Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Баасанхүү: Хамтын тэтгэврийн тухай хууль зөв, дэмжинэ

 Т.Эрдмаа

УИХ-ын О.Баасанхүүгээс тэтгэврийн шинэчлэлт, Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлж тооцоо судалгаа танилцуулах болсон. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-1960 оноос өмнө төрсөн хүмүүс хөдөлмөрийн дэвтэртэй, нийгмийн даатгал төлдөггүй байсан. Харин үүнээс хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас мөнгөн хуримтлал бий. Гэтэл хуримтлагдсан мөнгийг нь төсөвтэй хольж хутгасан, дампуурсан арилжааны банкуудад хийж алдсан асуудал бий. Үүнээс болоод тэдгээр хүмүүсийн мөнгөн хуримтлал байхгүй болсон. Энэ бол маш аюултай асуудал.

-Тэгэхээр тэтгэврийн сангийн энэ хуримтлалыг хэрхэн нөхөж бүрдүүлэх боломж байна вэ?
-Тэр мөнгийг нь байгалийн баялгаар юм уу эсвэл ямар нэг байдлаар нөхөж бүрдүүлэх ёстой. Ингэснээр хүн хуримтлалын хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ. Нэг ёсондоо хуримтлалаараа амьдралын баталгаагаа хангамаар байгаа юм. Тэтгэврийн мөнгөн хуримтлал гурван шалтгаанаар үгүй болсон. Нэгдүгээрт, төрийн алдаатай бодлого нөлөөлсөн. Энэ нь төсөвтэй нийлүүлсэн явдал. Хоёрдугаарт, албан тушаалтны алдаатай бодлоготой хамаатай. Хариуцсан албан тушаалтнууд мөнгийг нь буруу банканд байршуулсан явдал гарсан. Гуравдугаарт, хуримтлагдсан мөнгө нь тэтгэврийн даатгалын сандаа хүрэлцэхгүй, нөхөж чадахгүй байгаа юм. Ийм учраас төрөөс зайлшгүй мөнгөний нийлүүлэлт хийхээс өөр арга байхгүй.

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ-д дахин өргөн барихаар болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хууль урд нь УИХ-аар батлагдсан байсан ч өнөөгийн эрх баригч МАН хүчингүй болгосон. Уг нь Ардчилсан намын батлуулж байсан тэтгэвэр өвлүүлэх хууль маш зөв. Өөрөөр хэлбэл Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Уг хуультай хамт тэтгэврийн мөнгөн хуримтлалын асуудлыг бас шийдэх ёстой гэж харж байгаа.

-Бас нэг асуудал байдаг. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд тэтгэвэр авч чадалгүй, хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг хүртэлгүй нас барах тохиолдол бий. Энэ мөнгийг хэрхэн шийдэх ёстой юм бэ?
-Хамтын тэтгэврийн тухай хуулиар шийдэх боломжтой. Би УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн өргөн барьсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төсөлтэй танилцсан.

-Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсан. Энэ хуулиар шийдэлгүй үлдээсэн ямар ямар асуудал байгаа вэ?
-Салхитын мөнгөний ордын ашгаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг УИХ баталлаа. Энэ хуульд хоёр зүйлийг шийдвэрлээгүй оруулж ирсэн. Цаашид ямар ч хүнд тэтгэврийн зээл авч болохгүй гэсэн асуудал хөндсөн. Мөн тэтгэврийн зээл аваагүй иргэд энэ хуульд огт хамаагүй гэсэн байсан. Би УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн байр сууринаас хандсан. Энэ нь ядуу тул тусалъя, тэр нь баян учраас үлдээе гэж хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй. Үүнээс гадна Монгол Улсын байгалийн баялаг нийт ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас эрх баригчдыг шахсаны үндсэн дээр тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер буюу эрхийн бичиг өгье. Нөгөө талаар тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаагаар авч болно гэсэн зээлийн эрх нээж өгсөн. Миний хувьд зээлийн хүүг бууруулах тэр дундаа тэтгэврийн зээлийн хүүг гурван хувь болгох байр суурьтай байсан. Үүнээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой байлаа. Нэгдсэн байдлаар тэтгэвэр нэмэгдүүлснээс шалтгаалж ахмадууд харилцан адилгүй тэтгэвэр авч байгаа. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ үлдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com