Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Баасандорж: Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн ч хурууны хээгээ уншуулж сонгууль өгч болно

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар тодрууллаа.

-Ирэх хавар УИХ-ын ээлжит сонгууль болно. Тэгвэл сонгогчдын нэрсийн жагсаалт гарч эцсийн байдлаар бэлэн болсон уу?
-УИХ-ын Сонгуулийн тухай хууль саяхан батлагдсан. Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг улстөрийн намуудад нэг удаа өгөх асуудлыг хасч өргөн барьсан байсан. Урд нь УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар улстөрийн намуудад сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэг удаа цахим хэлбэрээр өгдөг байсан. Тэгвэл УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчид зарчмын зөрүүтэй санал гаргаад сонгогчдын нэрсийн жагсаалтыг улстөрийн намуудад нэг удаа цахим хэлбэрээр өгөх асуудлыг хуульчилсан. Гэвч энэ хугацаатай хуулийн журмаар зохицуулагдана.
-Иргэдийн мэдээллийн нууцлалыг хэрхэн хангах юм бэ?
-Сонгогчдын нэрсийн жагсаалт бэлэн болж гарсны дараа тагнуулын байгууллагаар хянагдаад иргэд, хувь хүний нууцын зэрэгтэй материалыг цааш нь задруулахгүй гэсэн баталгаа гаргах юм. Үүний үндсэн дээр улстөрийн намуудад сонгогчдын нэрсийн жагсаалтыг улстөрийн намуудад нэг удаа өгнө.
-Нэг тойрогт дунджаар хэдэн сонгогч бүртгэлтэй байна вэ?
-Янз бүр байдаг. Жишээ нь 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт харилцан адилгүй. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 200 орчим мянга, Хан-Уул дүүрэгт 180, зарим аймагт 20-30 мянган иргэн гээд янз бүр л дээ. Тэгэхээр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосны дараа тухайн тойрог, аймаг орон нутагт хэдэн сонгогч байгаа тоо нарийвчилж гарна.
-Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс түр зогсоох вэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёрдугаар сарын 01-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно. Тэгэхдээ сонгууль авах өдрийн дараачийн өдөр хүртэл хугацаатай.
-УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилах асуудалд танай байгууллагаас хэрхэн оролцож байна вэ?
-Энэ нь Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын гишүүдэд хамаатай. Гэхдээ манай байгууллагаас сонгогчдын тоог бэлэн болгож өгсөн.
-Гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн тоо, мэдээлэл танайд бий юү?
-Үүнийг Гадаад харилцааны яамаар дамжуулж Сонгуулийн ерөнхий хороо гаргана. Манай байгууллага Монгол Улсад байнга оршин сууж буй иргэдийн бүртгэл мэдээллийг хариуцна.
-Сонгогчийн нэрсийн жагсаалтыг маргаангүй гаргах талаар ямар ажил хийж байна вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт 98 орчим хувьтай байгаа. Ийм учраас сонгогчийн нэрсийн жагсаалтыг тухайн иргэний байнга оршин суугаа хаяг дээр нь үндэслээд гаргана. Сонгогч сонгуулийнхаа хэсгийн хороонд очиж биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр саналаа өгөх бүрэн боломжтой болсон. Ингэснээр нэг сонгогч хоёр удаа санал өгөх, эсвэл оршин суугаа хаягтай газарт санал өгчхөөд өөр газарт очиж санал өгөх ямар ч боломжгүй.
-Иргэний үнэмлэхээ хаясан иргэн олон байдаг. Тэгвэл шинээр олгох, хэвлэх ажил саадгүй байж чадаж байгаа юу?
-Иргэд иргэний үнэмлэхээ маш их хаяж гээдэг. Улсын бүртгэлийн байгууллага жилд дунджаар 250 мянган иргэнд иргэний үнэмлэх хэвлэж өгдөг. Үүний 110 мянга орчим нь хаяж гээгдүүлсэн байдаг. Мөн дэлгүүрт барьцаанд тавих гээд янз янзын хүчин зүйл байдаг юм билээ.
-Сонгууль өгөхөд тухайн иргэн заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой юу?
-Сонгуулийн үеэр тухайн сонгогчоос иргэний үнэмлэх шаардахгүй. Гарын хурууны хээгээ таниулаад сонгууль өгөх бүрэн боломжтой. Иргэний үнэмлэхгүй байна. Та сонгууль өгөхгүй гэдэг асуудал гарахгүй.
-Аливаа ослоос шалтгаалж гарын хуруугүй болсон хүн байдаг. Ийм тохиолдолд яах вэ?
-Ийм иргэд байдаг. Улсын бүртгэлийн газар 16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх өгч байгаа. Дараа нь 25, 45 насанд сольж өгдөг. Учир нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалж гарын хурууны хээг уншихгүй байх тохиолдол гардаг. Эсвэл дээрх насанд өөрчлөгддөг. Ажил, амьдралын шаардлагаас болоод гарын хурууны хээ уншигдахгүй болох тохиолдол бий. Ийм сонгогчдын асуудлыг УИХ-ын Сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Хэрэв биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээ нь уншигдахгүй бол тухайн хүний иргэний үнэмлэх дээрх мэдээллийг нь нэрсийн жагсаалттай тулгаж сонгууль өгөх боломжоор хангана.
-Иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
-Улсын бүртгэлийн газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаад цахим хуудастаа байршуулдаг. Энэ нь өөрийгөө нэрсийн жагсаалтад орсон эсэхийг шалгах боломж олгох юм. Тэгээд орхигдсон, мэдээлэл нь буруу орсон бол гомдлоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргах бүрэн боломжтой. Тэр гомдлыг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар тодорхой хугацаанд шийдвэрлэнэ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com