Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Намууд клиентилист, хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрөөс хараат болсон нь сонгогчийн эрхийг зөрчиж байна

  “Сонгогчийн эрхийг хамгаалах нь: саад бэрхшээл, түүнийг даван туулах арга зам” сэдвээр улстөрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од өнгөрөгч баасан гарагт лекц уншсан юм. Түүний ярьсныг тоймлон хүргэе.

  Хүн төрөлхтөн сүүлийн 200 гаруй жилийн турш сонгох эрхийн төлөө явж байна. Францын хувьсгалаас эхлээд хүн төрөлхтөн өөрөө өөрийнхөө төрийг өөрсдөө байгуулах тогтолцоог бий болгож, хамгаалах гэж оролдож байсан. Сонгох эрх гэдэг нь сонгогчид эрхээ хамгаалуулах зорилгоор төрийн сонгуульд оролцох эрх юм. Иргэд өөрсдийгөө захирч байгаа хүмүүсийг сонгохыг хүсч байсан тул энэ эрхийг эзэмших нь чухал гэж үзжээ. Улмаар төр иргэдээ хамгаалах гэж, сайхан амьдруулах гэж байгуулагдсан байна.
  Сонгох эрхийн талаар хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй” гэж заасан байдаг.
  Мөн түүнчлэн иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд, сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох хэмээн заажээ.
  Гэвч өнөөдөр бүгд найрамдах засаглалын хүрээнд сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж чадахгүй байгаа юм. Бидний сонгох эрхийг тодорхой улстөрийн хүчнүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөрчиж байна. Монгол Улсын хувьд сонгох эрхийг үндсэн хуулиндаа, сонгуулийн хуулиндаа, иргэний хуулиндаа тусгайлан заасан байдаг. Гэхдээ иргэд өөрсдийнхөө хүсэл зоригийн үүднээс төрөө байгуулах мөн чанарыг орхигдуулсан шинж бий.
  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн сонгууль долоон удаа, УИХ-ын долоон удаагийн сонгууль явуулсан. Жилээс жилд сонгуульд оролцогчид тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд иргэдийн сонгох эрх, эвлэлдэн нэгдэх эрх асуудалгүй хэрэгжиж байсан. Харин сүүлийн үед улстөрийн тогтолцооноос хамаараад, улстөрийн намуудын төлөвшил, улстөрийн соёл, Үндсэн хуулийн эрхзүйн орчны шинэчлэлтэй холбоотой, хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан, зуучлагчийн үүрэг алдагдсанаас болоод сонгох эрх маань зөрчигдөөд байгаа юм.


  Сонгогчийн эрхийн зөрчлүүд

  1. Сонгогчийн нэрийн жагсаалт: (Давхар бичих, орхих, гадаадад байгаа сонгогчдод сонгох эрх өгөх эсэх) Монголчууд малаа тоолж чаддаг. Хүнээ тоолж чаддаггүй гэж ярьдаг. Түүний тод жишээ бол сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж чаддаггүй явдал юм. Сонгууль бүрт дор хаяж 40 мянга, дээд тал нь хоёр зуун мянган сонгогчийн нэрийг орхигдуулж байжээ. Үүнээс гадна сонгуулийн тогтолцооноос хамаарч гадаадад байгаа иргэд сонгууль өгөх эсэх нь шийдэгдэж байсан. Тухайлбал, 2012 онд сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэсэн учир гадаадад байгаа иргэдээс санал авч байсан. Харин 2016 оны тавдугаар сарын 5-ны өдөр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гадаадад байгаа сонгогчдоос санал авах үйл ажиллагаа зогссон байх жишээтэй.
  2. Сонгогчийн шилжилт хөдөлгөөн: (Царцааны нүүдэл) Улстөрийн намууд, нэр дэвшигчид сонгогчдыг зохион байгуулалттайгаар зөөж, санал өгүүлж байгаа нь сонгогчийн бие дааж, нууцаар санал өгөх улс төрийн эрхэнд халдаж байгаа үйлдэл юм.
  3. Сонгуулийн сурталчилгаа: (Айлгах, дарамтлах, санал худалдаж авах, итгэл даахгүй нэр дэвшигч, үнэт зүйлийн ялгаралгүй мөрийн хөтөлбөр) Тухайлбал, АН нь арилжааны банкнуудын иргэдэд олгосон цалингийн, малчны, тэтгэврийн, оюутны сургалтын төлбөрийн бүх зээлүүдийг төрөөс төлж, холбогдох хуулийг удахгүй санаачлах.
Харин МАН эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох хууль, мөн эрэгтэй хүн 53, эмэгтэй хүн 48 насандаа тэтгэвэрт гарах хууль батална гэж байжээ. Энэ мэт үлгэр шиг мөрийн хөтөлбөр дэвшүүлж, ялалт байгуулдаг. Иргэдийг мэхэлдэг. Энэ мэт биелэгдэшгүй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсны улмаас улстөрийн намд итгэх итгэл жилээс жилд буурч байна.
  4. Улстөрийн намууд, нэр дэвшигчид: (Дотоод ардчилал сул, ил тод бус санхүүжилт)
Сонгуулийн жилийн нэг сарын нэгнээс сонгуулийн сурталчилгаа хүртэл аливаа сурталчилгааг хориглодог. Нэр дэвшигчээ мөнгөөр тодруулдаг. Улстөрийн нам төрийн албыг зардаг гэх олон нийтийн үнэлэмж тогтсон.
  5. Нэр дэвшигчид: (Ил тод бус санхүүжилт, тойрог услах) Нэр дэвшигчийг хүсэгчид өөрийгөө таниулахын тулд тойрог усалдаг.
  6. Улстөрөөс хараат хэвлэл мэдээллийн хэрэгсэл: Мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа өгдөггүй, улстөрийн хамаарал, нөлөөлөл ихтэй, тэнцвэртэй мэдээлдэггүй, хаалтын гэрээ хийдэг, тэгш бус өрсөлдөөнийг дэмждэг, далд сурталчилгааг хянаж чаддаггүй, мөнгөтэй нам, нэр дэвшигчдээс санхүүждэг, сонгогчдыг мэдээллээр залхаадаг. Манай улс 2017 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 70 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Европын орнууд сонгуулийн үеэр төлбөртэй сурталчилгааг хязгаарласан байдаг.
  Сонгогчийн нас ахих тусам оролцоо нэмэгддэг. Харин залуучууд 50 хувийн ирцтэй оролцож байна. Сонгогчид тэнэг биш. Харьцангуй улс төрийн боловсролтой, туршлагатай болсон. Гэсэн ч сонгуульд оролцохгүй байгаа шалтгаан нь хэт их мэдээллээс залхаж, намууд аль нь ч ялгаагүй гэдэг хандлагаас үүдэлтэй юм. Энэ бүхэн улстөрийн сонгууль, кампанит ажил бүхэлдээ болохгүй байгааг харуулж байна.
  Миний хувьд 2012 онд сонгуулийн дугаар хорооны менежертэй уулзахад, “Хэрвээ бид сонгуулийн хуулийг баримтлах юм бол манай тойрог нэг ч нэр дэвшигчгүй болох байсан” гэж хэлсэн. Энэ бол нэр дэвшигчид ноцтой хууль зөрчсөн байна гэсэн үг.
  Мөн саяхан улстөрийн намын дэмжигчидтэй уулзах үеэр, “Улстөрийн намуудыг нээлттэй, ил тод, ардчилсан болгох ёстой” гэж ярьсан юм. Тэр үед тэдгээр хүмүүс уурласан. Тэдгээр хүмүүс 30 жилийн өмнөх үеэрээ сэтгэж байгаа юм. 30 жил хаана, юу хийж байсан юм бол гэж бодохоор орхигдсон хүмүүс байсан. “Манай нам л сонгуульд ялбал бүх зүйл болно, бүтнэ” гэдэг бодолтой, эмгэнэлтэй сонгогчид байв. Эндээс сонгогчдын үзэл бодлоо илэрхийлэх, үнэт зүйлтэй байх, өөрөө өөрийгөө олох эрхүүдийг нь улстөрийн намууд блоколчихсон байна гэдгийг ойлгосон. Манай улстөрийн намууд сонгогчдод “Манай нам л үнэн. Нөгөө намууд худал” гэж дандаа итгүүлдэг. Энэ нь бидний эрхэд халдаж байгаа явдал юм. Намуудын дунд ардчилсан, шударга, чөлөөт өрсөлдөөн үгүйлэгдэж байна. Сонгуулийн хууль сонгогчийн эрхийг хамгаалах гэж батлагддаг ч намууд үүнийг зөрчих гэж батлагддаг гэж ойлгож байна.
  Сонгуулийн үеэр зарцуулж байгаа мөнгөний тодорхой хувь, хуулинд заасан хэсгийг л ил тод болгодог. Намууд сонгуульд ялахын тулд хууль бус үйлдэл хийдэг. “Ялахын тулд юу ч хийсэн болно” гэж ярьж байгаа улстөрийн намынхантай уулзсан. Үүний цаана бидний эрх ашиг зөрчигдсөөр байна. Энэ талаар 2016, 2017 оны УИХ болоод Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын сонгуулийн ажиглагчид дүгнэлт хийж, санал хүргүүлсэн байна.
  • Гадаадад амьдарч буй Монгол Улсын 150 мянга орчим иргэдийн сонгуульд оролцох эрхийг хасав
  • Сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн сэжиг бүхий цөөнгүй тохиолдлын талаар мэдээлэл ирсэн
  • Зарим нэр дэвшигчдээс нам нь хандив авсан
  • Томоохон улстөрийн намуудын хооронд үзэл суртлын илэрхий ялгаа үгүй
  • Сонгуулийн байгууллага дунд шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилохдоо намын харьяалал харгалзах хандлага байсан
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй нэвтрүүлсэн ч зуучлагчийн үүргээ орхигдуулсан, дүн шинжилгээнд суурилсан мэдээлэл дутмаг
  • Хэвлэл мэдээллийн салбар улстөрийн ашиг сонирхлоос үүдэн хараат бус байдал дутагдаж байна

  Сонгогчийн эрхийг хамгаалах боломж

  Улстөрийн намуудын институцчлалыг сайжруулах: Намын эрхзүйн орчинг шинэчлэх, намууд үүргээ хэрэгжүүлдэг болгох, намууд дүрмээ сахиж хэрэгжүүлдэг соёлд сургах, дотоод ардчилал сайжрах
  Сонгуулийн үеэр төлбөртэй сурталчилгааг хаах. Арилжааны телевизээр төлбөртэй сурталчилгааг хориглох
  Улстөрийн санхүүжилтийн орчинг өөрчлөх: Бага мөнгөөр сонгуулийн сурталчилгаа явуулдаг болох, аж ахуйн нэгжээс хандив авахыг хориглох, нэр дэвшигч өөрийн мөнгөө сонгуульд зарцуулахыг хориглох.
  Хэрэв бид сонгогчдын эрхийг хамгаалж чадвал зүй ёсны сонгууль болж чадна.
  Сонгууль шударга явагдвал улстөрийн тогтвортой байдалд дэмжлэг болно. Сонгогчдын төрд итгэх итгэл нэмэгдэнэ.
  Монголд сонгогчийн эрхийг улстөрийн намууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөрчиж байна.
  Намууд клиентилист (зэрлэг) болж, хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрөөс хараат болсон.
  Монгол Улсын засгийн газар, ХЭҮК “Монгол Улсад хүний эрхийг хангах, үндэсний хөтөлбөр” дэх сонгогчийн эрхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллах хэрэгтэй байна.   Б.НАРАН

                                                                                                                                                                                                      

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com