Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ёс зүйгүй МАН-ын увайгүй парламент

УИХ-ын 2019 оны намрын чуулган 2020 оны нэгдүгээр сарын 31-нд өндөрлөж байнгын хороод тайлангаа тавьсан. Үүнээс хойш Төрийн ордон эзгүйрчээ. Тэгээд ч урд нь өнгөрсөн дөрвөн жилд эзэнтэй байсан биш. ЖДҮ-чид, концессчид, тендерчид л өөрсдийн аж ахуйгаа дэмжиж түрийвчээ зузаатгаж суусан гэхэд хилсдэхгүй. Хууль хяналтын байгууллага тэдний хууль бус үйлдэлийг баримт нотолгоотой гаргаж тавьсан ч олонхоороо хүч түрж, эрх мэдлийн давуу байдлаар нам дарж, намжимал болгочихоод байгаа нь бүхний нүдэнд ил билээ.

Эрх мэдлийн төлөөх тэмцэл
УИХ-ын ирцэд хамаагүй

 УИХ-ын дарга Г.Занданшатар “2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хамгийн сайн ажилласан. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хурууны хээгээр авч байгаа тул ирц 70-аас дээш хувьтай болсон” хэмээн хэлсээр байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргын хэлдэг үг, хийсэн ажил нь тэнгэр газар шиг ялгаатай юм. Ингээд УИХ-ын гишүүдийн ажлын ирцийн тухай цухас өгүүлье. Энэ УИХ-д ирц бүрдэхгүй байх асуудал Монгол Улсын түүхэнд хамгийн их байсан бас байгаа. Тухайлбал, УИХ-ын 2018 оны намрын чуулганы үеэр МАН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсаны дараа ЖДҮ-чид, 60 тэрбумчид хэмээн хуваагдсан. Тэгэхэд УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй удсан. Жишээлбэл, УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй учраас найман удаа хойшилсон удаатай. Энэ нь улс орны нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлыг шийдэхээс илүүтэй хувийн эрх ашиг, албан тушаалын бялуу хуваахыг илүүд үзсэн явдал байсан гэдэгт хэн ч маргахгүй байх. Өнөөдөр ч энэ байдал арилаагүй, эрхлэх ажлаа хойш тавьдаг хэвээр. Ийм учраас УИХ-ын 2020 оны хаврын буюу отгон чуулганы ирц бүрдэхгүй байх магадлал бий. Яагаад гэвэл сонгууль дөхөж буй учраас улс орон, эдийн засгийн асуудлыг шийдэхээс илүү тойрогоо услах, дахиж сонгогдох хүсэл нь албан ажлаас нь илүү жин дарах буйзаа.

“Саарал жагсаалт”-ыг дэмждэг УИХ

 УИХ-ын дарга “Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас нэн даруй гарах ёстой. Тиймээс ч УИХ-аас холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх гол нөхцөлийг бүрдүүллээ” гэж мэдэгдсэн. Гэвч УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гаргах асуудлыг нэг мөр шийдэж чадаагүй билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2020 оны нэгдүгээр сарын 17-нд “УИХ-ын гишүүд хувийн эрх ашгаа урьтал болгож “Саарал жагсаалт”-аас гарах боломжийг нэг алхам ухраалаа. Учир нь Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-аас өгсөн зөвлөмжид Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт хариуцлага тооцдог болохыг тусгасан. Гэвч энэ талаар оруулсан заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанаар унагаалаа. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн танхимд орж ирэхдээ өмнө нь ямар албан тушаал эрхэлж байснаа хойш тавиад төрийн шийдвэр гаргах процесст оролцож байгаа гэдгээ ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө асуудалд ханддаг байх ёстой. Татварынхаа дансаа нууж гурван тэрбум төгрөгийн орлого олоод улсад татвар төлөхгүй байхыг хууль ёсны үйлдэл гэж үздэг төрийн түшээд байна. Манай улс хязгаарлагдмал баялагтай орон. Тиймээс татварын орлогоор төрийн бүтцээ авч явахын тулд далд эдийн засгаа ил болгох тухай жил бүр ярьдаг. Гэвч далд эдийн засгаа улам дэмжсэн, өөгшүүлсэн байдлаар асуудалд хандаж байна” хэмээн мэдэгдэж байв. Тэгэхээр Монгол Улс “Саарал жагсаалт”-аас мөд гарахгүй нь тодорхой болсон юм.

МАН-ын ЖДҮ-чид, концессчид төсвийн 30 хувиар найрлав уу?

 УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы үр дүнг дүгнэж хэлэхдээ “Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй” хэмээсэн. Гэтэл тэр үгийг нь сонсоод сууж буй гишүүд нь ямар ёс зүйтэй билээ дээ гэсэн асуудал бий. УИХ дахь МАН-ын бүлгийн 49 гишүүн нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж жинхэн үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чин. Мөн концесс, тендер хамагчид, бас Засгийн газрын тусгай сангуудыг хоослогчид гээд хөвөрч өгнө. 2016 оны сонгуулиар Монгол Улсын түүхэнд анх удаа УИХ-д 65 суудал авч төр барих эрх, сонгогчдын өндөр итгэл хүлээсэн МАН-ын гишүүдийн үнэн дүр төрх энэ. Тэд худал үг, сайхан амлалтаа мянга давтаад ч иргэд, сонгогчид булхай, луйврыг нь мэдэж, бас мартаагүй байгаа.
Гэтэл УИХ-ын дарга нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг ээлжит үлгэрээ ярьсан байдаг. Тэрбээр “Бид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тусгай сангууд 2018 онд 3.2 их наяд, 2019 онд 3.6 их наяд төгрөг зарцуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байна” гэсэн удаатай. Эндээс үзвэл МАН-ынхан ямар их мөнгөөр ЖДҮ-дэж, концессдож, тендердсэн нь тодорхой болов. Хардах эрх хэнд ч бий. Ялангуяа ийм их мөнгийг хардахгүй байх аргаггүй юм.
УИХ-ын дарга “Тусгай сангуудад бугшсан бусармаг байдлыг халах санаачилгыг УИХ, Засгийн газар өөрөө гаргасан. Сангуудыг цэгцэлсэн. Заримыг нь татан буулгасан. Журмыг нь тодорхой болгосон. Одоо сангийн хөрөнгө хяналттай, ил тод болж, жинхэнэ шаардлагатай газар, эздэдээ хүрч, үр ашигтай байх боломж бүрдсэн” гэж тод чангаар хэлсэн. Ингэхээс ч өөр яах билээ дээ. Өнөөгийн эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-чин. ЖДҮ-чин нөхдийнхөө тусламжаар концессчин хэмээн цоллогдох болсон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж Ерөнхий сайд болсон. Бас ЖДҮ авсан юм чинь. УИХ-ын дарга Г.Занданшатар ч бас 60 тэрбумчин гэгдэх М.Энхболдыгоо унагаж сэнтийд нь суусан юм чинь. Ийм учраас тэд улс орноо, иргэдээ бодсондоо ч бус өөрсдийн хийсэн булхай, луйвраа эрх мэдэлтэй байгаа дээрээ аргалах, янзлах нь тодорхой шүү дээ.
 УИХ-ын эрхэм дарга Г.Занданшатар “нэг ангид” тохой нийлүүлж суугаа намын нөхөд нь түүний хэлсэнээр ёстой л ёс зүйгүй, төр төлөөлөх эрхгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Гэвч ичих нүүргүй, итгэл даахгүй гэдгээ иргэдээс нууж чадна гэж бат итгэдэг бололтой. Энэ нь МАН-ынханыг юу ч хэлж, ямар ч юм хийхээс буцахгүй, итгэлгүй нөхдүүд гэдгийг улам бататгасаар.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com