Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Баатархүү: Дарга нарын тансаглал 30 хувиар, нийслэлчүүдийн ачаа 500 хувиар нэмэгдлээ
  НИТХ өнгөрсөн даваа гаригт нийслэлийн төсвийг баталлаа. Төсөв батлах үеэр НИТХ дахь АН, МАН-ын бүлгүүд эдийн засгийн үзэл бодлоор байрь суурийн томоохон зөрөлдөөнтэй нь харагдав. Энэ талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.
-Саяхан нийслэлийн төсвийг батлахад танай намын бүлгийнхэн нэлээд ууртай харагдсан?
-Уурлах юу байх вэ. Зөвхөн сөрөг хүчний хувьд биш. Нийслэлийн иргэн ч бухимдахаар муу төсөв болсон.
-Жишээлбэл?
-Төсөв бол хөгжлийн бодлого тодорхойлогч хэрэгсэл. 80 орчим хувийг иргэдийн татвараас бүрдүүлдэг. Тиймээс иргэдийн төлөө байх ёстой. Энэ бол НИТХ-ын нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг. Гэтэл ирэх жилийн төсөв дарга нарын тансаглалын, сонгуульжсан төсөв болсон. Өнгөрсөн жилээс эхлээд нийслэл маань нэг их гарсан төсөвтэй болсон. Төсвөөс иргэдэд үлддэг зүйл бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө байдаг. Төсвийн хөрөнгө нэмэгдээд байхад хөрөнгө оруулалтын зардал эрс буурч байна.
-Төсвийн нэмэлт хаашаа ороод байна?
-Урсгал зардалд. Өөрөөр хэлбэл дарга нарын тансаглалд.
-Урсгал зардал гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Урсгал зардал гэдэг үйл ажиллагааны зардлыг хэлж байгаа юм. Ямар нэгэн бүтээн байгуулалт үлдэхгүй. Унааны зардал, элдэв хурал зөвлөгөөн, шоу цэнгээн, үр дүнгүй сургалт семинар зэрэг орно. Нөгөө талдаа нэн яаралтай биш хөрөнгө оруулалтын зардал гаргасан. Үүнийг тэвчиж болох зардал гэж байгаа юм,
-Жишээлбэл?
-Улаанбаатар хотын засаг захиргааны шинэ байрыг 98 тэрбум төгрөгөөр барьж байна. Дээр нь тавилга авахад хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн.
-Нийслэлийн удирдлага одоо тавилгагүй байгаа юм уу?
-Байгаа шүү дээ.  Шинээр тавилга авах нь тансаглалын нэг хэлбэр биз дээ. Урсгал зардал “Аз жаргалтай хотын индекс” нэрээр нэг тэрбум, “Зүүн хойт Азийн аялал жуулчлалын төвийн үйл ажиллагаа” нэрээр гурван тэрбум төгрөг суулгаж байгаа.
-Тэр мөнгийг юунд зарцуулах вэ?
-Юу хийж байгаагаа бидэнд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Гүйцэтгэл, задаргааг нэхээд албан тоот явуулахаар хариу өгөхгүй байгаа. Тийм учраас бид “Энэ шоу цэнгээний зардлаа зогсоо” гэсэн шаардлага тавьсан ч хүлээж авсангүй.
-Улаанбаатар хотын 380 жилийн ойг гурван тэрбум төгрөгөөр тэмдэглэсэн. Нийслэл мөнгөтэй болох нь дэмий зүйл юм гэж ойлгож болох уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Нийслэлд мөнгө байгаа гэдэг нь хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулж байгаагаас харагдаж байна. Бидний байрь суурь бол мөнгийг зөв зарцуулах зарчим. Иргэд хүртэх ёстой хөрөнгө оруулалтыг хийхгүй байгаад л бүлгүүдийн зөрөлдөөн байгаа юм.
-Төв цэнгэлдэхийг 20 тэрбумаар зарах асуудал юу болсон бэ?
-Бид асуудлыг хойшлуулах санал тавьсан ч хүлээж авсангүй.
-51 хувь нь хуулиар хувь хүнд шилжсэн үү?
-Гурван шатны шүүхээр яваад хувь хүнийх болж таарсан. Баяр тэмдэглэх болохоор нийслэлээс хөрөнгө гардаг. Нийслэлд ямар ч ашиггүй болчихсон байгаа.
-Тэгвэл хувьчлах нь зөв биш үү?
-Бид өөр байрь суурьтай байгаа. Менежментийг сайжруулж чадвал нийслэлд ч хувь хүнд ч ашигтай байх боломж бий. Заавал нийслэлээс мөнгө гаргахгүйгээ цэнгэлдэхийг аваад явах боломжтой.
-Тэгвэл яагаад нийслэлийн удирдлага хувьчлах гээд байна?
-2000 оноос эхлээд төрийн өмчийг ашиггүй ажиллуулж үнэгүйдүүлэн хувьчилж авах технологи төрд нэвтэрсэн. Энэ аргыг хэрэглэх гэж байх шиг байна.
-Авто зам ашигласны төлбөр тав дахин буюу 500 хувиар нэмэгдсэн нь ямар учиртай юм бэ?
-Эрх баригчид түгжрэлийг бууруулах зорилготой гэсэн тайлбар хийж байгаа юм. Үүнтэй бид ч санал нэг байна. Гэхдээ хэрэгжүүлэх асуудал дээр зөрөлдөөн гарч байна.
-Та бүхний санал...
-Эхний ээлжид нийтийн тээврийг хөгжүүлэх сайжруулах хэрэгтэй. Нийтийн тээврийн үйлчилгээ сайжрах тусам иргэд хувийн унаанаас татгалзана. Авто замын татварыг нийтээр нэмнэ гэдэг бол төсвийг ард түмний халааснаас нэмж байгаа гэсэн үг. МАН чинь татварыг нэмэхгүй гэсэн уриатай сонгуульд орсон. 2013 оноос нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах олон ажил бид хийсэн. Тодорхой хэмжээгээр түгжрэл саарч байсан. Харамсалтай нь бидэнд бодлогоо үргэлжлүүлэх боломж гараагүй.
-Нийтийг хамруулж авто зам ашигласны төлбөрийг нэмэх буруу гэж байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм. Өнөөдөр унаатай болгоныг баянд тооцож болохгүй шүү дээ. Жишээлбэл Баянхошуунд лизингээр машин аваад унсан Дорж багахан орлого олж байгаа. Авто замын татвар нэмэгдэхээр өр нь улам л нэмэгдэнэ биз дээ. Түүний оронд тансаг хэрэглээний болон өндөр ашиг олох боломжтой тээврийн хэрэгслийн авто татварыг нэмэх хэрэгтэй. Нийтийн тээвэр бага орлоготой улсуудын татварыг нэмэх шаардлагагүй. Нийтээр нь нэмчихээр бага орлоготой нэрвэгдэж байгаа байхгүй юу.
-Гэр хорооллын маргаан юу болж дууссан бэ?
-Гэр хорооллын асуудлыг гацаагаад гурван жил боллоо. 180 тэрбум төгрөг тавьчхад л 80 мянган айлыг гурван жилийн дотор утаагүй болгох байсан.
-100 тэрбум төгрөг тавьсан биз дээ?
-Хэзээ нэгэн цагт гаргах 100 тэрбум төгрөгийн тоо дуулдаад, ирэх жил таван тэрбумыг тавьсан.
-Таван тэрбумаар юу хийх вэ?
-100 тэрбум гэдэг иргэдийг хуурах тоо. Таван тэрбумаар юу ч хийж чадахгүй.
-Төсөвт зардлыг нэрээр суулгадаг. Таван тэрбум ямар нэртэй вэ?
-Гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн үүд гэсэн нэртэй суусан.
-Ийм тодорхойгүй нэр хуульд нийцэх үү?
-Төсвийн хуулиар бүх зүйл нь шийдэгдсэн асуудалд хөрөнгө тавьдаг. Бидэнд “Танай дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байна шүү дээ” гэж даапаалсан. Бид гэр хорооллын дэд бүтцийг төр, хариуцаад барилгаа хувийн хэвшил гэр хорооллынхон хоорондоо зохицох бодлого баримталдаг.
-Багш, эмч нарын талаар ямар бодлого баримтлав?
-Нийслэлд бага ангийн багш дутагдалтай байна. Цалин бага учраас гадагшаа явж байна. 2012-2016 онд байсан багш, эмч нарын индексийн урамшууллыг олгох санал гаргасан дэмжигдээгүй.
-Улаанбаатарын өв сэргээх нэг тэрбум юу болсон бэ?
-Нийслэлийн өв соёл устаж байна. Нийслэл нэг их наяд төгрөгтэй юм чинь төсвийг мянга хуваасны нэгийг нийслэлийн өв соёлыг сэргээхэд зарцуулах санал тавьсан ч хүлээж аваагүй.
-Ахмадын түрээсийн орон сууцны санал бас будаа юу?
-Будаа, будаа. Нийслэлийн хэмжээнд арван мянган ахмад түрээсийн орон сууц хүссэн өргөдөл гаргасан юм байна. Үүнд зориулсан хөтөлбөр гаргах санал тавиад ч нэмэр болсонгүй. Түрээсийн орон сууц хөтөлбөр зөвхөн ахмадуудад ч биш. Залуучуудад ч бас чухал биз дээ.
-Төсвийг бүхэлд нь юу гэж дүгнэж байна?
-Сонгуульжсан төсөв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com