Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Эрдэнэбат: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах байр суурь хэвээр байгаа

  УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх асуудал цаг хугацаанд баригдаж байна. Гэхдээ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэр шиг хөнгөн хуумгай хандаж болохгүй гэдгийг улс төрийн намууд хэлж байгаа юм. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ дахь хоёр намын байр суурь ямар байгааг хүргэе.
  -Сонгуулийн тухай хуулийн талаар Ардчилсан намаас ямар байр суурьтай байгаа вэ?
  -Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ардчилсан намаас сонгуулийн холимог тогтолцоотой байх заалт оруулах санал өгсөн. Өөрөөр хэлбэл  пропорцианаль буюу 50:50 хувийн сонгуулийн тогтолцоотой болох нь манай улсад хэрэгтэй байсан.  Харамсалтай нь энэ санал Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад унасан.
Тэгэхээр сонгуулийн тогтолцоо хуучин журмаараа явна гэсэн үг. Сонгуулийн тухай хууль өргөн барьж байгаа ажлын хэсэг хуралдаанаар ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. Сонгууль явуулах тогтолцооны хувьд Ардчилсан нам холимог тогтолцоогоор явуулах байр суурьтай хэвээр байгаа.
  -Тэгэхээр холимог тогтолцоогоор сонгууль явуулах гэдгийг та тодорхой хэлж өгөөч?
  -Би дээр хэлсэн. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуульд процпорцианаль элемент оруулж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.  Бусад тогтолцоо сонгохыг дэмжихгүй. Жишээ нь томосгосон мажаротар тогтолцоог сонгох нь эрх баригчдын өөрсдийн шийдэх асуудал. Нэг ёсондоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг шиг шийдэх нь УИХ дахь олонхын бүлгийн асуудал. Харин Сонгуулийн хуульд хэд хэдэн анхаарах зүйл гарч болзошгүй байгаа. Учир нь маргаан зөрчил өнгөрсөн сонгуульд маш их гарсан. Ялагуяа нэр дэвшигчийн сурталчилгааны үеэр хууль бус үйлдэл санаатай, санамсаргүй хийх явдал гардаг. Нөгөөтэйгүүр хуулийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаанд дэндүү их оролцож саад болох асуудал гардаг. Үүнийг энэ Сонгуулийн хуулиар цэгцлэх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр жижиг хэрүүлийн чанартай асуудал гаргахгүй байхад анхаарах ёстой.
  -Сонгуулийн сурталчилгаа хийх цаг хугацааны хувьд ямар байр суурьтай байна вэ?
  -Сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа өнгөрсөн сонгуульд тулгамдуу байсан. Энэ нь шинээр нэр дэвшиж буй улс төрчдөд өөрийг сонгогчдод таниулах боломж бага байсан. Ийм учраас сонгуулийн сурталчилгааны хугацаанд анхаарах ёстой гэж харж байна. Үүний дараа иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал. Бид сонгуулийн энэ үзэгдлийг “царцааны нүүдэл” гэж хэлдэг болсон шүү дээ. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн төсөлд энэ талаар онцын өөрчлөлт гараагүй байна. Тэгэхээр иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авахаас өмнө 30 хоног буюу нэг сарын өмнө зогсооно гэдэгтэй холбогдуулаад “царцааны нүүдэл” явсан нь өнгөрсөн сонгуулийн гарсан бодит үйл явдал. Ийм учраас шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үйлчлэлийг  зөв тооцож гаргах нь чухал. Жишээ нь сонгуулийн тойрог шилжилт хөдөлгөөнийг тогтоосон цаг хугацаанаас эхлээд түр зогсоох ёстой. Сонгогчдын саналыг машинаар тоолно. Ингээд 50 хувьд нь хяналтын тооллого явуулна гэсэн байгаа. Хяналтын тооллого дээр баталгаажуулах тооллогыг нэмэх саналтай байгаа.
  -Яагаад холимог тогтолцоо гэж?
  -Холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд намын жагсаалтаар нэр дэвших 26 хүний тоог хэрхэн гаргах вэ гэдэг асуудал анхаарал татдаг. Холимог тогтолцоо бол жижиг намуудад боломж олгодог.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com