Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Батсуурь: Сангийн сайд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч л болж байна

 Эдийн засагчид, бизнес эрхлэгчид зээл төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах, татвар төлөх хугацааг хойшлуулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээ авч өгөөч хэмээн төр засагт удаа дараа хүсэлт гаргасан. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “COVID19 вирусийн тархалтын үед улс оронд онцгой дэглэм тогтоосон ч эдийн засгийн нөхцөл байдал хүндрээгүй. Төсөвт тодотгол хийх шаардлага тулгараагүй” хэмээн мэдэгдэж байв. Зарим эдийн засагч ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгч нар төрөөс эдийн засгийн талаар авч буй авч буй арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж буй юм. Өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэм жижиг дунд үйлдвэрлэгч нарт хамгийн хүнд тусч байна. Гэтэл Сангийн сайд өнгөрсөн баасан гарагт импортын барааны татварыг тэглэх болсноо зарласан нь ёстой л гал дээр тос нэмсэн асуудал болов. Дотоодын үйлдвэрлэгч нар тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчид энэ хүнд хэцүү нөхцөлд борлуулалт муудаж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хүрч эхэлжээ. Цаашлаад банкны зээл төлөх, түрээсийн төлбөр, бизнесийн зардал гээд асуудал ар араасаа хөвөрч эргэлтийн хөрөнгөггүй болох дээрээ тулаад буй аж. Тэгэхээр Засгийн газар импортын татварыг тэглэх нь дотоодын үйлдвэрээ золигт гаргаж буй үйлдэл юм. Зарим үйлдвэрлэгч импортын татвар тэглэх болсонтой холбоотойгоор “Энэ бол үндэсний үйлдвэрлэлээ бүр мөсөн арчин хаяж буй үйлдэл. Бид дотооддоо ядаж ногоогоо тарих ёстой. Импортын татвар тэглэхээр хятад ногоо л дэлгүүр, зах, худалдааны төвийн лангууг дүүргэнэ. Харин дотоодын үйлдвэрлэгч нартаа хуулийн хүрээнд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгоод өгвөл энэ хүнд хэцүү байдлыг ажрахгүй даван туулна” хэмээн байр сууриа илэрхийлж буй юм. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж чаддаггүй юм гэхэд ядаж дэгээдэж унагах мэх хийхгүй баймаар. Энэ онд эдийн засгийн өсөлт зургаан хувьтай гарна гэж тооцсон. Гэвч үүндээ хүрэхгүй байх төсөөлөл гарч буйг зарим эдийн засагч хэлж байна. Төр засаг хичээж зөв бодлого хэрэгжүүлж чадвал 5.5 хувьтай гарах боломж бий. Чадахгүй бол 2-4 хувиар буурах нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл энэ байдал хэвээр удаан үргэлжилбэл бараг л өсөлтгүй дефолт зарлах хэмжээнд хүрч болзошгүй аж.

Эдийн засагч Х.Батсуурь:
-Бөөн хэл ам, бараг л жагсаал, цуглаан хийхээс наахнуур юм болж байж Сангийн яам эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч зарим нэг арга хэмжээнүүдийг авахаар болов. Гэхдээ хачирхалтай нь Импортын татварыг цуцална гэх юм. Одоо орж ирж буй импортын 70 хувь нь Хятадаас оруулж ирж буй хүнс байдаг. Тэгвэл Ерөнхий сайд нь “Хятадын хүнснээс татгалзъя, аюулгүй байдал бизнесээ бодоод гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангая” гэсэн шүү дээ. Урдаас оруулж ирж буй хүнсийг ялангуяа өнөө үүсээд буй орчин нөхцөлд хориглох ёстой атал Сангийн сайд нь татвараас чөлөөлнө гээд зогсч байдаг ямар гаж юм бэ? Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болж байна уу даа. Нэг юм хийх гэж нөгөөг нь баллах ямар хэрэг байна вэ? Асуудлыг судлаач ээ!
Монголбанкны ерөнхийлөгч нь бүр онцгой нөхцөл үүсээгүй, бид хуулийн дагуу Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаанаа гуравдугаар сардаа л хийнэ. Бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүгээс чөлөөлөх ч юм уу, ямар нэгэн арга хэмжээ шуурхай авах шаардлага гараагүй. Арилжааны банкны асуудалд бид хөндлөнгөөс орох эрхгүй гэсэн. Энэ нь нөгөө л худал жижүүрийн үгээрээ ам таглах гэсэн оролдлого. Хэн шууд хөндлөнгөөс ороотох гэсэн юм бэ. Ер нь онцгой нөхцөлд болохгүй ч юм байхгүй л дээ. Үгүй гэхэд Монголбанк мөнгөний бодлогын хэрэгслээрээ дамжуулан арга хэмжээ аваач. Эдийн засагтаа хөнгөлөлттэй зузаатгал хийгээч. Бусад улсын төв банкны арга хэрэгсэл, ажиллагаанаас суралцаач. Зөндөө жишээ байна. Эдийн засаг нь унаад байхад ийм юм ярьдаг төв банкны ерөнхийлөгч гэж байдаг л юм байна. Капитал банканд онцгой нөхцөл үүсчихээд байхад Монголбанкнаас яг ийм юм ярьж байгаад л дампууруулсан шүү дээ. Төв банкны энэ хариуцлагагүй, хайхрамжгүй, арилжааны банкнуудын эрх ашигт үйлчилдэг ажиллагааны золиос нь ард иргэд, улсын маань эдийн засаг болж байна. Эрх мэдэлтнүүдийн эдийн засагт учруулсан хохирол нь 6-8 сарын дараа илүү тодорхой болно доо хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ингээд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын баасан гарагт (2020.02.28) хийсэн мэдээллийг хүргэе.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй бол алданги тооцохгүй. Үүнийг УИХ-д хуулийн төсөл өргөн барьж шийдүүлнэ. Энэ нь үйл ажиллагаа нь доголдож буй аж ахуйн нэгжүүдэд хамаатай. Мөн дээрх хугацаанд төлж чадаагүй татварт ногдох алданги, торгуулийг чөлөөлнө. Энэ хуулийн төслийг бас УИХ-д өргөн барина. Түрээсийн төлбөртэй холбоотой асуудал бас бий. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгчдэд нэг удаа татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ийм хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барина. Түрээсийн төлбөрөө бууруулаагүй тохиолдолд энэ хууль үйлчлэхгүй. Улсын төсөв, орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол татварын өрөндөө суутгах боломж бүрдүүлсэн. 2020 оны улсын төсөвт тодотгол хийх талаар олон хүн ярьж байна. Төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй гэж дахин хэлье. Улсын төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 210 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч энэ жил төсөвт тодотгол хийхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засаг тодорхой хэмжээгээр агшиж байна. Гэсэн ч төсвийн хөрөнгө оруулалт тендер хэвийн үргэлжилнэ гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанкны тухай хуулиар төв банкны зүгээс авах арга хэмжээ нь тодорхой хязгаартай. Төв банк гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг судалж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн улс орнуудын төв банкууд тодорхой шийдвэр гаргаж эхэлсэн. Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо улиралд нэг удаа хуралдаж шийдвэр гаргадаг. Энэ оны эхний улирлын хурлаа гуравдугаар сарын 10-ны үед хийхээр төлөвлөөд байна. Уг хурлаар Монголбанкны бодлогын хүүг бууруулах эсэхийг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодлогын хүүг 0.5 нэгжээр бууруулах талаар хэлэлцсэн. Гэвч тодорхой бус байдлуудаас шалтгаалж 11 хувьд нь хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр нэгдүгээр улирлын хуралд бодлогын хүүг 0.5 нэгжээр бууруулах санал оруулна. Эдийн засагчид, судлаачид коронавирусийн үед олон улсад эдийн засаг “V” хэлбэртэй огцом унаад сэргэнэ гэж таамаглаж байна. Тэгэхээр эдийн засгийн богино хугацааны оновчтой бодлого хэрэгтэй байгаа юм. Төгрөгийн ханш оны эхнээс 0.9 хувиар сулраад байна. Харин өнгөрсөн онд 3.4 хувиар суларсан. Монголбанкны гадаад валютын нөөцөд 4.3 тэрбум ам.доллар бий. Монголбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа явуулдаг. Хамгийн сүүлд 23 сая ам.долларын захиалга ирсэн. Төв банк дуудлага худалдаанд ирсэн саналыг бүрэн биелүүлж байгаа. Банкуудад зээлийн төлөлттэй холбоотой санал гомдол саяхнаас ирж эхэлсэн. Энэ санал, гомдол нь хэрэглээний зээлтэй холбоотой. Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар тухайн арилжааны банк зээлдээ бүтцийн өөрчлөлт хийж болдог. Тэгэхээр энэ өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн сул зогсолтоос шалтгаалж зээл төлөлтөд хүндрэл гарч байгаа бол тухайн арилжааны банкууд зээлдэгчтэйгээ тохирч тодорхой хэмжээнд зээл төлөх хугацааны зохицуулалт хийх л боломж бий. Түүнээс биш төрөөс оролцох боломжгүй. Монголбанк арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй.Статистикаас харвал зээлийн дундаж хүү 16.8 хувьтай байна хэмээн мэдээлэв.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com