Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Пүрэвдорж: Хуулийн төсөл батлагдвал иргэд НӨАТ-т таван хувь төлж хоёр хувиа буцааж авна


 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа. Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг таван хувь болгон бууруулахаар тусгажээ. Ингээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн талаар тодрууллаа.

-Таны өргөн барьсан Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар ямар асуудлууд тусгаад байна вэ?
-Өргөн барьсан хуулийн төсөлд НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь хүртэл бууруулах, буцаан олголтыг нэмэгдүүлж хоёр хувьд хүргэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл НӨАТ хоёр дахин буурч буцаан олголтыг мөн хоёр дахин өсгөнө гэсэн үг. НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг. Тэгэхээр ард иргэдийн нуруун дээр очих дарамт багасна. Иргэд таван хувийн НӨАТ төлж хоёр хувиа эргүүлж авна гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийн төсөл батлагдвал иргэд гурван хувийн НӨАТ төлөх нөхцөл бүрдэнэ.
-НӨАТ-аас улсын төсөвт хэдий хэмжээний орлого орж байгаа вэ?
-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн. Ингээд НӨАТ-ын буцаан олголт өгч эхэлснээс хойш төсвийн орлого нэмэгдэж байгаа. Тухайлбал, жилд 20-30 хувиар НӨАТ-ын орлого өсч ирсэн. Өнөөдөр НӨАТ төсвийн нийт орлогын 24 хувийг бүрдүүлэх болсон. Энэ бол сайн үзүүлэлт. Ардчилсан намын эрх барих барьж байх үедээ батлан хэрэгжүүлсэн сайн хуулиудын нэг. Үүний үр дүнд 2019 оны НӨАТ-ын орлого хоёр их наяд 300 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь монголчуудын хамтдаа бүтээж буй амжилт гэж ойлгож болно. НӨАТ-ын буцаан олголт өгдөг болсон учраас иргэд аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний газруудаас баримт нэхэж авах нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай улсын эдийн засаг дахь далд орлого ил болж татварын бааз суурь тэлж төсвийн орлого нэмэгдсэн. Тэгэхээр Нэмэгдсэн өртгийн тухай хууль үндсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж хэлж болно.
-Тэгэхээр НӨАТ-аас төсөвт төвлөрөх орлого өсчихөөд байхад энэ хуулийг дахин шинэчлэх ямар шаардлага байгаа юм бэ?
-Манай улсын НӨАТ-ын орлого өсч байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талдаа сөрөг үр дагавар авч ирэх магадлалтай юм. Тухайлбал, инфляцийн болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ-ний хэмжээ буурах зэргээр эдийн засгийн зарим макро үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлал байгаа юм.
-Хувь хэмжээг нь бууруулахаар НӨАТ-аас төсөвт орох орлого буурах тал бий юү?
-НӨАТ-ын хувь хэмжээг бууруулсан ч орлого нь хэвийн хэмжээнд байна. Учир нь татварын бааз суурь, далд эдийн засаг дахь мөнгө ил гарч ирснээр НӨАТ-ын орлого буурахгүй гэж харж байгаа. Аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн шатанд, үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээ үзүүлсэн шат болгонд НӨАТ-аа буцааж авдаг. Тэгэхээр тэдэнд ямар нэг дарамт үүсэхгүй. Иймд эцсийн хэрэглэгчид арай бага зардалтай бүтээгдэхүүн очвол дарамт бага тусна. Мөн НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээ нэмэгдэж очих юм.
-Хууль шинэчлэгдлээ гэхэд НӨАТ-ын сугалаа болих уу. Эсвэл хэвээр үргэлжлэх юм уу?
-Сугалаа хэвээр үргэлжилнэ. Энэ нь иргэд НӨАТ-ын баримтыг аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний газруудаас нэхэж үндсэн эх сурвалжийн нэг. Иргэд НӨАТ-ын баримтаа авснаар буцаан олголтоо тодорхой хэмжээгээр авна. Мөн сугалаанд оролцоод хонжвор хожих магадлалтай болж байгаа юм.
-Манай улсад жуулчилсан, аялсан хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоо авах уу?
-Томоохон худалдаа хийсэн хүмүүс хил дээр НӨАТ-ын баримтаараа буцаан авах боломж бий. Дэлхийн аль ч улс оронд ийм зүйл байдаг. Монголчууд бид ч бас гадаадад аялахдаа татварын буцаан олголтоо хил дээрээс нь авдаг шүү дээ.
-Сошиал ертөнцөд НӨАТ-ын сугалааг больж буцаан олголтоо бүтэн авдаг болъё гэсэн зүйл ажиглагддаг. Мөн зарим эдийн засагчид НӨАТ-ыг иргэдэд бүрэн эргүүлж өг гэдэг шүү дээ?
-Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хуулиар ногдуулсан татвараа төлөх үндсэн үүрэгтэй гэж заасан. Нөгөө талаар эрүүл эдийн засгийн онол, ойлголттой хүн НӨАТ-ыг бүтэн буцаан олгох талаар ярихгүй. Манай улсын төсвийн орлогын 24 хувийг бүрдүүлж байгаа зүйл. Гэтэл бүтэн буцаан олгоно төсвийн орлого тасарна, эдийн засаг хүндэрнэ. Тэгэхээр сүүлийн үед НӨАТ-ыг бүгдийг нь иргэд буцааж авах ёстой гэсэн ташаа ойлголтыг зарим нэгэн эдийн засагчид нийгэмд тарааж байгаа нь зохисгүй явдал юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com