Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй гэв

 Коронавирусний тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоож, хил хааснаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, эм, амны хаалтын үйлдвэрлэлт, нийлүүлэлт, нөөц, татан авалтад ямар хүндрэл учирч байгаа асуудлаар УИХ-ын дарга Б.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өчигдөр мөн бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
Энэ үеэр бизнес эрхлэгчид амны хаалтын түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах, тээвэрлэлтэд маш их цаг алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөхийг хүслээ. Түүнчлэн зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхийг хүсэв.

“Мөнхийн Тун” ХХК ТУЗ-ын дарга Д.Батхишиг:

-Маскны түүхий эдийн үнэ гурван ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн. Маскны татварыг чөлөөлсөн хэдий ч түүхий эдийн татварыг чөлөөлөөгүй нь хүндрэл учруулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал болон хорионы хугацаанд түүхий эдийн татвараас чөлөөлж өгнө үү.

"Өгөөж" ХХК-ийн захирал Ц.Түмэнгэрэл:

-Манай үйлдвэрийн хувьд сарын нөөц байна. Сараас цааш түүхий эд, материалын хувьд хомсдол үүсэж магадгүй. Бид хамгийн анх үнээ нэмэхгүй гэж зарлаж, уриалсан. Үүндээ хүрээд огт нэмэхгүй байгаа. Гурил, тос, элсэн чихэр, будаа, буудай зэрэг стратегийн бүтээгдэхүүний импорт, ОАТ, НӨАТ-аас 2-3 сар чөлөөлчихвөл үнэ барих боломжтой.

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржханд:

-Монгол Улс жилд 240.000 тонн гурил хэрэглэдэг. Үүнд 360.000 тонн улаанбуудай шаардагддаг. Өнөөдрийн байдлаар 12.000 тонн гурил, 45.000 тонн улаанбуудайн нөөц байна. Энэ нь 2-3 сард л хүрэлцээтэй. Оросоос авч байгаа буудайны үнэ нэмэгдсэн. Бид үнээ нэмэхгүйг хичээж байгаа ч үндсэн өртөг нэмэгдээд байна. Стратегийн хүнс гэдгээрээ буудайн татвар дээр хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Цаашид улсын хэмжээнд гурван сарын гурил, буудайны нөөцтэй байхыг хуульчилмаар байна.
МҮХАҮТ-аас эдгээр үйлдвэрлэгч, импортлогчидтой удаа дараа уулзаж, саналуудыг нэгтгэн УИХ, холбогдох газруудад хүргүүлж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаас гарсан саналуудыг мөн нэгтгэн УИХ-д дарга хүлээлгэн өгч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. УИХ-ын дарга Б.Занданшатар "Хүндрэлийг нийт ард түмнээрээ хамтдаа давна. Нээлттэй ярилцаж, үнийн зохиомол хөөрөгдлөөс хамгаалах арга хэмжээ авч байгаад баярлалаа. Бүх асуудлыг судалж зохих шийдвэрүүдийг гаргана. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломжгүй" гэв.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com