Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хэдийд хуваарилах нь тактикийн асуудал

 Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр (2019.12.17) "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж энэ онд арваннэгдүгээр сарын байдлаар 2.4 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын 2805 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа гэлээ. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариулт өглөө.

-“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах ажил ямар шатандаа яваа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO нэлээд хугацаанд яригдаж, төрийн үйл ажиллагааны процесс үе шаттай явсан. Хувийн компани гэхээсээ илүүтэй төрийн өмчит улсын үйлдвэрийн газар шилэн болгох, нээлттэй болгох, засаглал сайтай болгох тал руу явж байгаа. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар байдаггүй юм байна. Бид нэлээн өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн IPO хууль, техникийн зөвлөхөө сонгосон. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахын тулд хүссэн хэмжээний хөрөнгө мөнгөө босгох ажил бий.
-Иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудал УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр яригдсан. Ногдол ашиг тараах уу?
-Ногдол ашиг тараах талаар бид ярилцаж байна. Өнөөдөр бид 26 мянган төгрөг өгөх үү. Тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад аж үйлдвэрээ бариад нэмүү өртөг шингээсэн, үйл ажиллагаа цар хүрээгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн үнэлгээгээ тогтоох уу гэсэн бодлого баримталж байна. Ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг Компанийн тухай хуулиар ТУЗ-д асуудлаа шийдээд явсан. Ногдол ашиг хэдийд хуваарилах уу гэдэг нь тактикийн асуудал. Хийсэн ажилтайгаа уяж ногдол ашгийг хуваарилах ёстой. Манай улсын эдийн засаг өсч байгаа хэдий ч хямралаас гараагүй.
-Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч. Хөрөнгө оруулагчид хэзээ уулзахаар болсон бэ?
-Монгол Улсын эдийн засагт Оюу толгойн эзлэх байр суурь их. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт бидний төсөөлснөөс илүү хурдтай байгаа. Гүний уурхай ашиглалтад ороход нэг ээлжинд 1200 хүн ажиллах тооцоо гарч байгаа. Монгол залуус 1380 метрийн гүнд 45 метрийн өндөртэй том хонгилд дэлхийд байхгүй том, жижиг бутлуурын цехийг монгол залуус байгуулсан. Энэ цех далд уурхайгаас олборлосон хүдрийг бутлаад баяжуулах үйлдвэрт нийлүүлэх юм. Оюу толгойд 14000 чадварлаг мэргэшсэн монгол залуус ажиллаж байна. Энэ нь Монголын уул уурхайн хүний нөөцөд чухал хөрөнгө оруулалт юм. Уг төсөл эхэлснээс хойш одоогийн байдлаар улсын төсөвт 2.7 тэрбум ам.доллар татвар, хураамж төлсөн байдаг. Сар бүр урсгал зардал гэж 100 орчим сая ам.доллар манай улсад орж ирдэг. Энэ нь Төвбанкны валютын нөөцийг бүрдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нэг нөхцөлд болдог. Хөрөнгө оруулагчид УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэрт нааштай байр суурьтай байна лээ. УИХ-ын 92 дугаар тогтоолд Оюу толгой төслийн талаар тодорхой заасан. Энэ ажлыг үргэлжлүүлж хоёр талаас ширээний ард суух бэлтгэлээ базааж байна. Ерөнхий сайдын захирамжаар албан ёсоор ажлын хэсэг байгуулагдах ёстой. Ер нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлах байх гэж ойлгож байна. Бусад сайдууд нь өөрсдийн харьяаны асуудлаа хариуцаад явах байх.
-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ажил ямар явцтай байгаа бол?
-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц хэвийн явж байгаа. Төлөвлөснөөс хурдан явж байна. ТЭЗҮ-ийг хүлээж авсан. Энэ маш том төсөл. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа.
-Энэ жилийн төсөвт 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэтэл одоогоор 34 сая тонн нүүрс экспортод гарсан байна. Ирэх оны төсөвт бас 40 сая тонныг экспортолно гэсэн байгаа. Тэр хэмжээндээ хүрч чадах уу?
-УУХҮЯ 2019 онд төлөвлөгөө баталж өгсөн. Төсөв батлагдаад Сангийн яаманд хүргүүлсэн. Бидний баталсан төлөвлөгөө биелээд явж байна. БНХАУ нүүрсний үйлдвэрлэлээ хангах зохицуулалт хийдэг.
-Ирэх онд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төсөл юу байна вэ?
-Уул уурхайн салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийг төсөөлшгүй. Энэ салбараар дамжуулж уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн орчныг тогтвортой байлгах хэрэгтэй байна. Олон тусгай зөвшөөрөл шат дамжлагыг багасгах хэрэгтэй. Хараа хяналт бүх шатанд байх ёстой. Сум, аймаг, орон нутгийн хүнд суртлыг багасгах ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиа өргөн барихаар бэлдэж байгаа. Засгийн газрын түвшинд алт, ураныг бүрэн мэдэлдээ авч, Засгийн шийдвэр эцсийнх байх ёстой гэдэг ийм төлөвлөгөөтэй явахгүй бол манайх шиг стратегийн гэж хэлж болох алт, жоншны салбараа талын нэг тараасан улс байхгүй. Жишээ нь Үндэсний геологийн алба байгуулж байж бусад уул уурхайн болон тэргүүлэх салбар цэгцдээ орно. Бүс нутагт хайгуулын ажил их төвөгтэй. Гэхдээ айлын өвөлжөө хаваржааг дайруулж хийнэ гэсэн ойлголт байхгүйг онцолж хэлье. Хууль бусаар алт олборлосон, хил давуулсан тохиолдолд ногдуулах ялыг нэмэгдүүлэх тухай хууль эрх зүйн хувьд тусгах талаар ажиллаж байна. Гаалийн хяналт бас маш чухал. Цианит зэрэг хортой бодис нэвтрүүлж байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Монгол оронд олборлож байгаа бүх алтыг нэгтгэж төвлөрүүлэх хэрэгтэй байна. Метан хий агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Энэ асуудал дээр ажиллаж байна. Нүүрснээс байгалийн нэмэлт хий гаргаж авах тухай ажил Япон улстай томоохон төсөл, зэс боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярьж байгаа. Мөн Энэтхэг, Казакстан зэрэг улсуудтай хамтран ажиллах боломж бий.
-Алт цэвэршүүлэх үйлдвэр дотооддоо байгуулах ажил ямар шатанд явна вэ?
-Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар эдийн засагт том дэм болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com