Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Цогтбаатар: Болж өгвөл УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулсан нь дээр

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын сонгуулиар Улаанбаатар хотын мандатаас цөөлөх ёстой гэсэн асуудал яригдаж байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үүнийг сайн ойлгож байгаа. Монгол Улс газар нутаг томтой, дэлхийд 19-т ордог. Төсвийн хуваарилалтыг аваад үзэхэд, орон нутгийг хөгжүүлэх, дэд бүтэцтэй болгох боломж хомс. Улаанбаатарын төвлөрлийг дэмжээд байвал авто замын түгжрэл, утаа гээд нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд жил ирэх тусам улам хүндрэлтэй болно. Үүнээс гадна хөдөө нутаг эзгүйрч болохгүй. Энэ бодлого УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилахад тусч байгаа юм. Гэхдээ тойрог, мандат тогтоохдоо хүн амын тоог авч үзэх ёстой. Мөн газар нутгийн хэмжээ, хөгжил гэсэн хүчин зүйлийг харгалзах учиртай. Иймд эдгээр хүчин зүйлийг бодож тунгааж аль алийг нь тусгах ёстой гэж бодож байна.
-Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэх болсон. Энэ хууль ямар байх ёстой юм бол?
-Өмнөх сонгуулиудыг эргээд харвал УИХ-ын сонгууль явсны дараа хэдхэн сар өнгөрөөд орон нутгийн сонгууль залгадаг. Тэгэхээр дөнгөж бүрэлдэн тогтсон парламент орон нутгийн сонгуулиа бодоод зоримог шийдвэр гаргаж чаддаггүй. Улс орон хүлээлтийн байдалд эргээд шилждэг. Гэтэл жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлдэг. Энэ бүгдэд улс төрийн намууд өөрийн эрхгүй дасан зохицохоос аргагүй байдалд орж байна.
-Тэгэхээр УИХ, орон нутгийн сонгууль хамт явбал зүгээр байх нь ээ дээ?
-Тийм. Миний хувьд УИХ, орон нутгийн сонгуулийг хамт хийчихээсэй гэж бодож байгаа. Тэгвэл зардал хэмнэнэ. Мөн монголчууд “Зовлонгийн түргэн нь, жаргалын удаан нь” гэдэг биз дээ.
-Сонгуулийн үеэр улс төрийн намууд ингэж, тэгж хөгжүүлнэ гэж амладаг. Гэтэл амьдрал дээр тэр амлалт нь биелэхгүй байгаа гэдэгт Та санал нэгдэх үү?
-Бид сонгууль, эрх мэдэлтнүүдээр дамжиж хөгжил ирэх юм шиг бодоод байдаг. Гэтэл улс орныг ард иргэд өөрсдөө хөгжүүлдэг жамтай. Харин төр засаг нь тэр хөгжилд саад бага болоосой гэж боддог. Улс орныг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц байгуулах ёстой. Үүнийг хувийн бизнесүүд хийж чадахгүй, төр хийх үүрэгтэй. Дэд бүтцийг нь хөгжүүлээд өгсөн байхад хөдөө орон нутаг, төв суурин газар гэлтгүй нэгдэж нэг эдийн засаг болно. Гэтэл дэд бүтцийн хөгжил сул учраас тус тусдаа тосгоны эдийн засгаар ажиллаад байна. Тухайлбал, экспортыг хөгжүүлнэ л гэдэг. Гэвч сүү, сүүн бүтээгдэхүүнээ гадаадаас авч байгаа. Монгол Улс асар олон мал түүнээс гарах сүүтэй шүү дээ. Жишээлбэл, Улаанбаатар хотоос 100, 200 км зайтай нутгаас сүү аваад муудахааргүй хугацаанд нь оруулж ирж амждаггүй. Яагаад гэвэл тэр дэд бүтэц нь алга.
-Тэгэхээр төр засаг ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг л даа?
-Монгол Улс гуравхан сая хүн амтай, 1.5 сая дөрвөлжин км газар нутагтай. Бид нэг хүнд ногдох газар нутгаар дэлхийд дээгүүрт ордог. Дэд бүтцийг татвар төлөгчдийн мөнгөөр барьдаг. Тэгэхээр нэг татвар төлөгчид ямар том газар нутгийг дэд бүтэцжүүлэх ачаалал ногдож буйг бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь манай улс орны нэг онцлог. Гэхдээ 21 аймгийн төвийг нийслэл Улаанбаатартай холбосон. Хэдхэн жилийн өмнө ийм байгаагүй. Жишээ нь, өнөөдөр бид Хөвсгөл далайд очоод амарч чаддаг болсон. Хөвсгөлийн зам 2012 онд ашиглалтад орсон. Үүнээс өмнө тэнд очих гэж хэчнээн их цаг зав, шатахуун зарцуулдаг байлаа даа. Тэгэхээр зүгээр яриад хийхгүй байгаа юм биш. Харин яаж хурдасгаж хийх вэ гэдэгт гол асуудал бий. Тэгээд дэд бүтэцтэй боллоо гэхэд нэг эдийн засагт хэрхэн оруулах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Зарим оронд суух Элчин сайдуудын томилгоо удаж байна. Яагаад?
-Засгийн газарт Элчин сайдаар томилуулах хүмүүсийн нэрсийг оруулсан байгаа. Миний барьж буй гол байр суурь бол мэргэжлийн дипломатуудаа аль болох түлхүү оруулах явдал. Гэтэл улс төрийн томилгооны механизмаар дамжиж байна шүү дээ. Шийдвэр гаргаж байгаа бүх түвшин, Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч бүгд улс төрийн байгууллагууд юм. Тэгэхээр тодорхой хэмжээнд улс төрийн ойлголцолд хүрэх ёстой болдог.
-Хэдий хугацааны дараа томилгоо хийх вэ?
-Саяхан хэд хэдэн Элчин сайдууд томилогдоод Итгэмжлэх жуух бичгээ аваад явах гэж байгаа. Дараагийн ээлжийнхийг нь Гадаад харилцааны яамнаас өргөн барьсан, хүлээж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com