Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Л.Энх-Амгалан: Сонгуулийн хуульд фЭйсбүүк, сошиал медиа орчинг зохицуулах, хяналт тавих заалт орно
  МАН-ын Удирдах зөвлөл  хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ингээд ирэх оны сонгуулийг холимог мажоритар тогтолцоогоор 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг дэмжсэн байна. Ингэснээр 50 нь жижиг тойрогт, 26 нь намын жагсаалтаар улс даяар нэр дэвших хуулийн төслийг УИХ-д өргөн барих бололтой. Энэ хувилбараар сонгогчид өөрийн тойргийн нэр дэвшигчийг сонгохоос гадна томсгосон тойргийн нэр дэвшигчдээс давхар сонголт хийх боломж бүрдэнэ.
  УИХ-ын дэд дарга, УИХ дах МАН-ын бүлгийн гишүүн Л.Энх-Амгалангаас 2020 оны УИХ Сонгууль ямар хуулийн хүрээнд болох  талаар тодрууллаа. 
  -Улс нэг тойрог гэсэн асуудлыг Сонгуулийн хуулийн төсөлд тусгасан гэсэн мэдээлэл бий.  Тийм зүйл бий юу. Энэ хууль ямар шатандаа явж байна вэ?
  -Сонгуулийн хууль оноос өмнө, энэ сарын 25 гэхэд батлагдах ёстой. Ийм учраас хугацааны хувьд нэлээд шахуу байгаа. Үндсэн хуульд саяхан нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ  сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн ч дэмжээгүй. Ийм учраас сонгуулийн холимог тогтолцоо одоо манай улсад байхгүй. Зөвхөн мажаротар тогтолцоо л үлдсэн. Энэ тогтолцоогоор иргэд өөрийн тойрогт УИХ-д нэр дэвшсэн хүнийг шууд сонгоно гэсэн үг. Тэгэхээр мажаротар тогтолцоонд хэд хэдэн хувилбар бий. Эхнийх нь улс нэг тойрог. Үүнийг Сонгууль санаачилсан гишүүдийн өргөн барьсан хувилбар юм. Хоёрдугаарт нь мажаротар дотроо холимог байж болно. Жишээлбэл 50:26 харьцаатай. Тэгвэл 50 нь жижиг мажаротар. Үлдсэн 26 нь улс даяар том мажаротар юм. Гурав дахь нь одоогийн тогтолцоо. УИХ-ын 76 тойрогт нэр дэвшигч байна гэсэн үг.
  -Сонгуулийн хуульд бусад намуудаас санал авч байгаа юу?
  -Сонгуулийн хууль бол улс төрийн намын зөвшилцөлд тулгуурлах ёстой. Ардчилсан намаас тодорхой саналууд хэлж байгаа.  МАН-аас ч бас тодорхой санал хэлсэн. Ингээд УИХ дахь намын бүлэг, зөвлөлөөр даваа гарагт (2019.12.02) хэлэлцүүлнэ. Сонгуулийн хуулийг санаачилсан УИХ-ын гишүүд Монгол Улс нэг тойрог 76 мажаротар гэдэгт Засгийн газраас санал авсан. Засгийн газрын саналыг ажлын хэсэг хуралдаж хэлэлцээгүй байна. Ажлын хэсэг хуралдаж энэ асуудлыг эцэслэж өргөн барина.
  -Засгийн газар ямар ямар санал өгөөд байна вэ?
  -Засгийн газар сонгуулийн зохион байгуулалттай холбоотой саналууд өгсөн. Тухайлбал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, сонгуульд зарцуулах зардал, цахим орны асуудлыг яаж зохион байгуулах зэрэгтэй холбоотой санал өгөөд байгаа. Ямар нэг тогтолцооны асуудлаар санал өгөөгүй.
  -Тэгвэл цахим орчны талаар ямар санал өгсөн юм бэ?
  -Сонгуулийн сурталчилгааны үеэр, эсвэл сонгуулийн сурталчилгаа хаасан байхад фейсбүүк, сошиал медиа орчинг зохицуулах, хяналт тавих зайлшгүй шаардлага бий. Ийм учраас Сонгуулийн хуульд цахим орчинтой холбоотой тодорхой зохицуулалтууд орно. Түүнээс биш хүний эрхийг хязгаарласан, хэвлэл мэдээллийн бүрэн эрхэд халдсан ямар нэг заалт орохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com