Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулиар олж авсан ардчиллаас ухарч болохгүй

Төрийг шүтэж, төр юу гэж хэлнэ түүнийг л даган шуурдаг, мэдлэг боловсрол, хөдөлмөр, чадавхаараа амьдрахаас илүүтэй халамжинд дуртай, түүгээр амиа зогоож, өдөр хоногоо аргацаадаг, эсвэл бие даасан хараат бус байдлыг эрхэмлэхийн оронд буруугаа бусдад болон төрийн хийгээд ямар нэг тогтолцоо руу чихдэг, үргэлж гомдоллодог ийм хэв шинж, зан чанартай нэгнийг та мэдэх үү, таних уу?

Холоос хайгаад хэрэггүй, бид өөрсдөө л юм. Энэ бүхнийг өөрчлөх цаг хэдийн ирсэн, харин үүний тулд ердөө зориг гаргах л хэрэгтэй. Хэнээс ч асуухгүйгээр асуудлаа шийдчихдэг, амьдралаа аваад явчихдаг зоригтой байхыг ардчилсан нийгэм бидэнд цогцлоосон атал социалист сэтгэлгээг өнөө хэр тээсээр л явах юм гэж үү?
“Социалистуудын хийж үйлдэж ирсэн мунхаг харгислал бүхэн мартагдаад ирэхийн цагт социалист үзэл дахин хүчээ авна” хэмээн нэгэн гүн ухаантан хэлсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргасан нь ийм эрсдэл ойрхон ирснийг сануулах шиг. Ямартай ч ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил өнгөрч байгаа ч Монголын нийгэмд өрнөж буй үзэгдлүүдээс харвал социализм-ардчилал хоёрын завсар нэг хуруу зай л буй мэт харагдана.
Энэ бол Ардчилсан Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан АН-аас зохион байгуулсан “BIG DAY event” арга хэмжээнд “Урлаг-Эрх чөлөө” сэдвээр илтгэл тавьсан комедиан Д.Амартүвшингийн үзэл санаа байв.

Энэ арга хэмжээнд Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөө, өнгөрсөн, одоо хийгээд ирээдүйд бий болох боломжуудын талаар салбар бүрийн манлайлагч залуус тодорхой сэдвийн хүрээнд санал бодлоо хуваалцсан юм.
Шашин технологи хоёр үргэлж өрсөлдөж ирсэн бөгөөд 2020 онд энэ өрсөлдөөнийг шийдвэрлэх тулаан өрнөж буйг АЗХ-ны ерөнхийлөгч, “Марс Ви” төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Технологи: Боломж-Шийдэл” илтгэлээрээ онцолсон. Түүний ярьсан зүйлүүд магадгүй одоо цагт тийм ч итгэл үнэмшил төрөхүйц сонсогдохгүй байж мэдэх ч өнөөгийн технологийн хөгжлийг харвал нэг зуун жилийн дараа өрнөх бодит дүр зураглал шиг санагдсаныг нуух юун.


С.Эрдэнэболд ярихдаа “2050 онд дэлхийн хүн амын тоо 9.8 тэрбумд хүрэх бөгөөд тэр үед эрчим хүч, хүнс тэжээл, ундны усны хомсдол үүснэ гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргажээ. Харин Туул голоос ундны усны эх үүсвэрээ авдаг монголчуудын тухайд, 2040 гэхэд хэрэглээ даруй хоёр дахин нэмэгдэж, өдөрт 700 сая литр ус хэрэглэдэг болно. Өөрөөр хэлбэл, одоогийн хэрэглэж байгаагаас хоёр дахин бага ус хэрэглэх шаардлага үүснэ гэсэн үг. Тиймээс ногоон хөгжил, технологийн шийдэл нь өрсөлдөөнтэй салбар юм. Нэг зуун жилийн дараа хүмүүс одоогийнх шиг хүнтэй суухдаа, эсвэл ямар нэг зүйл худалдан авахдаа шашинд итгэж, лам, бөө дээр очихын оронд технологид суурилсан DATAISM-ын ухаанд итгэдэг болно. Өөрийн болон таалагдаж буй хүнийхээ төрсөн он сарыг хэлэхэд л та хоёр хэр нийцэхийг сошиал өгөгдөл болон бусад мэдээлэлд чинь тулгуурлан хиймэл оюун ухаан бодоод гаргаад ирэх юм. Тухайлбал, ямар үед уурлаж пост бичсэн, ямар үед баярладаг вэ гэх мэт үйлдлийг тооцоолж, улмаар тухайн хүн хэр зэрэг ууртай болох, эсвэл хэр зэрэг үнэнч вэ гэх мэт бүхий л магадлалыг гаргаж ирдэг болно” гэв.
Монгол Улс бүх шатандаа авлигад идэгдсэн болох нь бүхий л судалгаагаар нотлогдсон. 2019 оны эхний зургаан сарын байдлаар гэхэд 11.9 их наяд төгрөгийн авлигын хохирол улсад учирсныг АТГ-аас мэдээлсэн байдаг. Тиймээс өнөөдөр Монгол авлигад идэгдсэн орон мөн үү, биш үү гэдэг ойлголтын тухай ярихаас илүүтэй яагаад авлигад идэгдэх болов гэдэг цаад гаргалгааг гаргаж тавих нь чухал болоод буй. Тэгвэл яг энэ сэдвээр хуульч Х.Номингэрэл тодорхой хариулт өгсөн юм. Тэрбээр “Хууль байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй учраас авлига цэцэглэж байна гэж хүмүүс ярьдаг. Учир шалтгааныг нь судлаад үзэхээр авлигаас сэргийлсэн хууль, дүрэм журам хэрэгжихгүй байна гэдэг дүгнэлт дээр эргээд буудаг. Ингээд хуулиа хэрэгжүүлчихвэл авлига арилах юм байна гэсэн гаргалгаа гаравч үнэндээ асуудал хуульдаа биш хүндээ байдаг.


Зарчмын хувьд манай нийгэмд хүмүүс авлига авах уу, хууль дагасан шийдвэр гаргах уу гэдэг асуудалтай өдөр тутам тулгардаг. Тухайлбал, Би Х.Номингэрэл. Хууль дагасан шийдвэр гаргадаг хүн.
Гэтэл манай нэг найз авлига дагасан шийдвэр гаргаснаараа илүү хурдан, амар замаар зорилгодоо хүрчхэв. Үүнийг бодитоор харсан би ямар сэдэл авах вэ. Мэдээж, найз маань тэгэж болоод байхад би яагаад нэг удаа ингэж болохгүй гэж гэсэн бодол төрнө. Ингээд нэг удаа авлига дагасан шийдвэр гаргана. Гэвч оюун ухаан үүний эсрэг ажиллаж өөрийгөө буруутгаж эхлэх нь гарцаагүй. Тэр үед стресс үүснэ. Стрессээс ангижрахын тулд авлига дагасан шийдвэрээ зөвтгөх түмэн шалтгааныг өөртөө бий болгоно. Энэ нь олон удаа давтагдсанаар энгийн үзэгдэл болно. Ингэж л зарчимч байх зан чанар алдагдаж, авлига соёолж, цэцэглэх үүсэл бий болдог. Тиймээс анхнаасаа авлига авч болохгүй гэсэн хатуу бодлыг хүмүүст суулгах хэрэгтэй” хэмээв.
Монголчууд мөнгөтэй байж үзээгүй зовлонтой хүмүүс гэнэ. Дансанд нь таван төгрөг байвал ямар нэг байдлаар хэрэглэх, түгжих ёстой, эсвэл өр тавих, мөн өрөө дарсныхаа дараа хадгалах ёстой гэсэн үзэлтэй хүмүүс юм байх. Энэ бол санхүүгээ удирдах хамгийн буруу арга гэдгийг санхүүгийн зөвлөгч Т.Мэргэн хэлэв. Тэрбээр санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар илтгэл тавьсан. Ингээд түүний үнэтэй мөртлөө энгийн гурван зөвлөмжийг хүргэе.


-Орой хүнд хоол бүү ид. Ингэж хоолны системээ сайжруулснаар анализ хийдэг тархи маш сайн амарч, тэр хэрээр маш сайн ажиллана.
-Орлогоо талаар нь хар. Стаканд байгаа дүүрэн усыг тал байна гэж хар. Тэр тал усаа ёроолд нь үлдээж уу. Бүгдийг нь битгий дуусгаарай. Тодруулбал, орлогынхоо 50 хувийг байхгүй гэж тооцоод хадгал. Үлдсэн 50 хувиа нэг сардаа хүргэ гэсэн санаа.
-Өрөө дарж дуусчихаад хадгална гэдэг ойлголтоос сал. Хүн бүр өртэй байдаг. Харин тэр өрийг яаж системтэй сайн өр болгох вэ гэдэгт анхаар.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com