Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Зартай концессчин, тендерчид төсвөөс угжуулсан хэвээр байна

Б.СҮРЭН

 МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсноор Засгийн газраа эмхлэн байгуулж, тэргүүнээр нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонгосон. Харамсалтай нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайд, гишүүд улсаас 800 гаруй тэрбум төгрөгийн томоохон үнийн дүнтэй найман концессыг хувийн компанидаа авсан нь илчлэгдсэнээр 1.2 жилийн настай Засгийн газар огцорсон билээ. 

 Тэгвэл энэ концессын хэргийн гол эзэд нь УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд буй Н.Номтойбаяр, Ховд нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, найрагч гишүүн Ж.Мөнхбат нар. Тэдний концессын луйврыг товчхон эргэн сануулъя.
Үүний өмнө концессын тухай товчхон ойлголт өгье. Концесс гэдэг нь улсад нэн шаардлагатай, эдийн засгийн ашигтай бүтээн байгуулалтыг хувийн компани өөрсдийн мөнгөөр барьж, түүнээ ашиглалтад оруулж, зардлаа нөхөж, ашгаа гаргаж авсныхаа дараа улсдаа шилжүүлэх зарчимтай ажил. Тодруулбал, Барих-Ашиглах-Шилжүүлэх гэсэн зарчмаар концесс явагддаг. Харин манайд зөвхөн Барих-Шилжүүлэх гэсэн зарчмаар явагдаж, дунд нь АШИГЛАХ гэдэг зүйл ор тас хаягдсаныг хүмүүс шүүмжилдэг. Энэ бол албан тушаалтнуудын хувийн компаниараа дамжуулан төсвөөс мөнгө идэх шалгарсан аргуудынх нь нэг юм.


 УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ойр дотно нөхөрлөдөг ба түүнийг Ерөнхий сайд байх үед бүх бизнес нь амжилттай урагшилж, гялалзаж явсан цаг саяхан. Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “МАК”-тай Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих төслийн гэрээ байгуулах 79 тэрбум төгрөгийн өртөгтэй концессын тогтоол гарсан.

 Дараагийн зартай концессчин бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Тэрбээр Ж.Эрдэнэбатын засгийн үед УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан ба өөрийн мэдлийн “Алтай трест” компанидаа “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессын гэрээ байгуулахаар болжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөг. Энэ гэрээг Засгийн газрын 16 дугаар тогтоолыг зөрчиж, 2018 болон 2019 онд эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр байгуулсан байна.
Тэгвэл Ховд нутгаас сонгогдсон эрхэм гишүүн С.Бямбацогтын талаар сүүлийн үед олон таагүй мэдээлэл хөврөх боллоо. Учир нь, Ховдын Хөшөөтийн уурхай жилдээ 1.2 сая тонн нүүрс олборлодог ч түүний үр шимийг Ховдчууд бус С.Бямбацогт гишүүн ганцаараа хүртдэг гэнэ. Гэтэл Тавантолгойн ордоос жилдээ 10 сая тонн нүүрс олборлож, гурван сая монголчуудыг тэжээж байна. Эрхэм гишүүний Хөшөөтийн уурхайн бүх тендерийг авсан жагсаалт олон нийтэд ил болоод буй. Үүнд,
1. Хөрс хуулалтын ажил
2. Олборлолт
3. Нүүрс ачих, буулгах
4. Шатахуун нийлүүлэлт
5. Зам засвар, арчлалт (350 км)
6. Нүүрс тээвэр
7. Үенчийн дамжуулан ачих, буулгах цэг
8. “Мон Энко”-гийн барьсан Хөшөөт тосгоны бүх тендер гээд найман төрлийн ажлыг эрхэм гишүүн өөрийн компанидаа хуу хамж, үүнээсээ жилд дор хаяж 30 тэрбум төгрөгийн ашиг олдог гэнэ. Төрөлх нутаг Ховдод эрхэм гишүүний тансаглалд дургүйцэх хүн олон байдаг аж. Тэд “Тавантолгой Монгол Улсыг тэжээж болж байхад түүний 10-ны нэг хувийн дайтай Хөшөөтийн уурхай Ховдчууд биднийг асуудалгүй тэтгэж, Дубайчуудаас ч дутахгүй амьдруулах боломжтой. Гэвч С.Бямбацогт болон түүний гэр бүл Арабын шах шиг алт мөнгөндөө хучуулж, ард түмний боломжийг хулгайлж байна. Тиймээс Ховдчууд үүний эсрэг зогсч С.Бямбацогтын дарангуйллыг таслан зогсоох цаг нь болсон” хэмээн ярьж байна гэнэ. Концесстож, тендердэж ханахгүй тэрбээр үүнээс олсон 170 тэрбумынхаа ашгаар барилгын салбарт хүч үзэж, Арцатын аманд тансаг зэрэглэлийн 77 хаус бариулж байгаа гэдгийг олон түмэн хэлсэн байх юм.
Харин Ж.Мөнхбат гишүүний тухайд, 87 тэрбумын концесс авсан. “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийн нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг ажлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “Эн Си ЭФ” компани гүйцэтгэхээр концессын гэрээ байгуулжээ. Энэ тухайгаа Ж.Мөнхбат “Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Өмнөговь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тэгвэл мэргэшсэн концессчид 2020 оны төсвөөс концессоо үргэлжлүүлэн авах төдийгүй анхны төсөвт өртгөө 4-25 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Тодруулбал,

 УИХ-ын гишүүн С.Бямбацогтын концессын өртөг нэг жилийн дотор 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. УИХ-ын гишүүн С. Бямбацогтын “Алтай трест ” компани Чойрын дэд станцын өргөтгөлийг концессоор барихаар гэрээлсэн гэдгийг дээр дурдсан. Анх 40 орчим тэрбумын өртөгтэй байсан төсөл жилээс жилд өртөг нь нэмэгдсээр одоо 81 тэрбум төгрөг болж анхны өртгөөсөө хоёр дахин нэмэгджээ. 2019-2020 онд нэгхэн жилийн дотор өртөг нь 3,6 тэрбумаар нэмэгдсэн байна. 2019 оны төсөвт 78.2 тэрбумаар барина гэж орж ирж байсан бол 2020 оны төсөвт 81,8 тэрбум болжээ. Зөвхөн энэ төсөлд өнгөрсөн жилийн төсвөөс 37 тэрбумыг өгсөн бол энэ жил 30 тэрбумыг өгнө.

Гишүүний эрх нь түдгэлзсэн Н.Номтойбаяр нь “МАК” компанийхаа Цагаан суварга руу барих агаарын шугамыг төсвийн мөнгөөр барина. Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам барих төслийн нийт өртөг өнгөрсөн жилийн төсөвт 79,2 тэрбумаар орж ирж байсан бол энэ жил 6,3 тэрбумаар нэмэгдэж 85,5 тэрбум болжээ. 2020 оны төсвөөс 2,5 тэрбумыг нь авахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон зэс молибдений ордоо түүнд “бэлэглээд” зогсохгүй орд руу нь төсвийн мөнгөөр агаарын шугам татаж өгөх нь.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тойрог Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 136,5 км хатуу хучилттай замын концессын төлбөрт 2020 оны төсвөөс 130 тэрбумыг төсвөөс гаргана. Мөн концессоор баригдаж байгаа Алтай-Дарви чиглэлийн замын төсөвт өртөг 25-44 тэрбумаар нэмэгджээ.

 Уг нь манайд концессыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг, дээрх бүтээн байгуулалтууд нэн шаардлагатай, эдийн засгийн үр ашигтай байсан бол концесс хэрэгжүүлэгчид гаргасан зардлаа улсын төсвөөс шууд авах биш тодорхой хугацаанд ашиглаж, тэндээс гарсан ашгаараа зардлаа нөхөх байлаа. Барьсан болоод өртгөө хэд нугалж улсын төсвөөс авахын тулд л улстөрчдийн компаниуд концесс руу хошуураад байгаа юм.

 Яг ийм байдлаар гишүүдийн компаниудын концессын өртөг, тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр 2020 оны төсвийн зардал нь орлогоосоо хоёр их наяд төгрөгөөр хэтэрсэн. Энэ алдагдлыг бид гаднаас зээл авч хааж байна.

 Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өр 29,7 тэрбум ам. доллар буюу 80 их наяд төгрөгт дөхөөд байна. Бүтэн долоон жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний энэ их өрийг яаж дарах вэ гэдэг том асуудал.
Концессчин сайдуудаасаа болж Засгийн газар огцорч байсан. Тэгвэл өнөөдөр ч концессчид төсөвт өртгөө нэмж улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь авах гэж улайрч байгаа нь хэвийн үзэгдэл үү. Засаг огцруулж байсан зартай концессчид засрах нь байтугай даварсаар байгааг хараад л суух уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com