Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Пүрэвдорж: Эрүүгийн хуулийн цоорхойгоос шалтгаалж өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна

 УИХ-ын баасан гаргийн (2019.12.13) нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Уг хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалттай бус байсан учраас, санал унах нөхцөл үүссэн. Ингээд чуулганы хуралдааныг хааж, хуулийн төслийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураахаар болсон билээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбум төгрөгийн авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Үүн дотор Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан алдарт “Жаст” компанийн Ш.Батхүүгийн хэрэг орсон байгаа. Хохирол нь 121 тэрбум шүү дээ. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсч байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна. Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг өөрчилж оруулж ирсэн. Эрүүгийн хуулийг баталсны дараа дагаж мөрдөх журмын тухай хуулийг батална. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэлээ.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд
Б.Энх-Амгалан:
-Гүтгэх асуудлыг Зөрчлийн хууль руу оруулснаас болоод сошиалаар болон вэб сайтаар гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Хүний зураг тавьж байгаад гүтгэдэг. Шалгуулаад явахаар “Датаком” гэдэг газраас домайн нэр авч, хэрэг хүлээх чадваргүй гээд сайтынхаа эрхийг бусдад шилжүүлчихдэг. Шалгахаар хэрэг хүлээх чадваргүй. Худал мэдээллээ тавьчхаад эх үүсвэр нь тэр гээд шэйр хийдэг. Цагдаагаар шалгаад явахаар гутаан доромжилсон утга агуулга байхгүй учраас хэрэг хүлээлгэх боломжгүй гэдэг. Гэтэл цаана нь хүний нэр төр, алдар гавьяа, гэр бүл гээд олон асуудлаар хохирч байна. Гүтгэж гүтгэчхээд хоёр сая төгрөгөөр торгуулах юу ч биш. Үүнийг яах вэ, Эрүүгийн хуульд оруулахгүй юм уу. Хуурамч сайт дэлгэрүүлээд байж болох юм уу. Эх үүсвэргүй юмыг хаа, хамаагүй дэлгэрүүлээд байж болох юм уу?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-2015 оны Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох харилцааг нэгтгэн зохицуулж байсан. Засгийн газраас өргөн барьснаар худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулиар зүйлчилнэ. Хүний нэр төр, хуулийн этгээдийн алдар хүндэд халдвал 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулах (450 мянгаас 1.3 сая төгрөг), 700 цаг хүртэл нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар зүйлчилсэн. Сонгуулийн үеэр гүтгэвэл ял хүндэрнэ.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд
Б.Энх-Амгалан:
-Нэр төрөө доромжлуулсан хүний нэр төр сэргэхгүй. Эргээд уучлал гуйдаг, залруулга хийдэг байж яагаад болдоггүй юм. Хэд хоног албадан хөдөлмөр эрхлэх юу юм бэ. Хорих ялтай байлгах ёстой.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Таны хэлж байгаа зөв. Гүтгэх, доромжлох тусдаа байхад нэг төрлийн хэрэг болгосон байсан. Одоо бол худал мэдээлэл тараах гэдгээр оруулж ирсэн. Хохирлыг яаж төлөх вэ гэдгийг Иргэний хуулиар зохицуулсан. Гэхдээ иргэний эрх зүйн харилцаанд сул тал байгаа нь үнэн. Нэр төр алдар хүнд, учирсан хохирлыг хэрхэн үнэлэх талаарх зохицуулалт сул байгаа. Иргэний эрх зүйгээр цаашид бусдад гэм хор учруулснаас үүдсэн үнэлгээний жишиг гаргах ёстой.

УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Х.Нямбаатар гишүүн та Эрүүгийн хуульд жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш хулгай хийсэн, энэ хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Төрийн албан тушаалтан шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 10 сая төгрөгөөс дээш хэмжээгээр хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэхээр зохицуулалтыг өмнөх хуульд оруулж байсан. Энэ алдаагаа та зассан уу?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд авлига албан тушаалын хэрэгт хохирол шаардахгүй, албаны байдлаа өөртөө болон бусдад давуу байдал үүсгэвэл Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хулгайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ 300 мянган төгрөгөөс дээш эрүүгийн хэрэг үүсч байгаа бол албан тушаал дээр хохирол шаардахгүйгээр бусдад давуу байдал үүсгэхээр үйлдэл эхлүүлсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хаанаасаа та 10 сая гаргаад ирэв, би санахгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com