Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын сонгуульд нэг нам, эвсэл 5.9 тэрбум төгрөг зарцуулна

 УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болно. Хэдийгээр “COVID-19” халдварт өвчнөөс сэргийлж улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хуваарийн дагуу өрнөж байна. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэг нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газар тогтоолоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлэхээр заасан билээ. Тэгвэл энэ зардлын дээд хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу батлагдсан аргачлалын дагуу тооцоолол хийсэн гэж Үндэсний аудитын газар мэдээлж буй юм. Тэгэхдээ холбогдох төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллүүдийг гаргуулан авсан гэв.

 Үүнд Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авсан байна. Бодит тооцоо гаргахын тулд хэвлэл, сонин, сэтгүүл, шатахуун, радио, телевиз, цахим үйлчилгээ зэрэг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурваас доошгүй этгээдээс үнийн судалгаа авч, дунджаар нь тооцсон гэлээ. Эдгээрээс гадна улс төрийн намуудаас санал авчээ. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг байхаар тогтоолоо. Үүнийг 2016 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад хэд хэдэн зүйлээр ялгарч байгаа хэмээн Үндэсний Аудитын газар үзэж буй аж. Жишээ нь, сонгуулийн тойрогт өөрчлөлт орсон. Өмнө нь 76 тойрогтой байсан бол энэ удаагийн ээлжит сонгууль аймаг 20, Улаанбаатар хот есөн тойрогтой юм. Ингээд нийт 29 тойрогт олон мандаттай болсон. Энэ нь зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт орсноор зардлын хэмжээ өсөхөд нөлөөлсөн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинээр тусгагдсан тул уг зардлыг нэмж тооцоолжээ. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэг нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөгөөр тогтоож байв.

 Гэхдээ сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу явахад “COVID-19” халдварт өвчин нөлөөлөх нь тодорхой болсон. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалт бий. Ийм учраас улс төрийн нам, эвслүүд гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө намын Бага хурлаа хийж, 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах учиртай. Гэтэл гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл олон нийтийн арга хэмжээ явуулахыг улс орон даяар хориод байгаа билээ. Тэгэхээр энэ онцгой нөхцөл байдалд тохируулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй юм.
 Учир нь сонгууль болохоос хагас жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрэх хориотой. Иймд улс төрийн намууд онлайн хурлаар уг асуудлыг зохицуулах ганц гаргалаа үлдэж байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com