Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ерөнхий сайд аа гарч ирж, сэлмээ эргүүлээч...

 Коронавирустай тэмцэхээр улс орны Ерөнхий сайдууд том том арга хэмжээ авч байгаа бололтой. Харин манайхан амны хаалт, ариутгалын бодисоос хэтэрч байгаа юм алга. Харин мэдээлэл буруу өгсөн этгээдтэй л хатуу хариуцлага тооцох бололтой юм ярьсаар. Гэхдээ худлаа мэдээлэлтэй тэмцээд зогсохгүй амны хаалтаа зараагүй үнэ нэмсэн эмийн сангуудтай бас хариуцлага тооцно. Бүр тусгай зөвшөөрлийг хураана гэнэ. Энэ нь шинэ вирустэй тэмцэх арга бололтой. Гэтэл бусад орнууд их хэмжээний зардал төлөвлөж байгаа мэдээлэл байна. Бүр урт хугацаагаар тэмцэх бэлтгэлээ хийж байгаа аж. Үүнд эрүүл мэндийн байгууллагуудаа бэлтгэж байна. Цаашдын эдийн засгаа тогтвортой байлгах талаар арга хэмжээ авна гэнэ. ДЭМБ өгч байгаа зөвлөгөө нь амны хаалт, ариутгалын бодис. Гэтэл ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөө нь гараа угаах, амны хаалтаа байнга солих. Иргэд 2-3 цаг болоод маскаа солих нь бүү хэл өдөрт нэг удаа хэрэглэхийг ч олж авч чадахгүй байгаа. Амны хаалт байлаа ч өндөр үнэтэй, стандарт хангасныг нь манайхан худалдан авч хүчрэх эсэх нь эргэлзээтэй. Дулаарч байгаагаас болоод бас нэг эрсдэл нэмэгдсэн. Тэр нь гэр хорооллын жорлонгууд буюу хөрсний бохирдол. Тахал даллах бас нэг айдас хүйдэс энд л бий. Гэр хорооллын гудамжинд хүмүүс угаадсаа асгаж, үнэр танар ч нэмэгдэж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч байгаа болов уу. Гэр хорооллын айлуудын нүхэн жорлонгуудад ариутгал хийж анхаарал хандуулж байгаа нь хэд билээ. Шинэ вирус агаар дуслын замаар халддаг гээд байгаа, нийслэлийн төвд голомт үүсэх аюул бэлэн. Монголчууд малынхаа буянаар өлсөхгүй гэцгээдэг. Үнийн өсөлтийг толгойгоороо хариуцах Ч.Улаан сайд “үнийн өсөлтийг хариуцахгүй” хэмээн мэдэгдэж байна. Гудманд яваа иргэдийн 40 орчим хувь нь л амны хаалттай харагдах юм. Тэд бусдыгаа хорлох гээд амны хаалт хэрэглэхгүй байгаа биш байх. Харин амны хаалт хүрэлцэхгүй байгаа гэвэл үнэнд нийцнэ. Нийтийн тээврийн автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийн асуудал бас санаа зовоож байгаа. Уг нь хэдэн автобус нэмж гаргавал хүмүүс автобус хүлээж удаан зогсч, олуулаа бөөгнөрч, чихэлдэхгүй юм сан. Автобус цөөтэй зарим чиглэлийнхэн нийтийн тээвэртээ чихэлдэж, зарим нь амны хаалтгүй, ханиаж найтааж яваа. Үүнд санаа тавьж байгаа дарга нар байна уу. Манай эрх баригчид масктай, мэдээлэлтэй л ноцолдож байна. Нийтийн тээврийн үйлчилгээ, төвлөрсөн хогийн цэгүүд, хоолны газар, халамж, тэтгэврийн мөнгө буухаар хөл тавих зайгүй болдог банкууд эрсдэл дагуулж байна. Ерөнхий сайд аа, нүүрлээд байгаа аюултай тулаач. Сэлмээ сугалаач. Үхлээс айхгүй тэмцэнэ гэдгээ энэ удаа харуулаач.
Эс тэгвээс энэ вирус амны хаалт ариутгалын бодисонд дарагдах жижиг эд биш байна. Танд амны хаалтаас өөр олон зэвсэг бий шүү дээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com