Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Баасандорж: Иргэн бүрт 12 оронтой дугаар олгож бүх мэдээллийг нь оруулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтарч Төрийн ордны их танхимд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос иргэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн талаар тодрууллаа.

-Иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл авах эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хэрхэн хангаж байна вэ?

-Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжээд 10 жил өнгөрсөн. Улсын бүртгэлийн багц хуулийн гол үзэл баримтлал бол цахим чиглэлд түлхүү үйл ажиллагаа явуулахад оршино. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ чиглэлд нэлээд ажил хийсэн. Ингээд өнгөрсөн онд burtgel.mn систем бий болгосон. Энэ сиситемээр иргэд өнөөдөр 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байгаа. Мөн иргэний үнэмлэхээ онлайн системээр захиалдаг болсон. Одоогоор 1100 гаруй иргэн онлайнаар иргэний үнэмлэхээ захиалаад байна. Мөн тодорхой төрлийн мэдээллүүдийг нээлттэй болгож өгсөн. Жишээ нь нэр, хаягийн сан нээлттэй. Монгол Улсад байгаа аж ахуйн нэгжийн бүх мэдээллийг нээлттэй тавьсан. Ингэснээр иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах эрх нь хангагдаж байна гэсэн үг.

-Тэгвэл нэг иргэнд хэдэн төрлийн бүртгэлийн мэдээлэл байна. Үүний лавлагааг иргэд хялбаршуулсан журмаар хэрхэн авч байгаа вэ?

-Монгол Улсын нэг иргэнд өнөөдрийн байдлаар 10 орчим дугаар бий. Тухайлбал, улсын бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, жолооны үнэмлэхийн, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гэх мэт дугаар байдаг. Эдгээр дугаарыг иргэд тэр бүр цээжээр мэддэггүй. Энэ асуудлыг яаж цэгцлэх талаар судалж үзсэн. Ингээд улсын бүртгэлийн 12 оронтой дугаар хэрэглээнд оруулах болсон. Энэ дугаарт нь төр тухайн иргэний бүх мэдээллийг оруулдаг болж байгаа. Жишээлбэл, татвартай, жолооны үнэмлэх гэх мэт бүх мэдээллийг нь тэр дугаарт оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 12 оронтой ганц дугаарт иргэний бүх мэдээлэл байрших юм. Ингэснээр “Нэг иргэн-Нэг бүртгэл”-тэй болно. Энэ ажлыг эхлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байна.

-Тэгэхээр энэ дугаарт иргэнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах нь гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Тухайн иргэнтэй холбоотой бүх төрлийн бүртгэлийг энэ дугаар дээр нь хийж өгөх юм. Тэгэхээр татварын албанд очоод иргэний үнэмлэхээ уншуулж татвартай холбоотой мэдээллээ авна. Мөн эрүүл мэндийн байгууллагад очоод эрүүл мэндтэй холбоотой мэдээллээ авна гэсэн үг.

-Газар, түүнтэй холбоотой төлбөрийн асуудал байдаг. Энэ талын бүртгэл бас үүнд хамаарах уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар тухайн иргэн, аж ахуйн нэгжийн газар өмчлөх эрхийг бүртгэдэг. Дээрээс нь Геодези зураг зүйн газартай хамтарч газар эзэмших болон ашиглах эрхийг бүртгэж байна. Өмнө нь иргэн газрын албанд очиж газрын гэрчилгээ авна. Ингээд бүртгэлийн байгууллагад ирж бүртгэлийн дугаар авдаг байсан. Шинэ хуулиар Геодези зураг зүй, манай байгууллага хоёр дундын мэдээллийн сан үүсгэсэн. Тэгэхээр тухайн иргэн газрын даамал дээр очоод бүх үйлчилгээгээ авдаг болсон. Газрын даамал тэр дундын мэдээллийн санг ашиглаад газрын гэрчилгээ авахад нь дугаар олгож байна гэсэн үг. Нэг ёсондоо газрын даамал улсын бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээ олгож байгаа юм.

-Аж ахуйн нэгжийн бүртгэлийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсад 192 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Аж ахуйн нэгжүүдийг харьяалал харгалзахгүй бүртгэж байгаа. Мөн цахим хэлбэрээр нэрээ захиалдаг болсон. Урд нь хуулийн этгээдийн бүртгэлийг 15 хоногт хийдэг байсан бол өнөөдөр ажлын тав хоног болсон. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд учирдаг хүндрэл ч багассан. Урд нь эхлээд манайд бүртгүүлээд дараа нь оршин суух асуудлаа шийдүүлэхийн тулд Гадаадын иргэн харьяат, татвар, халамж үйлчилгээний газарт хандаад 10 орчим хоног явдаг байсан. Өнөөдөр манай байгууллага Үндэсний хөгжлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, татвар зэрэг таван агентлаг нэгдэж гадаадын хөрөнгө оруулалтын үйлчилгээний нэг цэгийн төв нээсэн байгаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч энэ цэгээр үйлчилүүлж бүх үйлчилгээг нэг дороос авдаг болсон.

-Монгол Улс иргэнээ тоолж чаддаггүй гэсэн үг бий. Шинээр төрсөн хүүхдийг хэрхэн бүртгэж байна вэ?

-Үндэсний статистикийн хороо, ЭМЯ-тай манай байгууллага хамтарч төрөх эмнэлэгт регистрийн дугаар олгож байна. Урд нь нийт иргэдийн тоог гаргахад хүндрэл гардаг байсан. Төрөх эмнэлэг, статистик, бүртгэлийн байгууллагаас өөр өөр тоо гардаг байсан юм. Цахим систем ашигласнаар хүн амын бүртгэлийн тоо зөрөхгүй болж байгаа.

-Ирэх онд сонгууль болно. Монгол Улсад сонгуулийн насны хэдэн хүн байна вэ?

-Энэ ажил арай болоогүй. Бид энэ талаар дараа нь мэдээлэл хийнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com