Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Эрх баригчид хурган дарга нарынхаа цалинг нэмж төрийн албан хаагчдыг алагчилжээ

Т.ЭРДМАА 

 УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар МАН  үнэмлэхүй ялалт байгуулсны дараа 26 мянга гаруй төрийн албан хаагчийг хоморголон халсан удаатай.  Ингээд төрийн албыг төрөл, танилын алба болгон хувиргасныг хүмүүс мартаагүй байх. Тэгэхдээ дандаа түшмэл, дарга нар болгож томилсон билээ. ХНХ-ийн сайд Ч.Чинзориг “Төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшнээс багагүй хэмжээгээр дахин нэмнэ, удаан жилийн нэмэгдэл олгоно” хэмээн мэдээлж байсан. 

 Гэвч хэлсэндээ хүрэлгүй зөвхөн өөрсдийнхөө томилсон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, хурган дарга нарынхаа цалинг хоёр удаа нэмсэн байна. Эмч сувилагч, цагдаа, МХЕГ-ын байцаагчид, ОБЕГ-ын албан хаагчид, багш гээд төрийн бусад албан хаагчид, үйлчилгээний байгууллагын ажилчдын цалинг нэмээгүй аж. Тухайлбал, 2019 оны арванхоёрдугаар сарын 25-нд “ТЗ 1-ТЗ 15” хүртэл цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна. Харин 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтнуудын цалинг дахин нэмжээ. Өөрөөр хэлбэл гурван сарын хугацаанд зөвхөн хоёрхон субьектийн цалинг дахин нэмэх шийдвэр гаргасан гэсэн үг. Энэ шийдвэр нь хүнийг эрх тэгш байдлаар хангаагүй, нас, хүйс, ажил мэргэжил зэргээр нь ялгаварлаж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болох юм. Ийм ч учраас цалин нэмсэн Засгийн газрын шийдвэрээ нууцалж хав дарсан байна.
Дэлхий нийтийг түгшээсэн коронавирус дэгдээд буй өнөө үед эмч, сувилагч, МХЕГ, ОБЕГ, цагдаа нар галын шугаманд зогсч аюултай нүүр тулж буй. Тэд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнөө үед өдөр шөнөгүй, нойр хоолоо умартан ажиллаж буй. Гэтэл цалинг нь нэмсэнгүй. Харин том ширээ, гял цал өрөөнд зангиагаа засаад сууж буй хурган дарга нарын цалинг огцом нэмсэн байна. Огцом нэмсэн гэдэг нь учиртай. Өнөөдөр тэтгэврийн дундаж хэмжээ 372.5 мянган төгрөг байгаа. Гэтэл МАН-ын хурган дарга нарын цалин 279-451 мянган төгрөгөөр нэмэгджээ. Ингээд бодохоор цалин, тэтгэврийг бага боловч нэмэх боломж эрх баригчдад байгаа юм байна. Харин эрх баригчид ард түмнийг бус албан тушаалтнуудаа илүүд үзжээ.
Энэ талаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Энхбат “Эрх баригчид зөвхөн өөрсдийнхөө төрд томилсон албан хаагчид буюу ЗГХЭГ, яамдын дарга нарынхаа цалинг хоёр удаа нэмсэн. Төрийн бусад албан хаагчид, үйлчилгээний ажилчдын цалинг яагаад нэмсэнгүй вэ. Засгийн газар тэдний цалинг нэмсэн тогтоолоо нууцалсан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж надад тэр мэдээллийг өгсөн. Уг нь Засгийн газрын тогтоол шийдвэр олон нийтэд ил байх ёстой. Гэтэл түүнийгээ ил гаргахгүй байгаа. Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 472-р тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 75-р тогтоолоор шинэчлэн баталсан байгаа” хэмээн мэдээлсэн.


Төрийн байгууллагын ажилчид цалингаа нэмүүлэх шаардлага урд нь тавьж ирсэн. Харин даргын тушаал шийдвэрээр ажилладаг цэрэг, цагдаагийн албан хаагчид л цалингаа нэмүүлэх шаардлага тавьж чаддаггүй. Эмч, сувилагч эрүүл мэндийн салбарынхан 2017 онд цалингаа нэмүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан зохион байгуулсан удаатай. Монгол Улсын гурван сая гаруй хүн амд 11357 сувилагч, 9563 эмч үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тус салбарын нийт ажилтны дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд их эмч 558-634, сувилагч 405-471 мянган төгрөгийн цалин авдаг тухайн үед тэд мэдээлж байсан билээ. Мөн 2017 оны наймдугаар сард багш нар ажил хаяж цалингаа нэмүүлэх шаардлага Засгийн газарт хүргүүлж байсан. Тэд цалингаа 1.6 төгрөгт хүргэхийг шаардсан. Гэвч Засгийн газар үе шаттай нэмнэ. Цалин нэмэх төсөв одоохондоо алга хэмээн хариу өгч байв. Гэтэл Засгийн газар өнөөдөр төрийн албан хаагчдаа алагчилсан ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com