Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Тогтохсүрэн: Зургаан сая төгрөгийн зээл тэглэж, зээлгүй ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс УИХ-ын сонгуулийн нэг тойрогт нэг тойрогт хэдэн мандат хуваарилах болон тэтгэврийн зээл тэглэх асуудлаар тодрууллаа.

-МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн сонгохоор ярьж байна вэ?
-Ёс суртахуунтай байхаас өгсүүлээд Сонгуулийн хуулиар тогтоосон хууль зүйн шаардлагуудыг бүрэн хангасан байх шалгуур тавина. Мөн социалогийн судалгаа хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ сонгох учиртай.
-Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон ч одоо УИХ-д сууж байгаа гишүүдээ яах вэ. Дахин нэр дэвших үү?
-МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журам гэж гарна. Үүнд уг асуудлыг тусгах байх.
-МАН-аас УИХ-ын сонгуулийн хөдөө орон нутгийн мандатыг нэмэгдүүлэх тухай ярьж байгаа гэсэн. Үнэн үү?
-УИХ-ын Сонгуулийн хуульд 2020 оны сонгууль нь олон мандаттай томсгосон тойргоор явуулна гэж баталсан. Олон мандат гэдэг нь нэг тойрогт хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшинэ гэж ойлгож байгаа. Ийм учраас нэг мандаттай дөрвөн аймагт тус бүр хоёр мандаттай болгоно. Тэгэхээр нийслэлийн мандатын тоо хасагдана гэсэн үг.
-Нийт хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэлийн мандатыг цөөлөх нь оновчтой шийдэл мөн үү?
-Нийслэлийн мандатын тоо 2012 оноос өмнө 20 байсан. Харин 2016 оны сонгуулиар 28 болгосон. Иймд урд нь байсан хэмжээнд нь буцаан оруулж буй юм.
-Тэгэхээр нэг тойрогт хэдэн мандат ногдох асуудлыг тогтсон гэж ойлгож болох уу?
-Мандатын хуваарилалтыг УИХ-аар огт яриагүй, өргөн бариагүй байна. Миний дээр ярьсан зүйл бол Сонгуулийн хуульдаа нийцүүлж зарим аймгийн мандатын тоог нэмэх ёстой гэдгийг л хэлсэн юм.
-Та бүхэн бүлгийн хурлаараа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ярьсан байх. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар УИХ-ын даргын захирамж гарч ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг саналаа танилцууллаа. Зарчмын гурван томоохон санал гаргасан. Нэгдүгээрт, зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэнэ. Энэ хэмжээнээс дээш зээлтэй бол зургаан сая төгрөгийг нь тэглэх зарчим тогтоож байна. Тэтгэврийн зээлтэй 230 мянган хүний 91.6 хувь нь зургаан сая төгрөгөөс доош зээлтэй гэсэн судалгаа гарсан. Хоёрдугаарт, зээлгүй ахмадууд яах вэ гэдэг асуудал бий. Зээл аваагүй 192 мянган ахмад байна. Энэ хүмүүст Салхитын мөнгөний ордын үнэт цаас гаргаж өгөх шийдвэр гаргасан. Гуравдугаарт, тэтгэврийн зээл олгохыг хориглох тухай яриад байгаа. Иймд тэтгэврийн зээлийг зургаан сараас хэтрүүлэхгүй олгох шийдвэрт хүрсэн. Уг асуудлыг УИХ-ын Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, хуралдаж шийдвэр гаргана. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон.
-Оны сүүлчээр 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ташаа мэдээлэл өгсөн. Арилжааны банкуудын арванхоёрдугаар сард гаргасан зээлийн хэмжээ 55 тэрбум төгрөг байгаа. Өнгөрсөн онд 71 тэрбум төгрөг байсан байна. Жилд дунджаар арванхоёрдугаар сард 50-70 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгодог дүн гарсан. Тэтгэврийн зээл хамгийн өндөр гардаг үе нь нэг, хоёрдугаар сар. Энэ нь Цагаан сарын баяр болдогтой холбоотой. Мөн найм, есдүгээр сард өндөр гардаг. Бусад саруудад 40-50 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлд гардаг үзүүлэлт байгаа юм. Учир нь хичээл, сургууль эхэлдэг шүү дээ. Түүнээс биш 100 тэрбум төгрөгөөр бөөндөж гаргасан асуудал харагдахгүй байна. Гэвч хууль хяналтын байгууллагад үүнийг шалгаж үзэх чиглэл өгсөн.
-Тэтгэврийн зээлийн хугацааны дээд хязгаар нь зургаан сар болбол нэг ахмад настанд олгох зээлийн хэмжээ буурах байх?
-Тэтгэвэр бол тухайн ахмад настны өдөр тутмын амьдралаа залгуулах мөнгөн хэрэгсэл. Гэтэл хоёр жилийн хугацаатай тэтгэврийн зээл олгохоор сургалтын төлбөр гэх мэт өөр зүйлд зарцуулагдаад байна. Нөгөө талаар зургаан сар гэж тогтоож өгөхгүй бол эрсдэл үүсдэг талтай. Тэтгэврийн зээл авсан иргэн нас барвал зээлийг нь үр хүүхэд нь төлдөг. Ийм учраас оршуулгынх нь тэтгэмжээр зээлийг нь төлж үр хүүхдүүдэд нь хүндрэл учруулахгүй байх боломжтой гэж үзэж байгаа юм.
-Тэгвэл тэтгэврийн зээлээ төлж амжилгүй нас барсан иргэний зээлийг бас тэглэх үү?
-Тэглэнэ. Үр хүүхдүүд нь зээлийг нь төлөөд явж байгаа асуудал бий.
-Зээл аваагүй ахмад настнуудад үнэт цаас олгоно гэдэг асуудлыг тодруулж өгнө үү?
-Тэтгэврийн зээл аваагүй нэг иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасны эрх олгоно. Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байгаа компани мөнгөжөөд ирэхээр 2020, 2021 онд олгоно. Бэлэн мөнгө олгохгүй. Бэлэн мөнгө олгохоор инфляц, ам.долларын ханш өсөхөөс өгсүүлээд эдийн засагт сөрөг үзүүлнэ. Иймд бэлэн бусаар олгож байгаа юм.
-Олгосон үнэт цаас нь үнэгүйдэх асуудал гарвал яах вэ?
-Үнэгүйдэх асуудал байхгүй. Нэг сая төгрөг үнэтэй шүү дээ.
-Зарим ахмад настны зургаан сая төгрөгийн зээлийг тэглээд заримд нь нэг сая төгрөг олгож буй нь шударга бус зарчим гэсэн яриа бий?
-Энэ хуулийн төслийн үндэс нь тэтгэврийн зээлтэй ахмадын зээлийг тэглэх. Харин хуулийн төслийг өргөн барьсны дараа иргэдийн зүгээс ялгаврал үүслээ гэж яриад байна. Ийм учраас ялгавралыг багасгахын тулд зээл аваагүй ахмад настанд тодорхой хэмжээний ваучер буюу үнэт цаас эзэмшүүлье гэсэн. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө зээлээ төлж барагдуулсан ахмадууд бий. Тэдэнд бас үнэт цаас олгоно. Мөн нэг сая хүрэхгүй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй ахмадууд ч байгаа. Эдгээр иргэний зээлийг тэглэнэ. Тэгээд үлдсэн мөнгөн дүнд нь үнэт цаас олгоно. Жишээ нь 800 мянган төгрөгийн зээлтэй үлдсэн ахмад настанд 200 мянган төгрөгийн үнэт цаас олгоно гэсэн үг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com