Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Содномцэрэн: Сонгуулийн ирцийг бууруулахгүй, харин нэмэгдүүлэх боломж хайж байна

УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ, УБЕГ, ЦЕГ, ШӨХТГ гээд сонгууль зохион байгуулахад оролцдог, хяналт тавьдаг мэргэжлийн байгууллагууд хамтарсан мэдээлэл өчигдөр (2020.01.15) хийлээ. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнтэй УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.

-УИХ-ын 2020 оны сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэг хэдэн хувьтай байна вэ?
-УИХ-аар 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсан. Энэ он гарснаар сонгуулийн жил эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн өмнөх жилээс сонгуульд бэлтгэж эхэлдэг. Тухайлбал, сонгуулийн автомажсан системийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээг өнгөрсөн онд хийсэн. Тэгэхээр манай техник хэрэгсэл зуун хувь бэлэн байдалд шилжээд байгаа. Үүнээс гадна Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулж хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан заавар журам, загвар маягтуудыг боловсруулах ажилдаа ороод явж байна. Энэ оны нэгдүгээр улиралд багтааж уг ажлыг дуусгах юм. Өөрөөр хэлбэл эдгээрийг бүрэн боловсруулж Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар хэлэлцэн батална. Өнөөдөр 2020 оны сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг боловсруулаад үндсэндээ дуусч байгаа. Сонгууль товлон зарлагдаад санал өгөх өдөр УИХ-аас тогтоол гарч тодорхой болбол Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж цаг хугацааны хуваарийг баталж олон нийтэд мэдээлнэ.
-Сонгууль зохион байгуулах ажлын хэсгүүдийг хэзээ байгуулах вэ?
-Автомажсан системтэй холбоотой Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдана. Одоо судалгаа хийж байна. Сонгуулийн байгууллагуудыг хугацаанд нь байгуулна. Үүнд төрийн албан хаагчид орж ажилладаг. Тэнд ажиллах төрийн албан хаагчдын судалгааг гаргаж байгаа. Үүнээс гадна сонгуулийн хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд бий. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээд байдаг. Тэдэнтэй хамтарч гаргах журмууд байгаа. Эдгээрийг гаргах ажлын хэсэг бас байгуулна. Үүнээс гадна саналын хуудас, түүний тоо хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална. Одоогоор судалгаа авч эхэлсэн. Өмнө нь томсгосон тойргоор явуулж байсан сонгуулийн саналын хуудасны загвар, маягтыг судалж буй юм.
-Энэ онд явуулах сонгуулийн гол онцлог нь юу байна вэ?
-УИХ-ын 2020 оны сонгуулийн хууль өмнөх хуулиудаас онцлогтой, дэвшилттэй болсон. Жишээ нь гурван сонгуулийг нэг хуулиар явуулдаг байсан. Үүнийг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн журмыг тус тусад нь салган боловсруулж баталж буй юм. Мөн хугацааны хувьд тодорхойгүй заалтууд олон байсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагуудаас санал авч хугацааг нь хуульд тодорхой зааж өгсөн. Сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тойрог, мандат хуваарилах зохицуулалтууд тус тусдаа хугацаатай байсныг нэг болгож өгсөн. Эдгээр нь УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө хоёрдугаар сарын 01-ний дотор тодорхой болно.
-Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн тов зарлах, тойрог, мандатын талаар УИХ-д ямар ямар санал өгсөн бэ?
-Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны зургадугаар сарын 24-ний лхагва гарагт УИХ-ын сонгуулийн санал авах боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа. Пүрэв, баасан гарагт сонгуулийн санал авахаар хүмүүс амраад явчихдаг талтай. Ийм учраас лхагва гарагт зохимжтой гэж үзсэн. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. УИХ-ын сонгууль 1992 онд томсгосон тойргоор явж байсан. Дараа нь 2008 онд олон мандаттай томсгосон можаритор системээр явсан. Ийм учраас эдгээр сонгууль явуулсан судалгаа мэдээллээ УИХ-д хүргүүлсэн байгаа. Сонгуулийн ерөнхий хороо тойрог, мандат тогтооход оролцдог хуулийн зохицуулалт байхгүй. Энэ асуудал нь УИХ-ын өөрийнх нь онцгой бүрэн эрхэд байдаг. УИХ сонгуулийн тойрог байгуулж мандат хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийн хуваарийг харгалзана гэсэн хуулийн зохицуулалт бий.
-Шилжилт хөдөлгөөнийг эрт зогсоосноор “царцааны нүүдэл” гэсэн асуудлыг хязгаарлаж чадах уу?
-Өмнө нь иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох зохицуулалтай байсан. Тэгэхээр тодорхой зохицуулалтгүй байсан үг. Үүнээс шалтгаалж сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн нэлээд замбараагүй болсон гэж шүүмжлүүлсэн. Иймд улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 01-нээс зогсоох санал Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан. Уг саналыг хүлээж аваад хуульчилсан. Тэгэхээр сонгуулийн үеэр бөөн бөөнөөрөө шилждэг асуудал байхгүй болно.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа ямар байх вэ?
-Нэр дэвшигч сурталчилгаагаа 21 хоногт хийнэ. Өөрөөр хэлбэл сонгуулийн сурталчилгаа санал авах өдрөөс 22 хоногийн өмнө эхэлж нэг хоногийн өмнө дуусна гэсэн үг.
-Сонгогчдын сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэх талаар ямар ажил зохион байгуулах вэ?
-Сонгуулийн ерөнхий хорооноос өмнөх сонгуулийн үеэр сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч байсан. Үүний хүчинд 2000 оноос хойш дараалан буурч байсан сонгуулийн ирц 2016 онд анх удаа өссөн дүнтэй гарсан. Энэ өссөн ирцийг бууруулахгүй, харин нэмэгдүүлэх боломж хайж байна. Иймд сургалт сайн явуулна. Тэгэхдээ Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудтай хамтарч сургалт явуулахаар төлөвлөсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийнэ. Иргэн сонгох эрхээ эдлэхийн тулд юунд анхаарах, энэ эрхээ эдэлснээр өөрт нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна. Судалгаанаас үзэхэд залуучууд сонгуульд санал өгөх нь бага, чамлалттай байдаг. Тэгэхээр залуучууд, эмэгтэйчүүдэд чиглэсэн, сонгох эрхээ анх удаа эдлэх гэж байгаа иргэдэд зориулсан сурталчилгааг түлхүү хийнэ.
-Та сонгуулийн системийн талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс сонгуулийн бүх системийг туршсан. Тухайлбал, жижиг можаритор, томсгосон можаритор, холимог тогтолцоо зэргээр сонгууль явуулж үзсэн. Тэгээд энэ удаагийн сонгуулийг 1992, 2008 оны сонгууль явуулсан томсгосон можаритор системээр явуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл урд нь туршаад үзсэн сонгуулийн тогтолцоо.
-Сонгууль зохион байгуулах ажилд хэдэн хүн оролцох төлөв байна вэ?
-Хуульд зааснаар сонгууль зохион байгуулахад оролцдог 20 гаруй мянган хүн бий. Сонгуулийн ерөнхий хорооноос гадна аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод байгуулагдана. Үүн дээр нэмээд хэсгийн хороо байгуулна. Тагнуул, цагдаагийн байгууллага аюулгүй байдал ханган ажилладаг. ХХЗХ, ШӨХТГ, Үндэсний аудитын газар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж хариуцлага тооцдог. Энэ бүгд нийлээд дээрх тооны хүмүүс сонгууль зохион байгуулахад оролцох юм. Нийт 2000 хэсэг байгуулагдана. Хэсэг гэдэг нь сонгуулийн санал авах байр. Эдгээр хэсэгт ажиллах бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, хэсгийн хорооны гишүүд, хамгаалалтынхан ч бас дээрх тоонд багтана.
-Орон нутгийн сонгуулийн тухайд ямар мэдээлэл байна вэ?
-УИХ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын нэгдсэн чуулганд оруулна. Ойрын үед УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com