Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АН-ын зөвлөл зээлийн хүүг гурван хувьд шилжүүлэх хуулийн төсөл санаачиллаа


Ардчилсан намын зөвлөл өчигдөр (2020.03.16) хуралдав. Хуралдаанаар улс орон болоод дэлхийн дахинаа тархаад байгаа “Covid-19” коронавирусийн халдварын талаар хэлэлцэж гурван чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн тухай мэдэгдэв.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Өнгөрсөн бямба гарагт (2020.03.14) Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо анх удаа цахим хуралдаан амжилттай зохион байгууллаа. Энэ хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Эдгээр саналын хүрээнд бид асуудлыг авч хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газарт нэр бүхий зөвлөлийн гишүүд нэгдэн хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Хамгийн гол нь дэлхийн дахинаа үүсээд байгаа өвчлөл, цар тахлын хэмжээнд хүрч 155 орныг хамраад байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүл мэндийн яам болон, Улсын онцгой комисс чадлынхаа хэрээр ажиллаж байгааг бид үгүйсгэж болохгүй.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улс орны нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд эдийн засгийн эрсдэл үүсэх магадлал асар өндөр болсон байна. Үүнтэй холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс 18 хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдад тодорхой саналууд хүргүүлсэн. Харамсалтай нь энэ хугацаанд Засгийн газраас хариу үйлдэл хийсэнгүй. Өнөөдөр ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэдий ч үүсээд байгаа нөхцөл байдал нь улс орныг эдийн засгийн том хүндрэл рүү түлхэх магадлал өндөр болж байна.
-Эрсдэлийн тодорхой төлөвлөгөө гаргах,
-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байхад төсөвт тодотгол хийх шаардлагатай эсэх,
-Бизнес эрхлэгчдийг дэмжих гэх мэт тодорхой асуудлууд тусгасан.
Одоогоор бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого буурах, олон ЖДҮ-чүүд дампуурах, ажлын байраа хадгалж үлдэж чадахгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс улбаалан ирээдүйд хэрэглээний хомсдол, мөнгөний дутагдалд орох зэргээр улс орны эдийн засаг хүндрэх бодит байдал нүүрлэлээ. Энэ тухай бид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай санал солилцон, тэдний ирүүлсэн саналыг дэмжиж байгаа. Мөн Баялаг бүтээгчдийн холбоо болон жижиг дунд бизнес эрхлэгчид Ардчилсан намд хандсан. Эдгээр нь эдийн засгийн эрсдэлийн дохио гэж харж байна. Үүнтэй уялдуулаад Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хуралдаад хуулийн тодорхой төслийг санаачлах нь зүйтэй гэж үзлээ. Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Наранхүү нарын гишүүд санаачлан, өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төслийг өргөн барилаа.
Энэ хуулийн төсөлд “Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан, 2020-2022 онд дамжин хэрэгжих 1,4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг цуцалж хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ЖДҮХС-д шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх асуудлыг тусгасан.
Өнөөдөр бидэнд тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй. Цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ өвчлөл нь Монгол Улсын төдийгүй дэлхийн бусад улс орнуудын эдийн засагт маш өндөр эрсдэл учруулж байгаа гэдгийг бид урьдчилан тооцоолох ёстой. Зөвхөн иргэддээ хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах төдийхнөөр асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үргэлжлэх тусам ард иргэдийн орлого багасч, эдийн засгийн маш том эрсдэл рүү түлхэж байгаа гэдгийг дахин мэдэгдэж байна. Бидний өргөн барьж буй уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ яаралтай хэлэлцэх шаардлагатай гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-чдийн ажлын байрыг хамгаалахад оршино. Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-18 хувийн хүүтэй зээл авчихсан ЖДҮ-дийг дэмжиж, тэдний зээлийн хүүг гурван хувьтай зээлээр солих хуулийн төсөл боловсрууллаа. Том ААН-үүдэд 1-3 сарын эдийн засгийн эрсдэл даах чадвар байдаг. Гэтэл жижиг ААН-үүд, өрхийн болон бичил бизнес эрхлэгчид эдийн засгийн эрсдэлийг даван туулах чадвар суугаагүй байдаг. Тиймээс энэ хуулиар арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлээр ЖДҮ-ээрээ явуулж байгаа ААН-үүдийг хамруулахад хуулийн зорилго чиглэгдэнэ.
Азийн хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллага коронавирус Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоо судалгаа гаргасан байна. Хамгийн сүүлд гаргасан тооцооллоор, манай улсын эдийн засгийн өсөлт -0.74 хувиар буурах нь гэж дурдсан. Ямар үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлтийг сааруулах вэ гэдэгт Засгийн газар оновчтой хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Энэ ээдрээтэй нөхцөлд эрүүл мэндийн асуудлыг анхаарахаас гадна эдийн засгаа орхигдуулж болохгүй. Аль алийг нь зэрэг анхаарахгүй бол дараа нь эдийн засгаа сэргээхэд хугацаа алдана. Тиймээс Засгийн газарт эдийн засгийн чиглэлд оновчтой, шуурхай арга хэмжээ авах талаарх зөвлөмж хүргүүлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн орлогоос чөлөөлөх, зээлийн хүүг тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг арга хэмжээ зөв. Гэхдээ энэ бүх арга хэмжээ ААН, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирж байгаа ачааг тодорхой хэмжээнд хөнгөлөх биш, түр хугацаагаар хойшлуулж байгаа юм. Ийм учраас үүний оронд шууд хамгаалалтын зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах нь оновчтой шийдэл гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд эдийн засгийн ямар ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөлдөн, эхний ээлжинд баялаг бүтээж байгаа, ажлын байр хадгалж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, зээлийн хүүнд нөхцөл байдал нь хүндрээд байгаа тэр хүмүүст эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр ЖДҮ-ийн ажлын байрыг хадгалан үлдэх, ард иргэдийн амьжиргааны түвшинд анхаарах нь чухал.
Тиймээс УИХ-ын чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, дээрх асуудлыг шийдэнэ гэж найдаж байна. Бид сөрөг хүчний зүгээс эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах бус аль болох улс оронд тулгамдаад байгаа, нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах гарц болон бодит арга хэмжээг санаачлан хүргүүлж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com