маш чухал хэрэгтэй хуулийг буцаасан нь тухайн үед олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэл шүүмжлэлтэй тулсан. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан МАН яах аргагүй уг хуульд ганц нэг үг нэмж буцааж оруулж ирэхдээ Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно гэжээ. Энэ нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэг шинжийг агуулаагүй бол гэмт хэрэг болохгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болдог. Иймд хүчирхийлэгч хариуцлагаас мултрах нөхцөлийг бүрдүүлсэн төсөл УИХ-д өргөн барьсан юм.
Ийнхүү МАН 2016 оны сонгуулиар  мөрийн хөтөлбөртөө тусгасан хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой хүчирхийлэлд өртөгчдийг хамгаална гэсэн амлалтаасаа шууд ухарч, өнгөрсөн хугацаанд дорвитой ажил огт хийсэнгүй.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com