Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Миний төлсөн татвар багадаагүй!!!

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрт хориг тавина. Дампуурсан Капитал банкны дансанд байгаа эрүүл мэндийн даатгалын сангийн 136, нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгөө олж авах ёстой. Ингэвэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шаардлага байхгүй” хэмээн мэдээлсэн. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэл нэмэхэд хориг тавибал ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавина гэсэн үг” хэмээн айлгах тактик хэрэглэж хариу бариад байгаа билээ. Гэсэн хэдий ч Сангийн сайдын энэ тайлбар Ерөнхийлөгчийн хориг, иргэдийн дуу хоолойд саад болж чадахгүй л болов уу.

Эрх баригч МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаас биелүүлээгүй. Харин ч амлалтынхаа эсрэг ажиллаж ирсэн. Хамгийн сүүлийн жишээ нь гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэх шийдвэр гаргасан явдал байлаа. Өмнө нь 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр, энэ онд нэг хувиар нэмсэн. Ингээд ирэх оныхтой нийлээд таван хувиар нэмэгдэх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг задлаад харвал ажил олгогч 13.5, ажилтан 12.5 хувийг тус тус төлнө. Нийт 26 хувийн шимтгэл нийгмийн даатгалын санд орох болжээ.
Үүн дээр Хүн амын орлогын албан татварын 10 хувийг нэмж тооцвол төр 35 хувийн татварыг шимтгэл нэрээр иргэдээс хурааж авах нь.

Мөн иргэд элдэв хураамж, шимтгэл, зээлийн хүү, торгуульд үлдсэн хэдээсээ төлнө. Ямар дарамттай төр вэ. Төрийн дарамтыг тэсэхгүй нь хэмээн иргэд халаглаж байна. Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсэргүүцсэн иргэдийн дуу хоолой цахим ертөнцөөр давлагаалж эхэллээ. Тухайлбал, иргэд эрх баригч МАН-д хандаж дараах зөвлөгөөг гаргажээ.

-МАН-нд өгөх зөвлөгөө байна.
Миний төлсөн татвараар ЖДҮ сан босгож тоносон -Бид дуугүй л байсан.
Миний төлсөн татвараар банк босгож дампууруулсан - Бид дуугүй л байсан.
Миний төлсөн татвараар виски шимж хүүхний өгзөг базсан - Бид дуугүй л байсан. Миний төлсөн татвараар хүүхдээ сургууль руу нь зөөсөн - Бид дуугүй л байсан. Миний төлсөн татвараар аймагтаа амбаарууд босгоно гэнэ - Бид дуугүй л байсан. Одоо миний төлсөн нь багадаад нэмнэ гэнэ МАН-нд хэлэх зөвлөгөө байна. Битгий горьд. Бид тэмцэнэ хэмээсэн байна.
Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмбэл 167.2 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд нэмэлт орлого болон төвлөрөх тооцоо бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувийн Капитал банк дампуурсан хэрэг нийгмийн даатгалын шимтгэл нэмэх шийдвэртэй холбоотой дахин дэгдэх боллоо. Дампуурлаа зарласан Капитал банк 1200 иргэний 260, татвар төлөгчдийн 362.6 тэрбум төгрөгийн асуудал тариад байгаа билээ. Татвар төлөгчдийн мөнгийг задлаад харвал Нийгмийн даатгалын сангийн 104, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 52, Хөгжлийн банкны 51, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 7.6 тэрбум төгрөг, Жайка төслийн 12 тэрбум төгрөг байгаа юм.


Ийм учраас иргэд олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн дампууруулсан Капитал банкны өрийг бидний халааснаас гаргах шийдвэр эрх баригчид гаргалаа хэмээн хүчтэй эсэргүүцэж байна. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө шавхагдсантай холбогдуулан эл санг зузаатгахын тулд эрх баригч МАН сүүлийн гурван жилд нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ “ОУВС-гаас тавьж буй шаардлага ийм юм” хэмээх үгээр халхавчилж байна хэмээн иргэд байр сууриа илэрхийлэх боллоо.
Ингээд цахим сүлжээнд нээсэн “Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцэгчдийн нэгдэл”, “Тэтгэврээ аваръя” гэсэн хуудаст иргэд нэгдэх болов.
Эдгээр цахим нэгдэлд уурхайчин, эмч, сувилагч, төмөр замчин, багш, хувиараа нийгмийн даатгал төлөгч, ажил олгогч гээд салбар бүрийн хүмүүс багтаж байна. Үүнд нэгдсэн иргэд цахим хуудастаа өөрсдийн зургаа тавьж “Миний төлсөн татвар улсад минь багадаагүй” хэмээн цахим сүлжээгээр давлагаалж эхэллээ. Ард иргэдийн үг хамгийн шударга, хатуу, амьдралаас урган гарсан байдаг. Ингээд тус давлагаанд нэгдсэн сэтгэгдэлийг зураггүй, тоймлон хүргэе.

-Цахим давлагаанд нэгдсэн ажил олгогчид:

-Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрүүдийн төлсөн татвар багадаагүй. Ажил олгогчдод дарамттай, ажилчдад өгөөж муутай, тэтгэврийнхэнд нэмэр багатай, зөвхөн идэж ууж, сорж ханадаггүй хувалзнуудын хувийн хөрөнгийг л зузаалахад нэмэртэй. Иймд нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсэргүүцэж байна. Эгэл бор ард түмэн нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг эсэргүүцэж байна. Ард түмэн чинь, хөл дээрээ тэнцэн ядаж байгаа хэдэн жижиг дунд үйлдвэрлэгчид чинь туйлдаж унах нь байна!!!

-Altantsetseg Nyamsuren:
-Миний төлсөн татвар багадаагүй... Одоо хангалттай. Хамсан дээрэмдэж, хахуульд алдсан төсвийн мөнгийг хөдөлмөр шингэсэн хөлсөөрөө би нөхмөөргүй байна. Нийт цалингийн 26 хувийг хуу хамах нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэж байна. Ерөнхийлөгчийг хориг тавих сургаар “Баталчихсан хуулийг болдоггүй юм” хэмээн Сангийн сайд нь онгирсон байна. Гудамжинд гараад алхах иргэд чинь тийм баян байна уу. Ич л дээ иргэдээ ингэж шулж, мөлжихөөс. Энэ уриалгад нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй.

-Amarjargaliin Narangerel:
-Миний төлсөн татвар багадаагүй. Би сувилагч хүн өдөр шөнөгүй амьдралын хэв маягаа өөрчлөн байж эрдэнэт хүмүүний амь насыг аврахын төлөө зүтгэдэг. Эмнэлгийн ажилтан бид халуун хоол, унтах нойроо хугаслан байж зүтгэсэн ажлын хөлсний минь талыг нийгмийн даатгалын шимтгэл гээд авчихдаг. Би залуу хүн сурч хөгжих цаг завгүй ажилласны минь хариуд цалингийн зээл, хэрэглээний өр хоёр л үлдэж байна. Аав, ээж минь өвдөж байхад би ажиллаж л байсан анд найзууд минь баярлаж байхад би ажиллаж л байсан...Төр засаг, эрх баригчид бидний амьдралд тус болдоггүй юм аа гэхэд гай болохгүй бай л даа. Миний ижил олон залуу сувилагч өрнөөс өрний хооронд, ачаалал нь хэтэрсэн ажлын байран дээрээ, ажлын цагтаа ч багтахааргүй тэр их ажлаа хийсээр л үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүргэдэг. Цалингаа эхлээд дэлхийн жишигт хүргэчих, аль эсвэл ажиллах нөхцөлөө дэлхийн жишигт хүргэчхээд нийгмийн даатгалын шимтгэлээр дарамтлах хэрэгтэй...

-Surenkhuu Choijamts
-Эсэргүүцэж байна. Нэгдье. Тэмцье. Нийгмийн даатгалд төлсөн шимтгэл маань миний Тэтгэврийн дансанд хуримтлагдахгүй өөр зүйлд зарцуулагдаж байна. Эв санааны зарчим нэрээр хавтгайрсан халамж, тэтгэвэр, шаардлагагүй тэтгэмжүүдэд зарцуулахаа болих хэрэгтэй. Би өөрийнхөө хөлсөө урсган хөдөлмөрлөж олсон мөнгөө тэтгэвэрт гарсан хойноо өөртөө зарцуулдаг болмоор байна. Албан байгууллагууд ажилчдынхаа төлөө төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийнхээ тодорхой хувийг ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах хууль эрх зүйг орчинг бий болгомоор байна. Шударга баймаар байна. УИХ-ын гишүүд ээ, ЖДҮ-чид ээ, эрх мэдэлтэнгүүд ээ.

-Ундар Ундараа:
-Би жирийн нэгэн уурхайчин оператор ч эмэгтэй. Эрчүүдтэй эн зэрэгцэж хэвийн бус нөхцөлд ажиллахдаа тасралтгүй 12 цаг дуу чимээ, тоос тортог, хөдөлгөөнтэй механизм дээр ажиллан байж олсон хэдэн төгрөгөө татварт ингэж мөлжүүлмээргүй байна. Миний улсад өгдөг татвар багадаагүй ээ. Цагаан сар, наадам, шинэ жил гээд тэмдэглэлт баярыг гэр бүлийнхэнтэйгээ биш уурхайн талбарт өнгөрүүлэн байж авсан цалингаа авлигачин улс төрчдийн зугаа цэнгээнд зарцуулмааргүй байна. Бидний төлсөн татвараар улс дамжин зугаалдаг, улс төрчдийн хүүхдүүд гадаадад сурдаг, авлигачин дарга нарын идсэн мөнгийг ард түмэн төлдөг шударга бус байдлыг эсэргүүцэж байна. Тэр мөнгө ядарсан нэгэнд халамж болж, өвдсөн нэгэнд нь эм тариа болж очоосой гэж хүснэм.

-Ulzii Naranzul:
-Би төмөр замчин. Хэвийн бус хүнд нөхцөл, дуу чимээ, тоос тортог, хүнд хүчир нөхцөл, аюул эрсдэл дунд тасралтгүй 12 цаг ажиллан байж олсон хэдэн төгрөгөө татварт ингэж мөлжүүлмээргүй байна. Нас залуу ч олон жил улсдаа татвараа төлж улс орны хөгжилд хувь нэмэр оруулж яваа олон мянган залуу ажилчин ангийн төлөөлөл.
Цагаан сар, наадам, шинэ жил гээд тэмдэглэлт баярыг гэр бүлийнхэнтэйгээ биш ажлын талбарт өнгөрүүлэн байж авсан цалингаа авлигачин улс төрчдийн халаасыг түнтийлгэж би лав чадахгүй. Татвар төлсний минь хариуд төрөөс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт, урамшуулал гэж юу байдгийг мэдэхгүй байна. Тийм болохоор бидний татвар хаашаа ордог нь тодорхой. Одоо больё. Бидний татварын мөнгийг хувьдаа хувааж идсэн авлигач улс төрчдийн өр зээлийг ард түмэн бид төлөх ёсгүйг хатуу анхааруулан эсэргүүцэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com