Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө цахим хуралдаанаар хэлэлцэв

 Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдааныг бямба гарагт (2020.03.14) цахим хэлбэрээр анх удаа 400 гаруй гишүүнтэй явууллаа. Энэ хуралдаанаар Ардчилсан намын 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэв. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим орчинд явуулж, 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн иргэдийн саналыг хүлээн авч ажилласан байна. Үүний дээр намын дэргэдэх байгууллагууд мөрийн хөтөлбөрт тусгах санал боловсруулж мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүлээлгэн өгчээ. 

Дашрамд дурдахад УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-ний өдөр болно. Түүнээс өмнө Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Аудитын ерөнхий газарт гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлэх учиртай.

Мөн бие даагчид дөрөвдүгээр сарын 24-ний дотор мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан билээ. Аудитын ерөнхий газар дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрч хөл хорио, олон нийтийн арга хэмжээг хориглож онцгой дэглэм тогтоогоод байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө цахим хэлбэрээр хэлэлцэх зөвлөмж гаргасан.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн цахим хуралдааны талаар ийн ярилаа.

-Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцсэн. Энэ мөрийн хөтөлбөр өмнөх сонгуулийнхаас юугаараа онцлог болж байна вэ?
-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын шинэчлэлийг эрчимтэй явуулсан. Үүнд улс төрийн нам үнэт зүйл, үзэл баримтлалтай байх ёстой гэсэн гол зарчим баримтлан ажилласан. Бусад намуудыг үйгүйсгэж байгаа юм биш. Монгол оронд өнөөдөр өөрийн үнэт зүйл, улс төрийн үзэл баримтлалаа тодорхойлсон нам байгаа гэж хэлэхэд хэцүү. Ийм учраас Ардчилсан нам өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд ажиллаж намын бүх шатны байгууллага, гишүүдийн дунд үнэт зүйл, үзэл баримтлалаа хэлэлцүүлэх аяныг гурван удаа зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт намын олон мянган гишүүнийг хамарч чадсан. Ингээд Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлээ шинэчлэн баталсан. Монгол Улсын түүхэнд анх удаа Улсын дээд шүүхэд үзэл баримтлал, үнэт зүйлээ бүртгүүлсэн улс төрийн нам нь Ардчилсан нам болж чадсан. Намын олон мянган гишүүдийн санал бодлыг тусгасан энэ том ажил маань УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн суурь нь болж байгаа. Өөрөөр хэлбэл бусад намуудтай адил хий хоосон орон зайд тулгуурлаж мөрийн хөтөлбөр гэдэг зүйл боловсруулж гаргаж ирээгүй. Ардчилсан нам өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалд тулгуурласан, онолын түвшинд мөрийн хөтөлбөрөө боловсруулах бэлтгэл ажил өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийгдсэн гэж хэлж болно. Ийм учраас Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлдээ тусгасан таван тулгуур заримд суурилж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үүнийгээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэтэл дэлхий нийтийг түгшээсэн цар тахал дэгдсэн учраас хурал цуглаан, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болсон. Ийм учраас технологийн давуу талыг ашиглаж цахим хэлбэрээр хуралдахаар шийдсэн. Энэ хурлын бэлтгэл ажлыг урт хугацаанд хийлээ. Тоног төхөөрөмж программ хангамж суурилуулах, түүнийг турших гээд нэлээд хугацаа зарцуулсан.
-Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүмүүс нь нэр дэвшигчид. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ хэзээ, хэрхэн тодруулах вэ?
-Нэр дэвшихээ илэрхийлсэн намын гишүүд тодорхой байгаа. Нэр дэвших гишүүдтэйгээ эхний хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээ дүгнэх ажлыг гуравдугаар сарын 15-25-ны хооронд хийж дуусгана. Ингээд эхний шатны гэрээний болзол хангасан гишүүдтэйгээ хоёр дахь шатны гэрээ байгуулна. Энэ гэрээг тавдугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хийх юм. Тэгээд гэрээгээ дүгнэж УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүн тодорхой болно. Урд нь манай намд нэг сул тал байсан. Тэр нь олон бүлэг фракц. Тэгээд УИХ-ын сонгуульд өөр өөрийн хүнийг нэр дэвшүүлдэг, нэгдсэн удирдлагад ордоггүй, хариуцлага хүлээдэггүй байсан. Тэгвэл одоо Ардчилсан намд тийм бүлэг, фракцад хуваагдсан асуудал байхгүй. Нэг асуудалд нэгдмэл байр сууриа илэрхийлэх болсон. Нэр дэвшигчдийн тухайд ч нэгдмэл байр суурьтай байгаа. Ийм учраас Ардчилсан нам үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ хүрээнд өнөөдөр дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой. Цаашид Монгол төрд зүтгэж ажиллах боломжтой хүмүүсээ нэгдсэн бодлогоор нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийн дийлэнх нь шинэ залуу гишүүд байгаа. Урд нь төрд ажиллаж байсан, тулхтай, дадлага туршлагатай хүмүүс нэр дэвшигчдийн цөөнх хэсгийг бүрдүүлж байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com