Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Дэлгэрсайхан: Монголбанк бүх мөнгөө татаж авчхаад суугаад байлгүй зах зээлд гарга

Т.ЭРДМАА 

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2019.12.18) хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуралдаанд  оролцсон гишүүд уг хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Харин хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийнхэн Санхүүгийн хэрэглэгчийн судалгааг Улаанбаатар хот, 20 аймгийн 3527 иргэнд санамсаргүй түүврийн аргаар хийхэд, судалгаанд оролцогчдын 50 хувь нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авч чаддаггүй, гурван хүн тутмын нэг нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй тулгарч байсан” гэдэг мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь зөв. Зээл авагчдыг эрсдэлээс хамгаалах ёстой. Гэвч энэ хуулийн төсөл арай дутуу байна. Хамгийн гол нь санхүүгийн зах зээлд оролцох, иргэд, аж ахуй нэгжийн авсан зээл нь ямар үр ашиг өгөх нь зээлийн хүүтэй шууд холбоотой. Зээлийн хүүг боломжит хэмжээнд бууруулж санхүүгийн үйлчилгээ авсан хүний үйл ажиллагаанд нь үр өгөөж өгөх учиртай. Зөвхөн эрх ашгийг нь хамгаална гэдэг нь өрөөсгөл. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, ломбардад нийт 30 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа. Гэтэл бид хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй гадаадын зээл тусламж хайгаад гүйдэг. Харин энэ зээл тусламжаас илүү хөрөнгө мөнгө дээрх банкны байшинд байгаа. Энэ хөрөнгө мөнгөнд салхи оруулж гаргая л даа. Түүний тулд Хөрөнгийн биржээ ажилд оруулж хөрөнгийн зах зээлд оруулах хэрэгтэй байна. Энэ талаас нь уг хуульд гол суурийг нь тавьж өгөх хэрэгтэй. Нөгөө талаас нь харвал тэр их мөнгийг зөвхөн хүүлж байгаа. Иймд дээрх байгууллагуудын байшинд байгаа мөнгийг Монгол Улсын эдийн засагт оруулж ирэх нөхцөл бололцоог нь хангаж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Банкны бүтээгдэхүүний түвшинд зохицуулалт хийж хэрэглэгчийн эрхийг нь хамгаалж, асуудлыг өргөн хүрээнд харж, санхүүгийн бүх секторын асуудлыг төсөлд тусгах шаардлагатай байна. Даатгал, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлийг хамруулах хэрэгтэй. Мөн төрийн, Засгийн газрын мөнгө гэж байдаггүй. Ард түмний, татвар төлөгчдийнх гэж бий. Тэгэхээр Засгийн газрын банк санхүүгийн байгууллагатай харилцдаг маш олон суваг байдаг. Энэ бүгдийн эрхийг нь хамгаалсан зохицуулалт хийх учиртай. Тэгэхгүй бол тунхгийн шинжтэй амьдралд хэрэгждэггүй хууль болно. Ийм учраас ажлын хэсэг байгуулж хуулиа сайн ярилцах хэрэгтэй юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Ам.долларын ханш өсч төгрөг суларч байна. Орж ирж байгаа ам.доллароо зах зээлд гаргах талаар анхаарах ёстой. Монголбанк ягаад хямд өртөгтэй зээл гаргах талаар ажиллахгүй байгаа юм. Монголбанк арилжааны банкуудын мөнгийг өндөр хүүгээр татаж авчхаад дараад гаргахгүй байна. Бүгд мэдэж байгаа, 2012-2016 онд Монголбанк зах зээлд хангалттай мөнгө гаргаж эдийн засгаа хангалттай дэмжсэн. Б.Жавхлан гишүүн тэр үед Монголбанкинд ажиллаж байсан. Ард иргэд мөнгөгүй болчихлоо. Ийм учраас Монголбанк мөнгө гаргаж эдийн засгаа тэлэх хэрэгтэй байна. Мөнгөгүй хүмүүст санхүүгийн мэдлэг боловсрол олгоно, зээл авахад нь эрхийг хамгаална гээд байгаа нь хачирхалтай. Эхлээд ард иргэдээ мөнгөтэй болгох хэрэгтэй. Би сүүлийн гурван жил Монголбанкийг зах зээлд мөнгө гаргаач гэж хэллээ. Бүх мөнгөө эдийн засгаас татаж аваад суугаад байх юм. Тэр хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар муудаад байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль батлагдсанаар иргэдэд санхүүгийн боловсрол олгох, мэдээлэл өгөх боломжтой болно. Санхүүгийн боловсрол, мэдээлэл байхгүйгээс иргэд хохирч байна. Иргэд зөв зээл авснаар чанаргүй зээлийн хэмжээ багасна. Банк бус санхүүгийн байгууллага, ломбардаас зээл авч байгаа хүмүүс мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Тийм учраас дунд сургуулиас нь эхлээд ЕБС-иудад санхүүгийн хэрэглэгчийн боловсрол олгох хичээл оруулах хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээс ам.долларын ханш өсч байгаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Зээлийн хүү, торгууль төлөгдөөд байдаг. Гэтэл үндсэн зээл нь хэвээр байдаг. Хүү тооцохоор хоногоор нь биш, сараар нь тооцдог. Иргэдийн эрх ашиг хохирч байгаа. Үүнд зохицуулалт хэрэгтэй. Иргэдийн шууд орлогоор барьцаалж зээл олгож байгааг өөрчлөх хэрэгтэй. Цалин иргэдийн төсөв байдаг. Тэтгэвэр барьцаалж зээл олгохыг хориглосон орон байдаг гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com