Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Яагаад алдаанаасаа сургамж авдаггүй МАНгарууд вэ”

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах сэтгэл дундуур жиргээнүүдээс хоёрыг нь эш татъя. УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар “Намын жагсаалтын ард нуугдах”... гээд шүүмжлээд байгаа... Тэгвэл одоо “хүний ард нам нь нуугдаад” байгаа гэх үү. Ер нь өнгөрсөн бүх сонгуульд бодлого бус “хүн” гээчийг нь сонгосоор ирсэн” хэмээжээ. Хариуд нь @lxagvanyam хэмээх жиргээч “Яагаад алдаанаасаа сургамж авдаггүй МАНгарууд вэ” гэсэн байлаа.

Үнэндээ МАН алдаанаасаа сургамж авсангүй дээ гэж халаглахаар үйлдлийг засаглах хугацаандаа бишгүй хийлээ. Хамгийн сүүлийн жишээ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон асуудал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндэсний зөвшилцлийг хангах ёстойг дээр дооргүй ярьцгаасан даа. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн болон хамгийн том сөрөг хүчин болох АН-ынхны саналыг тусгахаар багагүй хугацаа өнгөрүүлсэн. Нэг нам олонхоороо хүч түрж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг үгүй хийнэ. Сөрөг хүчний дуу хоолойг тусгахгүй бол ойр ойрхон Үндсэн хуулийг өөрчлөх оролдлого хийгдэх нь тодорхой. Гэсэн ч “Загасны ой найман секунд” гэдэг шиг л юм болов. Эрх баригчид сайхан, ухаантай зүйлс ихийг ярьсан ч эцэст нь харин “Би үхэхээр чи үх” гэдэг шиг л сонголт хийх нь тэр. Эцсийн мөчид МАНгарууд аанай л хамтрагчдаа “мурив”.


УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ уг нэмэлт өөрчлөлтийн дараа сэтгүүлчдэд ярихдаа: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхээсээ л хууль зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа, дараа зөрчлөө. Үйл ажиллагааны маш олон алдаа гаргалаа. Ингэж хууль зөрчин байж хийсэн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний амьдрал, улс орны хөгжил, эдийн засгийг сайжруулахад ямар нөлөө үзүүлэх юм бэ. Улс орны хөгжилд хэрэг болох өөрчлөлт орж чадсангүй.
Гэрэлтэй, гэгээтэй гэж бодож байсан ганц, нэг заалтууд нь хасагдсан. МАН Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэсэн нэр зүүх гэж, улс төрийн хожоо олох алхам хийлээ. Эрх баригч МАН 2016 онд дэвшүүлсэн амлалтаасаа нэгийг нь ч биелүүлээгүй. Тиймээс сонгогчдын өмнө ядаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан гэдэг үг хэлэхийн тулд уг өөрчлөлтийг хүчээр хийлээ гэж мэдэгдсэн.
Сүүлийн хэдэн өгүүлбэрийг нь анзаарна уу. “Иймд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдах асуудлууд хэвээр үлдлээ гэж бодож байна. Зарим нэг хуульч найман жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдэг. Энэ бол хууль зүйн үндэслэлгүй яриа” гэжээ. Олонх болсон нам нь сонгуулийн дараа Үндсэн хуульд “гар дүрдэг” муу жишиг МАН тогтоолоо. Үндсэн хууль "нийгмийн гэрээ”-ний дээд хэлбэр гэдэг өнгөрөв бололтой. Нэг намын ашиг сонирхол ханхалсан “Нийгмийн гэрээ” байж болох уу?
Эрх баригчид өрсөлдөгчдөө төдийгүй иргэдээ хуурахад гаршсан.


МИРАМ Консалтинг ХХК-ийн судалгаагаар “Судалгаанд оролцогчдын 82 хувь нь эрх баригч намын сонгуулийн амлалт биелэхгүй гэсэн хүлээлттэй байна” гэсэн дүн гарчээ. “Ирэх сонгуулиар нэг дүнгээ тавина даа” хэмээн сонгогчид хүлээсээр. Гэтэл сонгуулийн тогтолцоо нь өөрчлөгдөөгүй тохиолдолд сонгогчдын санасан үр дүн гарах уу даа.
Сонгуулийн тогтолцоо хэвээр үлдэхийн уршгийг сөрөг хүчний улстөрчдийн нэг Б.Найдалаа ийнхүү тодорхойлсон юм. “Сонгуулийн тогтолцоо ямар байна улс төрийн нам нь тийм байна. Улс төрийн нам нь ямар байна. Төр нь тийм байна. Төр нь ямар байна. Асуудал тийм байна. Асуудал ямар байна бидний ахиц дэвшил хөгжил тийм байна. Үндсэн хуульд зааснаар сонгуулийн тогтолцоо бүхэл бүтэн үеийн турш жижиг 76-гаар явна гэсэн. Өөрөөр хэлбэл одоогийн 60 тэрбумчин, ЖДҮ-чин эсвэл өөр ангиллын хулгайч нар, хувиа бодож, довоо шарлуулдаг жалганы жижиг тойргуудад хуваагдана гэсэн үг. Сонгуулиар жижиг 76 тойрогт хуваагаад, хулгайчдад хуваарилж өгчхөөд, шүүхийн хараат бус байдал яриад бүтэхгүй. Үндсэн хуулийг өөрийнхөөрөө хөдөлгөж чадаж байгаа улстөрчид шүүхийн хараат бус байдалд халдах байтугай ямар ч хууль, журмыг өөрчилнө” гэж ярьсан удаатай.


Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр жалга довоо “услах” нь уг нь ариун явдал биш л байлтай. Сонгуулийн холимог тогтолцооноос татгалзахдаа энэхүү өчүүхэн ашиг сонирхлоо ардаа бариад, ард түмний нэрийг урдаа барив. Сонгогчид холимог тогтолцоог хүлээж авахгүй, жагсаалтаар хуучин бурхинууд нь ороод ирдэг гээд дургүйцдэг хэмээх үлгэрээ ярив. МАН-ынхан сонгуулийн төгөлдөршлөөсөө татгалзсан учраас Монголын хөгжлийг ахиад хойш нь чангаалаа.
Ингэхэд Тбилисид юу болж байгааг хараач. Хувь тэнцүүлсэн тогтолцоог парламент нь дэмжээгүй гээд тарах, дахин сонгууль явуулахыг шаардаж томоохон жагсаал болж байхад манайхан сошиалаар хэдэн хатуу үг чулуудаад, хувь заяатайгаа эвлэрч байх шив.
МАН алдаанаасаа сургамж аваагүй хэмээх ойлголтыг иргэдэд төрүүлсэн бас нэг алхам эрх баригч намын санхүүгийн асуудал. Өрхийн санхүүжилтээ яая гэж байж эрх баригч намын санхүүжилтэд санаа зовох ч лүд юм аа. Харин эрх баригчид намын санхүүжилтийн хувьсгал хийхийн тулд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа учраас иргэд ядаж хошуугаа нэмэрлэхээс биш яах вэ. 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг У.Хүрэлсүх ч хүлээн зөвшөөрч М.Энхболдыг буруутгасан байдаг. Шударга сайд Ц.Нямдорж ч “Ийм хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн. 60 тэрбумын хэрэг үнэхээр хууль бус гэж үзэж байгаа бол У.Хүрэлсүх М.Энхболдоос өөрөөр намаа санхүүжүүлэх учиртай. Иргэд шударга ёсыг, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүсдэг.


Харин эрх баригчид зөвхөн улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах, өөрсдийн хүмүүсээ албан тушаалд тавихын тулд л “хариуцлага тооцох” гэдэг үгийг ашиглаж ирэв.
Монголыг саарал жагсаалтад оруулсан нөхцөлүүдийг арилгахад анхаарахгүй мөртлөө хоёр албан тушаалтнаар “туг тахиад” өнгөрөхийг илүүд үзсэн.
Шүүхийн хараат бус байдлын тухай ярих мөртлөө Үндсэн хуулийг зөрчиж, шүүхийн хараат бус байдалд халдан, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг хугацаанаас нь өмнө огцруулсныг яана.
Шударга ёс ярих мөртлөө иргэдийн хяналтыг бий болгох Шилэн дансны хуулийг үл тоов.
60 тэрбумчдыг буруутгасан мөртлөө ЖДҮ-чдийг хаацайлаад өнгөрөв. МАН-ын даргын хайр хийгээд хал нь үнэхээр ялгавартай тусах юм.
Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчид МАН-д хариуцлага тооцсон ч тэд алдаандаа дүгнэлт хийсэн шинжгүй. Зарим ардчилагч цагаан морин жилийн хувьсгалаар МАХН-ыг татан буулгах хэрэгтэй байсан юм гэж амаа барьдаг. Харин МАНгарууд энэ удаа сонгогчдоор хатуу хариуцлага тооцуулах гээд л аргыг нь бараад байна уу даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com