Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрх баригчдын мэдрэмж ба эдийн засгийн мөчлөг

 Найм дахь удаагийн парламентын сонгууль болоход ердөө тавхан сарын хугацаа үлдээд байна. 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших өнгөрсөн долоон удаагийн парламентын засаглалыг харвал гол төлөв улаан өнгө давамгайлж, цэнхэр өнгө 1996 онд нэг удаа дангаар, бусад гурван тохиолдолд хамтарч засгийн эрхийг барьж иржээ.

 Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн мөчлөг дөрвөн жилээр явагддаг. Сонирхолтой нь, эдийн засагчид болон шинжээчдийн дүгнэлтээр өнгөрсөн хугацаанд улс төрийн томоохон хүчин болох АН-ын засаг барьж байх үед дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ уналттай, МАН төрийн эрхийг барьсан он жилүүдэд өсөлттэй байдгийг хэлж буй. Үнэхээр ч Монголбанк, Дэлхийн банкны судалгаанаас харахад, хамгийн анх буюу 1996 онд дэлхийд эдийн засгийн томоохон хямрал тохиож, нүүрс, зэс гэх мэт байгалийн баялгийн үнэ огцом унаж байсан удаатай. Хамгийн сүүлийн жишээгээр буюу 2012 онд төсөөлж байсан түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд даруй 2-3 дахин унаж, Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрч байсан юм.

 Тодруулбал, 2008-2012 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж, өндөр хурдтай өсч байсан. Монгол Улс ч тэрхүү мөчлөгийг даган, алт, зэс, нүүрс тэргүүтнээ ямагт өндөр үнээр зараад байх мэтээр төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулсан юм. Гэвч 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хурдтай саарч, энэ нь АН-ын Засгийн газар эрх барих хугацаанд буюу сүүлийн дөрвөн жил үргэлжилсэн байдаг.

 Экспортын 80-90 хувийг эзэлдэг зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унахад бид эдийн засгийн хүчтэй цохилтод орж, улмаар бусад салбарын хөрөнгө оруулалтыг хумьдаг “хуультай”. Тухайлбал, 2012 онд нүүрсний үнэ бараг тав дахин, зэс, алтны үнэ 40 хувиар, газрын тос 50 хувиар унахад дагаад уул уурхайн салбарын орлого төдийгүй тус салбарт орж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан түүхтэй.

 Бас нэгэн баримтаар, МАН 2012 оныг хүртэл засаглах хугацаандаа дөрвөн их наяд төгрөгийг зүгээр л халамж хэлбэрээр тарааж салхинд хийсгэсэн. Ингэхдээ тийм хэмжээний мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Тавантолгойн олоогүй орлого болох 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая ам.долларыг урьдчилан авсан байдаг. Өнөөдөр МАН-ынхны халамж хэлбэрээр салхинд хийсгэсэн дөрвөн их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодит нэг ч бүтээн байгуулалт байхгүй. Ийм л хүнд байдалтай төрийн эрхийг сөрөг хүчин болох АН авсан.

 Нөгөөтэйгүүр, 2020 онд ялалт байгуулсан улс төрийн хүчин яг л 2012 оных шиг, магад үүнээс ч долоон дор нөхцөл байдалд ажиллах нь. Учир нь МАН-ынхан сонгуулийн шоу хийж, стратегийн ордыг эргэлтэд оруулах нэрээр бонд босгож, дөрвөн төрлийн тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо. Энэ нь бараг нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо гараад буй. Бонд босгоно гэдэг өр тавьж байгаатай агаар нэг үйлдэл. Гэтэл 2021 оноос эхэлж Монгол Улс томоохон бондуудын өр төлбөрөө барагдуулж эхлэх ёстой. Өмнөх бондын өрөө яах вэ гэж байхад ахиад л бонд гаргаж, өр нэмэх нь. Түүнчлэн 2020 онд дэлхийн эдийн засагт гүн хямрал болно хэмээн их гүрнүүдийн эдийн засагчид болон шинжээчид “онош” тавиад эхэлсэн байдаг. Монгол Улс бол уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт, уналтаас хамаарч, хөгжлөө тодорхойлдог орон. Гэтэл дэлхий дахинаа эдийн засгийн хямрал нүүрлэх мөчлөг айсуй үед манай “том” толгойтууд өрөө нэмнэ ээ л гэж байх юм.

 Монгол Улсын эдийн засаг олон улсын зах зээлийн интеграцад орохын хэрээр дэлхийн санхүүгийн болон барааны зах зээл дэх хэлбэлзлээс өндөр хамааралтай болж байгаагийн илрэл юм. Манай улсад 2000 оноос хойш нийт хоёр удаагийн эдийн засгийн бүтэн мөчлөг бий болжээ. Эдийн засгийн мөчлөгийг бий болгогч үндсэн хүчин зүйлс нь дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, түүнийг дотоодын эдийн засагт дамжуулж буй мөчлөг дагасан макро эдийн засгийн бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд гарч буй өөрчлөлт зэрэг байна.

 Ерөөс эдийн засгийн хямрал нь дэлхий дээрх нүүрс, зэс, алт гэх мэт манай улсын төсвөө бүрдүүлдэг гол түүхий эдийн үнийн уналтаас хамаардаг болохоос биш тухайн үеийн засаглалын буруу бодлогоос болдоггүй. Ихэнх энгийн иргэд тухайн эрх барьж буй намын харалган шийдвэр, алдаатай бодлогоос болж, Монгол Улс ядуурч, хямралд өртсөн гэж эндүүрдэг. Мэдээж хэрэг, бохир улс төрийн хүрээнд ч ийм харагдуулах гэж хичээдэг нь ойлгомжтой. Харин мэргэжлийн шинжээчид, эдийн засагчид угаас бодит байдлыг мэддэг учраас улс төрийн хүчнээс үл хамаарах хямрал болохыг онцолдог.

 Харин ч ийм хүнд хэцүү цагийг тухайн үеийн Засгийн газар, Монголбанкны хамтын зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд зөөлөн газардаж, эдийн засгийн хямралыг даван туулсан гэж шинжээчид дүгнэдэг. Учир нь нүүрсний үнэ гурав дахин унаж, гадаадын хөрөнгө оруулалт татарч, ёроолдоо хүрч, ерөөс хамраараа газар шороо хатгахаас өөр ямар ч гарцгүй байсан хүнд үед тухайн үеийн эрх баригчид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр мах, гурил, шатахуун гэх мэт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг барьж, иргэдийн нуруун дээр ирэх дарамтыг бууруулж чадсан байдаг. Мөн найман хувийн хүүтэй “Ипотекийн зээл”-ийг хэрэгжүүлснээр хэрэглээг буюу импортыг хязгаарлаж чадсан юм. Ингэснээр тав, арван төгрөгтэй нь орлогоо зөв зарцуулж, орон сууцны зээлээ төлөөд явсны хүчинд одоогийнх шиг автомашины импорт задгайрч, үр дүнд нь ам.доллар хөөрөгдөж, импорт нэмэгдээгүй гэсэн үг. Иргэдийн хувьд ипотекийн зээлээ төлөхийн тулд аль болох ажлын байраа хадгалахыг хичээж ирсэн билээ. Харин өнөөдөр эдийн засгийн бүх үзүүлэлт маш сайн байхад төгрөгийн ханш өдрөөс өдөрт суларсаар байна. Энэ бол эрх баригчдын буруу бодлогын л бодит үр дүн. Дэлхийн зах зээл дээр түүхий нүүрс, зэс гэх мэт бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөлттэй байхад монгол төгрөгийн үнэ цэн уруудаж, худалдан авах чадвар буурч байгаа нь эрх баригчдын ирээдүйгээ биш өнөөдрөө харж гаргасан шийдвэртэй шууд холбоотой.

 Тухайлбал, УИХ АМНАТ-ын татварыг таван хувь болгож нэмсэн нь алт тушаалтыг бууруулж, валютын нөөцийг хумигдахад хүргээд байна. Монголбанк 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авсан бол 2019 онд 15.2 тонн алт худалдан авчээ. Ингэснээр Төв банк нэг жилийн дотор 6.7 тонноор бага алт худалдан авсан нь 30 хувь буурсан үзүүлэлт юм. 2019 оны арванхоёрдугаар сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байжээ. АМНАТ-ын татвар 2.5 хувь байсныг УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, таван хувь болгосноор ийнхүү алт тушаалт далд хэлбэрт шилжив. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос давсан валютын нөөцөө Монгол Улс алдсан. Энэ бол багахан ч гэсэн өсөлттэй яваа манай улсын эдийн засагт бул хар чулуу болсон шийдвэр. Ирэх 2021 оноос төлөх өр хүлээгдэж байгаа энэ үед валютын нөөцөө бүрдүүлэх боломж байсаар байхад ийм тооцоо судалгаагүй шийдвэр гаргасныг тэнэг хүн ч ойлгоход бэрх.

 Эндээс дүгнэхэд, АН-ын эрх барьж байх үед эдийн засгийн хувьд хямралын мөчлөг таардаг бөгөөд улс орны бодлогын хувьд ээдрээтэй асуудлыг дангаараа шийдвэрлээд явдаг байх нь. Харин МАН-ын үед эдийн засаг өсөлттэй байдаг ч халамжийн бодлогоос хэтэрдэггүй эрх баригчид ЖДҮХС, ТЭДС, ХЭДС гэх мэт тусгай сангуудын мөнгийг сааж, хаана хүү багатай зээл, хаана ашиг хонжоо арвинтай концесс, тендер байна тэр бүхнийг хуу хамж, гар дээр байгаа бүх мөнгийг бушуухан л идэж уугаад дуусгаж л байвал маргаашийн төлөгдөх өр тэдэнд хамаагүй байдаг байх нь.

 Эргэн сануулбал, 1992-1996 онд МАХН олонх болсон бол 1996-2000 онд МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50 суудал авснаар олонх болж, төрийн эрх мэдлийг анх удаа дангаар барьсан. Улмаар 2000-2004 онд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонх болсон бол 2004-2008, 2008-2012 онуудад хамтарч засаг байгуулжээ. Харин 2012-2016 онд АН засгийн эрхийг барьж байгаад 2016 онд МАН 65 суудал авснаар халаагаа өгсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com