Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Нэхэл дагуулсан Сонгуулийн хууль

Т.ЭРДМАА

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр Улсын Их хурлын сонгуулийн хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эцэслэн батлах юм. Тэгвэл Сонгуулийн хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр төрийн ордонд хачирхалтай үйл явдлууд өрнөв. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг УИХ-д нэр дэвших нэхэл, эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага дагуулан эхэллээ.
 УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд МАН-ын угшилтэй эмэгтэйчүүд бичиг барьж жагслаа. Тэд “Ялгаварлыг зогсооё”, “30 хувь” гэсэн бичиг барьсан байв. Мөн УИХ-ын чуулганы зочид хүлээж авдаг гуравдугаар давхарт ч бичигтэй “жагсагчид” орж суусан юм. Тэд энэ үйлдлээ “Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэх уриалга дэвшүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг уриалж байгаа юм” хэмээн тайлбарласан билээ. Учир нь Сонгуулийн хуулийн төсөлд хуучнаараа буюу УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх заалт тусгасан билээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.12.18) хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд Сонгуулийн хуульд “Шүүхээр авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүмүүс нэр дэвшихийг хориглох” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжигдсэн билээ. Уг заалт Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд багтаж батлагдвал МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Тэгвэл уг байнгын хорооны хурал тарсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд орж, уг асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзлаа.
 МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан л бол УИХ-ын гишүүд дуртай дургүй хүлээж авах ёстой. Хэрэв энэ заалт батлагдах юм бол хууль зөрчинө гэдгийг л хэллээ. Энэ заалт ороод батлагдлаа гэхэд Цэц дээр очоод уначих юм. Нэг хүний эсрэг зориулсан заалттай хууль баталж болохгүй. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн дарга ойлгож байна гэдгээ надад хэлсэн” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэгвэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Сонгуулийн хуулийн төсөлд оруулсан дээрх заалтын талаар “Энэ асуудал бүлгээр огт яригдаагүй. Ер нь бол өргөн барьсан хуулийн төсөлд ч тийм байгаа. Ажлын хэсэгт ч тийм байсан. Ялаа эдлээд дууссан, ялгүйд тооцогдсон бол тэр хүнийг дахиж ялтайд тооцох юм уу, эрхийг нь зөрчиж, нэр дэвшүүлэх эрхийг нь хааж болохгүй” гэсэн байр суурьтай байгаа. Хүн тухайн үед гэмт хэрэгт холбогдож ял авсан бол түүнийгээ эдлээд дууссан бол насан туршдаа эрхээ хаалгаж болохгүй. Ажлын хэсэг ч ингэж үзсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр манай зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал хураалгаж дэмжигдсэн зүйлүүд байгаа. Одоо чуулганаар ярих байх” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com