Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ж.Энхбаяр: Надтай холбоотой ямар нэг өр зээлийн асуудал байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас Сонгуулийн хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.
-Сонгуулийн хуулийг УИХ баталлаа гэхэд Үндсэн хуулийн Цэцэд очоод унах байх гэсэн яриа гараад байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хууль хэрхэн батлагдсанаас шалтгаалж Үндсэн хуулийн Цэц асуудалд хандана шүү дээ. Тэгэхээр урьдчилаад тэгнэ ингэнэ гэж хэлэх бололцоогүй юм. Бид найм дахь удаагаа УИХ-ын сонгуулийг явуулах гэж байна. Өмнөх долоон сонгууль бүгд өөр өөр хуулиар явуулж байсан. Тухайлбал, дөрвөн удаа мажоритар системээр сонгууль явуулсан. Гурван удаа пропорцианаль систем агуулсан хуулиар сонгууль явуулж байсан удаатай. Сонгуулийн системтэй холбоотой маргаан үүссэн. Үүнийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд мажоритар буюу шууд нэр дэвшсэн хүний нэрийг дугуйлах систем  нь Үндсэн хуультай нийцнэ гэж үзсэн. Өнгөрсөн Сонгуулийн хууль жижиг 76 буюу мажоритар системтэй юм. Энэ удаагийн сонгууль бас л мажоритар системд суурилж явуулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Мажоритар систем дотор таван хувилбар бий. Тухайлбал, жижиг 76, улс нэг тойрог, тойргийг бүсчлэх, 50:26, эсвэл 60:16 гэсэн холимог мажоритар систем байгаа. Энэ хууль батлагдсанаар ямар үр дагавар гарахыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч тооцож үзэх ёстой.  Мөн Үндсэн хуулийн Цэцэд бас асуудал тавина. Хууль батлагдсанаар Үндсэн хуультай ямар нэг байдлаар зөрчил үүсэх эсэхийг Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн явцад  тодруулах учиртай.
-Сонгуулийн хуульд яллагдагчаар татагдсан хүнийг нэр дэвшүүлэх үү. Хэрэв УИХ-ын гишүүн болчихвол хуулийн хамгаалалтад ордог тал бий?
-Гэм бурууг нь шүүхээр тогтоогоогүй хүнийг  гэм буруутай гэж үзэж болохгүй. Өнгөрсөн 30 жилийн хамгийн том ололтын нэг шүү дээ. Хэнийг ч сэрдэх, сэжиглэх, асууж тодруулах эрх монголын нийгэмд бий. Тэгэхээр асуудлыг  асууж тодруулж шийдээгүй байхад өмнө нь дүгнэж шийдэж болохгүй. Хэрэв эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдоод прокурор, хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлт хийгдээд явж байгаа бол нэр дэвших эрх нь хязгаарлагдаж байх ёстой.
-Таны нэр Засгийн газрын тусгай сангуудаас зээл авсан асуудалд холбогдсон. Таныг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Миний хувь эзэмшиж байсан компани ХХААХҮЯ-ны төсөлд хамрагдаад зээл авсан байсан. Би тэгээд энэ нь зохисгүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч зээлийг нь бүрэн барагдуулсан. Одоо надтай холбоотой ямар нэг өр зээлтэй асуудал байхгүй. Энэ асуудал жил зургаан сарын өмнө дууссан асуудал.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com