Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Тэмүүжин: Шүүхэд гаргах нэхэмжлэлийг чинь би бичээд ирлээ, прокурор оо

 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдтэй холбоотой компаниуд зээл авсан нь 2018 онд олон нийтэд ил болсон ч тэдэнд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн нь үгүй. Тэгвэл хуульч Х.Тэмүүжин өчигдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан иргэний хувиар хүсэлт гаргалаа.
Хүсэлтэд “Монгол Улсын прокурорын тухай хуульд прокурор нь үйл ажиллагаандаа “хуулийг нэг мөр хэрэглэх”, “нийтийн ашиг сонирхлыг хамгаалах” зарчмыг баримтлах тухай заасан. Хуулийг нэг мөр хэрэглэхдээ “орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзана”, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахдаа “зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна” гэжээ.

Энд дурдагдсан салбар гэдэгт улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбар чиглэл, байгууллага гэдэгт Улсын Их Хурал, Засгийн газар гэх зэргээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хамаарч, ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийг өмнө эрх тэгш байна” гэх зарчмыг хэрэгжүүлж буй явдал билээ.
Нэр бүхий УИХ-ын гишүүд, Монгол Улсын сайд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд Монгол Улсын Засгийн газрын харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас илт сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн гэрээ хийж, төрөөс баталгаа гаргасан зээл авсан нь олон нийтэд ил болоод хоёр жил болж байна. Гэвч нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн энэ асуудлыг шуурхай шалгаж хуулийн хариуцлага тооцох, хууль зөрчиж хийсэн гэрээг хүчингүй болгох, хөрөнгийг буцаан санд төвлөрүүлж, төрийг алдагдалгүй болгох асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, Монгол Улсад хууль нэг мөр хэрэгжих зарчим хангагдаагүй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” гэх 20 дугаар зүйлийн 20.2 дэх хэсэгт Монгол Улсын төрийн тодорхой албан тушаалтнуудын нэр заан, тэдгээр албан тушаалтан болон, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд нээлттэй тендер шалгаруулалтаас бусдаар төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй тухай хориглосон байна.
Хуулийн энэ хориглолтыг зөрчсөн бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалтыг уг хуулийн 29 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан байна.
Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчингүй гэж үзэхээр нэн тодорхой заасан байна.
Иймд Монгол Улсын Прокурорын тухай хуулиар олгосон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн илт ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчиж хийгдсэн нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, албан тушаалтнуудын авсан зээл (төрөөс баталгаа гаргасан)-ийн гэрээг хүчингүй болгох, гэрээнд заагдсан хөрөнгийг буцаан санд төвлөрүүлж, хүү, алдангийг тооцон төрийг алдагдалгүй болгох асуудлыг шуурхай бүрэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Түүнтэй хамт эдийн засагч Р.Шинэгэрэл энэ хүсэлтийг гаргаж буй аж. “Прокурор Шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуульд заасан хариуцлагыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн” Х.Тэмүүжин онцлоод “Хоёр жил бид хүлээлээ. Одоо Монгол Улсын прокурор эрхийнхээ дагуу энэ асуудлыг шийдэх ёстой. Хариуцлагаас тойрч зугтаж боллоо. Ерөнхий прокурор болон харьяа дүүргийн прокурор нэхэмжлэл гаргахдаа ашиглаж болох хуулийн заалтуудыг мөн энэ хүсэлтдээ багтаалаа” хэмээн ярьсан юм. Заавал УИХ-д хандахгүйгээр прокурор өөрийн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргах ёстой ч энэ эрхээ эдэлж, ажлаа хийхгүй байгаад иргэд ч шүүмжлэлтэй хандаж буй юм.

эх сурвалж : "Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com