Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Эрх баригчид попорч иргэд ядуурсаар...

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр “2050 он гэхэд Монгол Улсын хүн амын дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ” хэмээн бахархангуй попорлоо. Түүний энэ үгэнд эдийн засагчид ядуурал өнгөрсөн жилүүдэд буураагүй улам нэмэгдсэн хэмээн эгдүүцэж байна. Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй. Бид хийж чадсан гэж бардам хэлчих нэг ч зүйл, ажил байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. МАН дандаа амласныхаа эсрэг явсан нь бүгдийн нүдэнд ил зүйл билээ. Тодруулбал, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээлийн хүртээмжийг  нэмэгдүүлнэ хэмээсэн. Гэвч өөрсдийнхөө хувийн бизнес, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж ЖДҮХС болон Засгийн газрын тусгай сангуудыг хоослох, тендер, концесс гээд авч болох бүхнийг халаасласан нь ил болсон. Иймд эрх баригч МАН-ын  амлалт хийсэн ажлаас харвал 30 жилийн дараа Монголын ард түмний 80 хувийг ядууралд оруулах бодлого баримтлах нь гэж хэлж болох нь. Монгол Улс эдүгээ 3.2 сая гаруй хүн амтай  болсон. Тэгвэл нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байна. Харин Үндсэний статистикийн хорооны мэдээллээс харвал  2014 онд ядуурал 21.6 хувьтай байсан судалгаа бий. Эрх баригч МАН 2020  онд ядуурлыг 18 хувь, 2021-2025 онд нэг оронтой тоонд хүртэл бууруулна гэсэн амлалт өгсөн. Гэвч энэ нь биелсэнгүй. Эдийн засагчдын хэлж буйгаар хүн амын 30 хувь нь ядуурлын шугамд ойр байгаа аж. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь ядууралд өртөх өндөр эрсдэл байна гэсэн үг. Гэтэл эрх баригч МАН ядуурлаас гаргах ямар ч ажил хийсэнгүй. Харин хулхидах, попордог жишгээрээ асуудалд хандсаар буйн бас нэгэн тод жишээ нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ боллоо. Ядуурлын шугам гэдэг нь хүн амын эрүүл, идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй хоол, тэжээл, шаардлагатай бараа, үйлчилгээний хэрэгцээг тусгасан хэрэглээний хамгийн бага зардлыг хэлдэг. Манай улсад энэ ядуурлын шугам буюу уг зардал нь сард 146 мянган төгрөг байгаа юм. Харин ядуу бус дундаж давхаргад энэ зардал нь 290 мянган төгрөг байна. Иргэдийн худалдан авах чадвар муудаж ядууралд өртөхөд валютын ханшийн өсөлт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн нэмэгдэл голлон нөлөөлжээ.  Тухайлбал, 2016 онд МАН-ыг төрийн эрх барьж эхлэх үед нэг ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл одоо нэг ам.долларын ханш 737 төгрөгөөр өсч 2732 төгрөгтэй тэнцэж буй юм. Энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар, орлого буурч ядуурсан гэсэн үг. Бодит байдал дээр асуудал ийм байхад эрх баригчид нөгөө худал хуурай үгээ тоть шиг давтсаар байгаа нь харамсалтай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com