Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Жавхлан: Татан буугдсан ихэнх банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгө байршсан

 Нийгмийн даатгалын шимтгэлийн сан жилд 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй учраас шимтгэл нэмэхээс өөр аргагүй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан. Мөн хэсэг эдийн засагчид “Тэтгэврийн реформ хийе” гэсэн санаачилга гаргаад байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд УИХ-аас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулагдаад буй. Ингээд уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролыг хэрхэн нөхүүлэх талаар тодрууллаа.

-Та Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг барагдуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Энэ ажлын хэсэг яг ямар ажил хийх юм бэ?
-УИХ-ын даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны 249 тоот захирамжаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Тэгээд энэ хоёр сангийн хохирлыг барагдуулах талаар санал боловсруулах.
-Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын сангийн хоёр хувийн нэмэгдэлд хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авч нэмэхгүй байх шийдвэр гаргаад байгаа. Иймд тус санд хөрөнгө дутна. Үүнийг хэрхэн нөхөх юм бэ?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоригийг УИХ хүлээж авсан. Ийм учраас Нийгмийн даатгалын санд 174 тэрбум төгрөг дутна. Энэ мөнгийг хэрхэн нөхөх талаар санал боловсруулах ажлын хэсэг биш. Энэ ажлын хэсэг тусдаа байгуулагдах байх. Эсвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хамтарч саналаа боловсруулах байх гэж бодож байна.
-Тэгэхээр таны ахалж буй ажлын хэсэг дээрх сангуудын хохирлыг ямар байдлаар барагдуулах юм бэ?
-Би энэ захирамжийг аваад удаагүй байна. Ажлын хэсэг хуралдаж нөхцөл байдал ямар байгаа талаар сонсгол мэдээлэл авахаар төлөвлөсөн. Үүний дараа ажлаа хэрхэн зохион байгуулах талаар тодорхой төлөвлөгөө гарна. Ерөнхийд нь аваад үзвэл энд хоёр талын асуудал бий. Эхнийх нь эдгээр санд яагаад хохирол учрав гэдэг учир шалтгааныг олох ёстой. Тэгж байж зохицуулалт хийх боломж гарна. Мөн татан буугдсан, дампуурсан банкуудад Нийгмийн даатгалын сангийн мөнгө эзэнгүй юм шиг байгаа юм. Төрийн мөнгө гэж байдаггүй. Дандаа татвар төлөгч, даатгуулагчийн хөрөнгө бий. Энэ хөрөнгөд өөриймсөг хандаж маш сайн менежмент хийх ёстой. Өөрөөр хэлбэл дампуурсан банк болгоноос уг хөрөнгийг татан авч, гаргуулж үр ашигтай удирдах шаардлага байгаа юм. Нэг ёсондоо эрсдэлгүй хадгалах нөхцөл бүрдүүлэх нь чухал. Төсвийн мөнгөн сангийн хуримтлалд олон улсын туршлага, шаардлага байдаг. Нэгдүгээрт, найдвартай байх ёстой. Хоёрдугаарт, хөрвөх чадвартай байх ёстой. Гуравт, нь эхний хоёр шаардлага биелж байгаа тохиолдолд ашиг хайх ёстой. Гэтэл манай улсад хэрэгжүүлж буй менежмент нь дээрх гурван шаардлагын эсрэг байгаа юм. Тухайлбал, эхлээд ашиг хайж, хамгийн сүүлд нь найдвартай байдал гэдэг. Ашиг харж өндөр хүүтэй банкинд аваачаад хийчихдэг. Харин нөгөө банк нь эрсдэлд орж найдваргүй болоод байна. Ийм учраас олон улсын туршлага, шаардлагын чиглэлд ажлын хэсгээс бодлого боловсруулах болно. Учруулсан хохирлын талаар тодорхой мэдээлэл авч байж ямар арга хэмжээ авах төлөвлөгөө гаргаад эргэж мэдээлнэ.
-Яг хэдэн төгрөг дампуурсан банкуудад байгаа тухай ерөнхий мэдээлэл байгаа юу?
-Капитал банкинд Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 200 гаруй тэрбум төгрөг бий. Энэ банкинд яагаад мөнгө хадгалуулах болсон, тухайн үед нь Капитал банк ямар нөхцөл байдалтай байсан зэргийг судалж үзэх ёстой. Үүнээс гадна урд өмнө нь татан буугдсан ихэнх банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгө байршсан байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com