Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Нямбаатар: Гүтгэх, доромжлох зөрчлийг эрүүгийн хэрэг болгон үздэг болсон

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд орсон зарим өөрчлөлтүүдийн талаар тодрууллаа.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд ямар ямар өөрчлөлт орж байна вэ?
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан. Эдгээр хууль 2017 оны долдугаар сарын 01-ны өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн. Гэтэл хууль хэрэгжих явцад зөрчилдөөн, хийдэл, давхардал гарч ирсэн. Иймд уг асуудлыг арилгах зорилгоор дахин нэмэлт өөрчлөлт хийхээр болсон. Энэ өөрчлөлтөөр зарим төрлийн зөрчил эрүүгийн гэмт хэрэг болно. Тухайлбал, гүтгэх, доромжлох зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон оруулж ирж байгаа. Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэрэгтэй уялдсан зөрчлүүдийг Зөрчлийн тухай хуульд оруулж байна. Тухайлбал, ажлын байрны бэлгийн дарамт гэдэг ойлголт бий. Эрүүгийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд ажлын байрны бэлгийн дарамтыг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ажлын байрны дарамт үзүүлсэн, бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хүчиндэх гэмт хэрэг гэж үздэг болсон. Бас нэг томоохон өөрчлөлт орж байгаа. Тэр нь эцэг эх байх үүргээ биелүүлээгүй, хүүхдийг тэжээн тэтгэх тэтгэмж олгохоос зайлсхийсэн бол Зөрчлийн тухай хуулиар хэрэг нээж хариуцлага хүлээлгэдэг болно. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын судалгаагаар олон мянган тэтгэмж төлөгч үүргээ биелүүлэхгүй зайлсхийдэг нь тогтоогдсон. Үүнийг шийдвэрлэх зорилгоор уг өөрчлөлтийг хийж буй юм. Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар Улсын дээд шүүхэд хуулийн тайлбар гаргах эрхийг нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл хуулийг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож буруу хэрэглэж буй асуудал яригдах болсон. Улсын дээд шүүх хуулийг нэг мөр ойлгох тайлбар гаргах ёстой гэж Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан. Энэ хүрээнд уг өөрчлөлт оруулж буй юм.


-Гүтгэх, доромжлох зөрчлийг гэмт хэрэг болгон үзэж буй нь улс төрчид нэр төрөө хамгаалахын тулд сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлийг бүрдүүлж өглөө гэж ойлгож болох уу?
-Гүтгэх, доромжлох зөрчил эрүүгийн гэмт хэрэг болж буй явдал нь Хууль зүй дотоод хэргийн яамнаас анх оруулж ирсэн төсөл. Ажлын хэсэгт сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг оролцуулж ярилцсан. Тэгээд санал нэгдсэн байгаа. Гүтгэх, доромжлох гэмт хэрэг нь зөвхөн сэтгүүлчид биш. Энэ бол бүх хүнд хамаатай. Хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тараасан тохиолдол хамаарна. Уг гэмт хэрэгт торгуулийн шийтгэл ногдуулахаар тусгасан.


-Авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн авч үзэх болсон бэ?
-2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн, шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно. Өөрөөр хэлбэл өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд авлига албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагүй зогссон. Харин үүнээс хойш зөвхөн мөрдөн шалгах хугацааны тухай яригдана. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгахаар болж байна. Шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг бас сэргээн шалгана. Манай улс 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Үүнд тодорхой заалт бий. Энэ конвенцэд нэгдэн орсон улс нь тодорхой төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж шалгах, хөөн хэлэлцэх хугацааг зогсоох эрхтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com