Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Н.Номтойбаяр: Надад улс төрөөс чөлөө авах зайлшгүй шаардлага байна

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гишүүдийн олонхын саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ. Санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан байна. Санал хураалтад оролцсон 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт дэмжигдээгүй байна. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өглөө.

 Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заасны дагуу хүсэлтээ гаргасан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

 Тэрбээр “МАН-ын удирдлагууд өчигдөр (2020.01.29) намайг дуудаж уулзсан. Ёс зүйн асуудлаар намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын дүрэмд заасан зүйл заалтыг яах ч аргагүй зөрчсөн. Журмын нөхдөөсөө уучлалт гуйя гээд саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Би МАН-ын гишүүн биш болсон. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаад завсарлага авлаа. Завсарлага авсан шалтгаан нь санал хураалт нууц явсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал миний хийсэн хэвлэлийн бага хуралтай шууд холбоотой болж байгаа юм. Нууц задруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд садаа болсон гэж. Үгэндээ туйлын хянамгай байхгүй бол болохгүй нь. УИХ-ын сая гаргасан хоёр шийдвэр нь зөрчилдсөн. УИХ-ын тогтоолын төсөл нь дэмжигдээгүй. Аливаа шийдвэрийг УИХ-ын Дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж албажуулдаг. Тэгж байж хүчин төгөлдөр болно. Гэтэл албажуулах шийдвэр нь уначихсан. МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрий барьж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд садаа болж байна гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалтай тарааж байна. Тийм зүйл байхгүй. Түдгэлзүүлэх саналыг хүлээж авах зохицуулалт УИХ-ын тухай хуульд байхгүй. Тэгэхээр би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн ба үүнийгээ УИХ-ын даргад өргөн барина” гэж мэдэгдэв.

-Танд ямар нэг шахалт ирсэн учраас өргөдлөө өгч байгаа юм уу?
-Би ямар нэг шахалтад ороогүй, тийм зүйлд өртөөд байдаг хүн биш. Энэ бол миний хувь улстөрчийн шийдвэр. Миний эсрэг зохион байгуулалттай харлуулах дайралт хийж байна.
-Та яагаад УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх шийдвэр гаргах болов?
-Түдгэлзүүлнэ гэдэг нь гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын тогтоол гарч, эргээд гишүүн болдог. Чөлөөлөх гэдэг нь хамгийн хүнд асуудал. УИХ-аас бүр мөсөн явна гэсэн үг. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх шийдвэрээ аль эрт гаргасан байсан. Чөлөөгдөх өргөдлөө өгч байна гэдэг нь буруутай гэсэн үг биш.
-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?
-Энэ онд намайг МАН-аас нэр дэвшүүлэхгүй нь тодорхой боллоо шүү дээ. Ганц хүн улс төрд хэцүү.
-Тэгэхээр улс төрөөс гарч байна гэж ойлгож болох уу?
-Үгүй. Нэг зүйлийг хариуцлагатай хэлье, зорьсон зүйлээсээ ухардаг хүн биш. Миний замд хөндлөнгөөс саад болж байна. Тодорхой хугацаанд улс төрөөс чөлөө авах зайлшгүй шаардлага байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com