Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ

Н.Энхболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг гурадугаар сарын 30 хүртэл сунгасан

 Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн 99.8 хувь нь БНХАУ-д байна. Шинжээчид БНХАУ-д хаврын баярын үеэр халдвар хамгийн их тархсан гэж үзэж байна. Баярын үеэр уг өвчин анх дэгдсэн Ухань хотоос таван сая хүн БНХАУ даяар шилжилт хөдөлгөөн хийсэн судалгаа гарчээ. Иймд уг өвчин илүү өргөн хүрээнд тархахад нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ өвчний нууц үе урт, халдварлалт өндөр, дамжих зам нь өнөөг хүртэл тодорхой бус байгаа. Ийм учраас ДЭМБ-аас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сулруулахгүй байх зөвлөмж өгөх болсон. Олон улсын эрдэмтэн судлаачид энэ өвчний тархалт дөрөвдүгээр сараас буурч магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. БНХАУ-д ажиллаж, аялж яваад ирсэн 179 монгол иргэнийг тусгаарлаж, шинжилгээ ажиглалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн өвчлөл илрээгүй байна. Гэхдээ нэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Улсын онцгой комиссын ажлын хэсгээс 43 төлөөлөл оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Хоёрдугаар сарын 11-нд дахин үнэлгээ хийхэд Монгол Улсад зөөвөрлөж орж ирэх эрсдэл мөн өндөр гарсан. ДЭМБ-аас энэ вирусийн халдвараас сэргийлж, 28 хоногт ажиглах зөвлөмж гаргасан. Ийм учраас Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” хэмээв. Өөрөөр хэлбэл, бүх шатны сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллахгүй, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон гэсэн үг. Улсын онцгой комисс хэрэв орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргавал хоёрдугаар сарын 21-26-ны өдөр хүртэл хаах бололтой.
Цэцэрлэг болон ЕБС-ийн I-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын 8-наас амарна. Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-11-ний өдөр зохион байгуулна. Их, дээд сургуулийн элсэлтийг зургадугаар сарын 15 гэхэд их, дээд сургуулийн хичээлийг зургадугаар сарын эхээр дуусгахаар төлөвлөөд байна.

Ингээд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто замын хөдөлгөөнийг хаах юм уу?
-Улсын онцгой комисс болон Засгийн газарт одоогоор хот хоорондын хөдөлгөөнийг хаах, хорих асуудал яриагүй байгаа. Ер нь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Цагаан сар болтол нэлээд хугацаа байна. Зарим аймгууд зам хаасан мэдээлэл авсан. Үүнийг бид лавлах ёстой. Яагаад гэвэл ийм шийдвэрийг аймгууд дангаараа гаргах ёсгүй. Зам тээврийн хөгжлийн сайдтай зөвшилцөж байж гаргах ёстой.
-Тэгэхээр сурагчдын теле хичээл үргэлжлэх үү. Сургууль төгсөгчдийн шалгалтыг хэрхэн зохицуулах вэ?
-Гуравдугаар сарын 2 хүртэл ямар дэглэмээр явж ирсэн түүнийг мөрдөнө. Хорио тавигдсаны дараа алдсан хугацааг нөхөхийн тулд бямба гарагуудад хичээл орно. Үүнээс гадна энэ жил сургууль төгсч байгаа хүүхдүүдийн шалгалтыг зохицуулах талаар ярилцаж байна.
-Спорт, фитнесс заалны үйл ажиллагааг зогсоох уу?
-Ийм шийдвэр гаргаагүй. Харин спорт заалуудад олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулж болохгүй. Аливаа вирусийн тархалтын үед хүн дархлаагаа сайн байлгах ёстой.
-Хил хаасан байгаа. Энэ нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ганцхан Монгол Улсад ч биш дэлхий нийтээр улс орнуудын эдийн засагт нөлөөлж эхэлсэн. Манай улсын төсвийн орлогод нөлөөлнө. Судалгаа хийж байгаа. Төсвийн орлого тасарсан байдлаа дараа нь хэрхэн нөхөх асуудал тулгарч байна. Одоогоор төдий хугацаанаас нүүрс экспортолж эхлэх тухай талаар БНХАУ-ын талтай ярилцаагүй. БНХАУ хорио цээрийн хугацаагаа гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com