Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Жавхлан: Зах зээлийн 20 хувийг атгадаг гурав, дөрвөн банкны төвлөрлийг задална

УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас ирэх оны мөнгөний бодлогын талаар тодрууллаа.

-Ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсөв хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдалтай батлагдсан. Тэгвэл мөнгөний бодлого төсөвтэй хэр уялдаж байгаа вэ?
-Жил бүр л мөнгөний бодлогыг төсөв, төсөв дагасан хөрөнгө оруулалт, тэлэлт, агшилттай холбохыг хичээдэг. Ийм учраас төсөв, мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барихаас өмнө харилцан мэдээлэл солилцдог юм. Эдгээр бодлогыг хариуцсан Сангийн яам, Монголбанк хоёр хоорондоо маш сайн ярилцсан байх учиртай. Мөнгөний бодлого ярихаас өмнө төсвийн бодлого ямар байхыг харах ёстой. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийнхээс 20 хувиар нэмэгдсэн. Иймд эдийн засагт мөнгөний нийлүүлэлт тэлнэ гэсэн үг. Тэгэхээр мөнгөний бодлогод эрэлтийн шалтгаантай инфляцын өдөөсөн дарамт ирэх нь тодорхой. Мөн эдийн засагт мөнгө нэмэгдсэн ийм үед мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай багасна. Өөрөөр хэлбэл Монголбанк бодлогын хүүг сулруулах боломж төдийлөн гарахгүй байх. Төсөв, мөнгөний бодлого ингэж уялдсанаар эдийн засгийн аюулгүй байдал буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилго тавьж Төвбанк ажиллах ёстой. Энэ чиглэлээр ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын тогтоол УИХ-аас гарна.
-Эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт ирэх нь тодорхой гэлээ. Тэгэхээр инфляцыг бага хэмжээнд барих боломж хэр байна. Өсгөхгүй байж чадах болов уу?
-Мөнгөний бодлогодоо инфляцыг найман хувьд барина гэж тодорхойлсон. Монголбанк эдийн засаг тэлсэн, хөрөнгө оруулалт нэмэгдсэн үед инфляцад ирэх дарамтыг сөрсөн макро бодлогыг Монголбанк явуулах ёстой.
-Ипотекийн зээлийн асуудал сүүлийн үед хүндэрч хариуцах эзэнгүй болж байх шиг байна. Цаашид Монголбанк, Засгийн газар хоёрын хэн нь хариуцаад явах юм бэ?
-Монголбанк 2020 онд Монголын ипотекийн корпорацыг тойрсон схемээс бүрэн гарч байгаа. УИХ-аас энэ онд баталсан Төвбанкны тухай хуулиар Монголбанкийг иймэрхүү үйл ажиллагаанд оролцохыг бүрэн хориглосон байгаа.
-Саарал жагсаалтад орсон явдал асуудал дагуулсан хэвээр байгаа. Энэ асуудлыг мөнгөний бодлогод хэрхэн тусгах вэ?
-Зайлшгүй анхаарах ёстой асуудал бол саарал жагсаалт мөн. Ирэх онд саарал жагсаалтаас гарах тухай маш тодорхой заалт орж байгаа. Тухайлбал, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тодорхой үүрэг хүлээлгэсэн юм. Тэгээд тодорхой хугацаа заасан. Ямар ажил хийх нь тодорхой. ФАТФ-аас тавьсан шаардлагын хүрээнд ажиллана. Энэ асуудлыг дэлгэрэнгүй зааж дахин дахин ярилцах шаардлага байхгүй.
-Ирэх оны мөнгөний бодлого өмнөх жилүүдийнхээс ялгарах ямар онцлог ялгаа байгаа вэ?
-Ирэх оны мөнгөний бодлогод өмнө жилүүдийнхээс өөр онцгой зүйл нь дотоодын томоохон банкуудын өмчлөл, хувь эзэмшлийн асуудлыг оруулсан явдал юм. Үүнд банкуудын засаглал, дотоод, гадаад хяналтыг сайжруулах, хувь нийлүүлэгчид бие биедээ тавих хяналт, хувь нийлүүлэгчдээс банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зэрэг асуудал багтана. Ингээд манай улсын банкны системийн нөлөө бүхий банкуудын нэгж хувьцаа эзэмшигчийн дээд хязгаарыг тогтоож өгнө. Энэ нь банкны эзэмшлийн төвлөрлийг бууруулах ач холбогдолтой. Ийм үүргийг Монголбанкинд өгч байгаа юм.
-Төвлөрлийг сааруулна гэдгийг тодруулан тайлбарлаж өгнө үү?
-Өнөөдөр манай улсын арилжааны гурав, дөрвөн томоохон банк нийт зах зээлийнхээ 20 хувийг атгадаг. Өөрөөр хэлбэл нийт иргэдийн мөнгөн хуримтлалын 20 хувийг хэдхэн банк эргэлдүүлж байна гэсэн үг. Энэ гурав, дөрөвхөн банк нь тус бүртээ нэг, хоёрхон хүнд хамааралтай юм. Ингэж байж болохгүй. Зах зээлээ тэлээд олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлж бизнес хийх гэж байгаа бол сайн засаглалтай байх ёстой гэдэг зарчмын шаардлага тавих гэж байгаа юм.
-Тэгэхээр засаглалыг сайжруулахын тулд тэр томоохон гурав дөрвөн банк нэмэлт хувьцаа гаргаж олон нийтэд нээлттэй болно гэсэн үг үү?
-Нэмэлт хувьцаа гаргаж болно. Эсвэл одоо байгаа хувьцаагаа багцлаад хөрөнгийн зах зээлд гаргаж хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэгдүүлэх зэрэг олон арга зам бий.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com