Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоход Монгол Улс төр засаггүй, эзэнгүйдсэн байдал руу орж болохгүй

 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, дагаж мөрдөх журам 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ талаар МУИС-ийн багш, хуульч Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийллээ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн заалт орсон. Тэгвэл одоогийн Засгийн газар Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байгаа. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу?
-УИХ энэ оны өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн тодор­хой заалтууд нь ирэх тавдугаар сарын 25-наас эхлэн мөрдөгдөнө. Үүнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бий. Тэгэхээр Засгийн газрын дөрвөн сайд нь хүмүүсийн ярьдгаар давхар дээлтэй байж болно. Бусад нь сайдын ажлаа өгөхөөр байгаа. Тэгэхээр ямар дөрвөн сайдаа авч үлдэхийг эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой. Нөгөө талдаа шинэ Ерөнхий сайд нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийхээ тухай хуулийг танилцуулж олон нийтээс санал авах ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэг шинэ зүйл орж ирж буй юм. Тэр нь Засгийн газрын гишүүд (сайд) томилогдохдоо УИХ-д тангараг өргөдөг болж байгаа. Тэгэхээр энэ тангаргийн төсөл одоо бэлэн болсон байх ёстой. Түүнийгээ олон нийтэд мэдээлж хэлэлцүүлэх ёстой. Миний ойлгож буйгаар хэн нэгэн сайд тангаргаа зөрчвөл Ерөнхий сайд нь хариуцлага тооцдог болно. Тангараг гэдэг нь гоё сайхан хээнцрэлдэг нэр төдий зүйл байж таарахгүй. Урд нь сайдуудыг хүн нэг бүрээр хэлэлцэж УИХ томилдог байсан. Тэгвэл одоо Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлдэг болно. Мөн УИХ, Ерөнхийлөгчөд танилцуулаад өөрөө томилж, чөлөөлдөг болно гэсэн үг. Ийм учраас тэр тангараг хууль зүйн маш өндөр ач холбогдолтой зүйл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд нь манлайлал үзүүлж манай сайдууд ийм тангараг өргөх юм. Үүнийгээ зөрчвөл хариуцлага тооцно гэдгээ тайлбарлах ёстой. Тэгээд ямар ёс зүй зөрчвөл хэрхэн хариуцлага тооцох гээд бүх асуудлыг оруулж өгнө гэсэн үг. Эдгээр нь Засгийн газарт хариуцлага тооцох талд дэвшил гарах байх. Гэвч энэ зүйлүүд нь бэлэн болсон эсэхийг мэдэхгүй. Эрх бүхий холбогдох хүмүүсээс нь тодруулах хэрэгтэй. Миний бодлоор төслүүдийг нь боловсруулаад хэлэлцүүлж байх ёстой. Төрийн бодлого тасалдаж болохгүй залгамж чанартай байх учиртай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх тавдугаар сарын 25-наас Монгол Улс төр засаггүй, эзэнгүйдсэн юм шиг байдал руу орж болохгүй. Тэгэхээр одооноос бэлтгэлээ хангаад дунд нь зай завсар гаргахгүй төр засгийн хэвийн үйл ажиллагааг хангаад явах ёстой гэж бодож байна.
-Тэгвэл Үндсэн хууль хэрэгжих бэлтгэл хангагдаагүй гэсэн үг үү?
-Үндсэн хуулийг хэрэг­жүүлэх бэлтгэлийг хан­­­гах асуудлыг УИХ хариу­цах ёстой. Тухайлбал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хууль нь хаана байгаа юм бүү мэд. Засгийн газрын гишүүний өргөх тангаргийн төсөл, Үндсэн хууль хэрэгжүүлэхтэй холбоотой дэд бүтцүүд нь тодорхойгүй байна. УИХ энэ мэт бэлтгэл ажлаа хангах үүргээ биелүүлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас тодруулах хэрэгтэй болов уу. Миний харж буйгаар яагаад дээр хэлсэн хууль, тангаргийн төслийг олон нийтэд танилцуулахгүй байгааг гайхаж байна. Иргэд бид тэдгээрийг мэдэх эрхтэй шүү дээ.
-Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын талаар хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн илгээлтийн зарим асуудал дээр санал нэг байгаа. Тухайлбал, 2020 оны төсөвт тодотгол хийх ёстой. Би урьд нь энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Төсөвт тодотгол хийлгүй хэзээ хүртэл хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд явах юм. Мөн аж ахуй, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь зөв. Үүнтэй санал нэг байгаа. Харин УИХ-ын сонгууль хойшлуулах тал дээр жаахан эргэлзэж байна. Яагаад гэвэл тогтмол явдаг сонгууль ардчиллын том баталгаа байдаг. Энэ нь Монголын ардчиллын дархлаа. Ийм учраас уг асуудалд болгоомжтой хандах нь зүйтэй. Хожим нь сонгуулийг хойшлуулдаг буруу жишиг тогтчих вий гэж харж байгаа. Нөгөө талдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж хуульчилсан нь ардчиллын том баталгаа гэдгийг зааж өгч буй юм. Монголд дайн бүхий байдал үүсээгүй байна. Иймд зөвхөн мөнгө хэмнэх үүднээс сонгуулийг хойшлуулж болохгүй. Энэ нь ардчилсан сонгуулийн хойшлуулдаг асуудал, шалтгаан биш. Бас тусгай комисс байгуулах нь гэдэг юу бол. Тэртээ тэргүй Үндсэн хуулиар тодорхойлсон Монголын төрийн институ­цууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Харин ёс зүй алдаа гаргаад байгаа хүмүүст хариуцлага тооцдог системээ ажилуулаач ээ гэж хэлмээр байна. Энэ системээ ажиллуулбал заавал төрийн эрх мэдлийг төвлөрүүлээд, сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага байхгүй болов уу гэж харж байгаа.
-УИХ-ын сонгууль гурв­­­­­аас дээш сараар хойшилбол төрийн эрх мэдэл Ерөнхийлөгчид шил­­­­­­­­жинэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-УИХ-ын сонгуулийг хой­шуулах эсэх эрх мэдэл нь УИХ-д бий. Монгол Улс парламентын засаглалтай шүү дээ. УИХ-ын чуулган эхлэхээр үүнийг ярих байх. Миний хувьд УИХ-ын сонгуулийг хойшлуулах бодит нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна. Дахин хэлэхэд парламентын засаглалтай улсад сонгууль тогтмол явна гэдэг нь ардчиллын нэг тулгуур багана. Үүнийг үгүй хийж болохгүй.
-Тэгэхээр яг ямар үед төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх нөхцөл үүсдэг юм бэ?
-Манай Үндсэн хуульд дайн бүхий байдал үүссэн, гэнэтийн аюул тохиолдсон үед гэсэн байгаа. Гэтэл дайн бүхий байдал үүсээгүй. Гэнэтийн аюул гэдэг нь газар хөдөлсөн, нийтийг хамарсан аюул занал бий болсон тохиолдолд тодорхой арга хэмжээ авдаг. Манайд Итали шиг бодитой аюул одоохондоо тохиогоогүй. Мөн нийтийг хамарсан эмх замбараагүй байдал орно. Үүнийг хууль сахиулах байгууллага хяналтдаа авч чадахгүй үед асуудлыг хөндөж болдог. Иймэрхүү тохиолдолд ээлжит сон­гуулийг хойшлуулах тохио­л­­­дол гардаг. Бусад тохиолдолд сонгууль хуга­цаа­ндаа, зарч­мын дагуу явдаг байх ёстой.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com