Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Өнөрбаяр: УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй

МУИС-ийн багш, хуульч, доктор Ч.Өнөрбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

-УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар Үндсэн хуулиар байгууллагддаг-

-Би Монгол Улсын иргэн, Үндсэн хууль судлаачийн хувиар өөрийн үзэл бодлоо хэлэх гэсэн юм. Хууль цаазын уламжлалтай Монгол төрд Үндсэн хуулийг дээдэлдэг зарчим байна уу. Цаашид ардчилсан Үндсэн хууль хэрэгжих үү үгүй юу гэдэг асуудлыг ярих гэсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ Засгийн газар огцрохтой холбоотой асуудалд хариулахдаа дагавар хуулиар шийднэ гэсэн. Ийм асуудал байхгүй.
Нэгдүгээрт: Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байхтай холбоотой, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ өөрөө томилж чөлөөлөхтэй холбоотой заалтууд ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөгдөнө гээд дагавар хуульд биш Үндсэн хуульд өөрт нь тусгасан байгаа Ерөнхий сайд аа. Ерөнхий сайдад ямар хүн хуулийн зөвлөгөө өгдгийг мэдэхгүй юм. Ядаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацааг нь зөв хэлж өгөөч ээ. Тавдугаар сарын 24-нөөс мөрдөгдөнө гээд буруу зөрүү яриад байх юм.

Тэгэхээр би Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Үндсэн хуулиа ядаж унш гэж хэлмээр байна. Нөгөө талдаа Ерөнхий сайд бас нэг зүйл хэлсэн. УИХ-аас холбогдох хуулиудыг баталбал би түүнийг дагаж мөрдөнө гэсэн. Уучлаарай. Г.Занданшатар даргатай УИХ танд гэрийн даалгавар өгсөн. Түүнийг одоо тайлбарлая. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой авах арга хэмжээний тогтоолын төслийг өнгөрсөн нэгдүгээр сарын 09-ний өдөр УИХ баталсан. Энэ тогтоолоор Ерөнхий сайд танд УИХ гэрийн даалгавар өгсөн байна. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Ерөнхий сайдад өгсөн байгаа юм. Тэгэхээр хуулийн төслийг УИХ боловсруулахгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та өөрөө гардаж хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ таны ажил. Нэг ёсондоо Ерөнхий сайдын гэрийн даалгавар юм.

Хоёрдугаарт: УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Бид Үндсэн хуулиа дагаж мөрдөнө. Хуулиудаа нийцүүлнэ. Гэхдээ Засгийн газрын тухай хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын 01-нээс мөрдөхөөр батлахад асуудалгүй” гэж ярьсан. С.Бямбацогт та Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой гэдгийг мэдэх ёстой. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт таны ярьж буй Засгийн газрын тухай хууль Үндсэн хуультайгаа зөрчилдөж болохгүй. Үндсэн хуульд тавдугаар сарын 25-наас нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ гэж цагаан дээр хараар тов тодорхой бичсэн байхад яагаад гуйвлах гээд байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэдэг бол Үндсэн хуулийн байгууллага. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт оо. Энэ бол бусад хуулиар байгууллагддаг яам, агентлаг, ашигт малтмалын газар биш. Үндсэн хуульд УИХ, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгох тухай Үндсэн хуульд бичсэн байгаа. Түүнтэй адил Монгол Улсын Засгийн газар яаж байгууллагддаг, хэрхэн томилогдохыг Үндсэн хуулиар зохицуулдаг. Түүнээс биш өөр хуулиар зохицуулж болдоггүй. Тэгэхээр давааны наана цаана худал хэлж байгаа нь хачирхалтай. Бас нэг зүйл нэмж хэлмээр байна. УИХ-ын дарга Г.Занданшатар та Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулчхаад баяр хөөр болж бал сар тэмдэглэсэн. Одоо бал сараа дуусгаад ажилдаа орох хэрэгтэй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үг, үсэг, цэг, таслал бүрийг нь та УИХ-ын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал бол ямбаных биш. Ачааны хүндийг үүрч, хариуцлага хүлээдэг албан тушаал. Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар та өөрөө олон нийтийн өмнө гарч тайлбар хийгээч ээ. Яагаад баганын араар орж нуугдаад байна. Өөрөө гарч ирж энэ талаар яагаад ярихгүй байна. Таныг гарч ирж яриасай гэж хүсч байна. Энэ бол таны хариуцлагын асуудал шүү. Нэмж хэлэхэд төрийн ажил хийж байж зурхай харж өдөр сонгодгоо болих хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа эрх баригчид зурхай харж байгаад сонгосон юм шиг байна. Уг нь зурхай харж өдрөө сонгох биш. Засгийн газар чинь Үндсэн хуулийн хайчинд орох бий гэдгийг бодож тооцох ёстой байсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэд хэдэн санал хэлье.
-Үндсэн хуульд бусад хуулийг нийцүүлэхээс өөр арга байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд, таны үүрэг. Үндсэн хуульд захирагдаж бусад хууль нь нийцдэг байтал Үндсэн хуульд тусгасан хуулиудыг дагаж мөрдөх журмын хуулиар зохицуулж болно гэж. УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт мөн хэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ гээд цагаан дээр хараар бичсэн байхад яагаад гуйвуулах гээд байгаа юм бэ. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн байгууллага. Бусад хуулиар зохицуулагддаг яам, агентлаг, ашигт малтмалын газар биш. Үндсэн хуульд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгож, томилох тухай тодорхой заасан.
Та бүхэн дангаараа засгийн эрх барьж ажиллаад ямар үр дүнд хүрэв, хэрэгтэй зүйл юу хийв гэж үнэлж цэгнэ. Сайныхаа үлгэр жишээг олон түмэнд харуул л даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг давхар дээлгүй болгох бололцоо байна. Шинээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын дөрөв хүртэлх сайд нь давхар дээлтэй байж болно гэсэн. Тэр дөрвөн сайдынхаа хэнийг авч үлдэх нь та бүхний дотоод асуудал. Хамгийн гол нь өөрсдийн баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө бариач ээ гэж хэлмээр байна.Үндсэн хууль дээгүүр төр засаг алхвал цаашид хэн дуртай эрхтэн дархтан үл ойшоодог буруу шийд тогтоно.
Хамгийн аюултай нь ардчилсан Үндсэн хуулийг нулимдаг буруу зүйл, шийд тогтоно. Би хуульч хүний хувьд үүний эсрэг байна. Манай Б.Чимид багш “УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. УИХ яагаад ажлаа хийхгүй байна. Үүнд нэг асуудал бий. Албан тушаалаас хэн ч төрөөгүй. Бид Монгол эхээс төрсөн. Наад зах нь албан тушаал цаг, нартай. Та бүхний хэлэх, хэлсэн үг Монголын түүхэнд үлдэнэ. Монгол төрийн санах ой болж үлдэнэ. Тэгэхээр нэг удаагийн сонгуулийн өмнө нь бодоод үз. Сонгууль болоод л өнгөрнө. Эрх баригчид тат нар сонгууль бодоод ирээдүйгээ мартсан байна. Үндсэн хуулиа ч уншихаа мартчихаж. Үндсэн хуулийн төгсгөлд мэдэгтүн. Сахигтун гэж бичсэн байгаа” шүү. Энэ үг бол дарга нар та нарт зориулсан үг шүү. Жирийн иргэнд гэж андуурав. Тэгээд өнөөдөр өөрийгөө дарга гэж бодож байгаа бүх хүнд хандаж үг хэлмээр байна. Албан тушаал, эрх мэдэл мөнх биш. Нэг удаа ач гуч, үр хүүхдээ бод. Өөрийгөө тойрон хүрээлж буй зусардагч, чихэр шиг нялуун үгнээс ангижир. Үүнийг л ойлго. Би Монголын ирээдүйг л ярилаа. Түүнээс биш хэн нэгний оймс, гутал, хэрүүлийн тухай яриагүй. Жижиг сажиг хов жив яриагүй. Ийм учраас Монгол Улсын Үндсэн хууль дээгүүр хэн ч алхахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулиа дээдэлж байж Монголын төр цааш явна. Монгол төр өөрөө хууль цаазын түүхтэй шүү. Ардчилсан Үндсэн хуулиа дээдэлж байж Монголын төр оршин тогтнох учиртай. Миний гарт буй баримт бол Монгол Улсын хуулиуд. Үүнд бүх зүйлийг тодорхой бичсэн байгаа.
Нэг зүйлээр өнөөдөр мушгиж байх шиг байна. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Энэ хуулийн нэгдүгээр зүйл дээр “Шинэчлэн батлагдах хүртэл хуучин хуулийн заалтыг барина” гэж ярьсан. Тэр чинь Үндсэн хуульд хамаагүй. Уучлаарай. Энэ заалт бол Үндсэн хуульд бусад хуулийг нийцүүлэх тухай заалт. Дахин хэлэхэд миний яриад байгаа ойлголт бол “Засгийн газар Үндсэн хуульд нийцүүлж давхар дээлгүй ажиллах тухай ойлголт юм. Үндсэн хуулийн дээгүүр төр алхах юм бол буруу жишиг тогтоно. Б.Чимид багшийн хэлсэнчлэн УИХ Үндсэн хуулийн биелэлтийг өдөр бүр сахиулах үүрэгтэй. Яагаад УИХ ажлаа хийхгүй байна вэ. Албан тушаалаас хэн ч төрдөггүй, албан тушаал бүр цаг хугацаатай байдаг. Нэг удаа сонгуулиа мартаад ирээдүйгээ бодож, Үндсэн хуулиа уншиж хэрэгжүүлнэ үү гэв.
Тэрбээр “Хэрэв би худлаа яриад, гүтгэж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар та надтай нээлттэй мэтгэлцээч” гэсэн уриалгыг гаргаж байна гэдгээ энэ үеэр тодотгосон юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com