Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Анхдугаар Үндсэн хуулиар хүний эрхийг хязгаарласан ньАнхдугаар Үндсэн хуулиар хүний эрхийг хязгаарласан нь

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхагласны 75 жилийн ой тохиож байна. Азидаа Үндсэн хуулиа баталсан гурав дахь улс болж тусгаар тогтнолоо баталгаажуулсны хувьд тэртээ 1924 онд Улсын анхдугаар хурлаар баталсан энэ хууль түүхэн ач холбогдолтой нь үнэн. Улмаар 1940, 1960 онуудад энэ л Үндсэн хуулийг тулгуур болгон өөрчилж улам боловсронгуй болгосоор1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан билээ.
Гэхдээ 1924 оны анхны Үндсэн хуульд хүний эрхийг хязгаарласан зүйл заалтууд байсан нь улам өргөжиж 1940 оны Үндсэн хуульд ч ийм заалтууд орж байсан гэдгийг дурдах нь зүй болов уу. Энэ нь чухамдаа Зөвлөлт оросын болоод Коминтернийн шахалт дарамттай ч холбоотой. Нөгөө талаар тухайн үеийн манай хувьсгалчид анхнаасаа ардын бүгд найрамдах улс байгуулна гэсэн зорилгынхоо хүрээнд өмнө төрд алба хашиж байсан ван гүн, эрх мэдэлтнүүд болон шашны давхаргыг хавчин шахаж ангийнх нь хувьд устгах бодлогоо түлхүү барьж байсны илрэл байж болох.
1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 34 дүгээр зүйлд “Улсын Их, Бага Хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхийг эдэлбэл зохих тус улсын харьяат эр эм хамаагүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арван найман нас хүрэгсэд нь (нэг) өөрийн хүчнийг үнэлэх буюу хувийн ажил хийж амьдрагчид (хоёр) ардын хувьсгалт цэрэг болно” гэж заасан атлаа 35 дугаар зүйлд “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь” гээд


“1. Ямагт ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид
2. Ямагт бусдыг хөлслөн зарах ба хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид
3. Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар
4. Солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд зохих газраас шинжлэн батлагдагсад
5. Эд хичээх зэргээр нэрийг гутаах явдлыг үйлдэж зарга шүүх газраас ял шийтгэгдэгсэд болно” гээд заачихсан байна.

Сүүлийн хоёр заалт нь ч өнөө ч мөрдөгдөж байгаа зүйл гэхэд өмнөх гурван заалтаар хүнийг хөрөнгө чинээ, өмнө эдэлж байсан эрх ямба цол хэргэм, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан хэрэг байлаа.
Үүний дараа 1940 онд Үндсэн хуулиа өөрчлөхөд мөн л хүний эрх, эрх чөлөөг зөрчин сонгох, сонгогдох эрхийг нь хааж боогдуулсан  нэмэлт заалт оруулснаар социализм байгуулж, дэлхийн улаан хувьсгал мандуулах эгнээний нэг хэсэг Бүгд найрамдах Монгол Ард Улс хүний эрхийг хуулиар хязгаарласан орон хэвээр үлдсэн байна.
1924 оны Үндсэн хуульд хүний эрхийг гурван ангиллаар хязгаарласан бол дөрөв дэх ангилал болгон “Гамин ба цагаантны цэрэгт явж байсан бөө, удган хүмүүс сонгууль өгч, оролцож болохгүй” гэсэн заалт оруулжээ. Энэ талаар Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхч, эрдэмтэн З.Лонжид “1940 онд нэлээд өөрчлөлтүүд орсон. Төрийн яамд, улсын гадаад харилцааны бодлогын тухай нэлээд дэлгэрэнгүй хуульчилсан. Гэхдээ хуулийн өөрчлөлтийн нэг онцлог нь хүний эрх, эрх чөлөөний асуудал 1924 оныхоосоо дордож орж ирсэн гэхэд болно. Яагаад гэхээр өмнө нь сонгуулийн эрхгүй хүмүүсийг гурван ангиллаар хуульчлаад байв. Харин 1940 оны өөрчлөлтөөр дөрөв дэх ангиллыг оруулж ирсэн. Гамин ба цагаантны цэрэгт явж байсан бөө, удган хүмүүс сонгууль өгч, оролцож болохгүй гэдэг заалт орж ирсэн. Ингээд 1944 оны намар гэхэд сонгуулийн эрхгүй хүмүүс нийт хүн амын 0.07 хувийг эзэлж байлаа” гэсэн байна.
1960 онд БНМАУ-ын Ардын Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “Марксизм ленинизмийг  үйл ажиллагаандаа удирдлага болгосон МАХН бол Монголын нийгэм төрийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн заалт оруулснаараа намыг төрөөс дээр тавьсан явдал байлаа. Энэ талаар түүхч З.Лонжид  “1960 оны Нэг том өөрчлөлт нь  Үндсэн хуульд МАХН бол  эрх баригч нам гэж тунхагласан. Уг нь аливаа улс орныг ямар нэгэн нам бус төр засаг удирддаг.  Гэвч социалист орнуудын нөлөөгөөр Үндсэн хуульд нэг намын тунхаглал орж ирсэн” гэж хэлсэн байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com