Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Т.Батцогт: НИТХ дахь АН-ын бүлэг хотын даргад төсвийн тодотгол хийх шаардлагыг хүргүүллээ

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

НИЙСЛЭЛИЙН 2020 ОНЫ ТӨСӨВ ТАСРАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ

-Манай улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажилласан ч эдийн засагт учруулах нөлөөг хожуу тооцлоо. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан коронавирусийн тархалтын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн талаар яриагаа эхэлье.
-Тийм ээ, сүүлийн гурван сарын турш дэлхий нийтийг түгшээж цар тахлын хэмжээнд дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг бид төдийгүй бүх дэлхий даяараа нэгдэн тэмцэж байна. Манай улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, чиглэлийн дагуу арга хэмжээ авч, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өдөр, шөнөгүй зогсч буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдадаа талархаж байна.

Цар тахлын үед ухамсартай, хариуцлагатай байж үүргээ маш сайн биелүүлж байгаа нийт иргэддээ түүн дотроо Нийслэлийнхээ иргэдэд онцлон талархах ёстой гэж бодож байна. Хэдийгээр эрүүл мэндээ хамгаалж чадаж байгаа боловч эдийн засгийн сөрөг үр дагавар нь юунаас ч үл хамааран иргэдийн маань амьдрал ахуйд шууд нөлөөлж эхлээд байна.Дэлхийн улсууд түүн дотроо эдийн засгийн тэр­гүүлэгч гүрнүүд цар тахлын үед болон түүнээс үүсэх үр дагаврыг тооцсон ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг алдагдуулахгүй байх бодлого төлөвлөгөөгөө 1,5 жилээс урт хугацаатайгаар гарган ажиллаад эхэлсэн. Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүд ямар тооцоолол, үндэслэлтэй байна вэ гэдгийг улстөрч хүний хувьд ажиглаж байна.
-Монгол Улсын Зас­гийн газраас гаргасан шийдвэрүүдийн талаар таны санал...?
-Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, татварын хөнгөлөлттэй холбоотойгоор НИТХ дахь АН-ын бүлэг гуравдугаар сарын 31-ний өдөр Хотын даргад “Шаардлага” хүргүүлсэн. Шаардлагын агуулга нь коронавирусийн дэгдэлтээс хамаарч эдийн засгийн идэвхжил буурч байгаатай холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэр нь Нийслэлийн төсвийн орлого тасалдах нөхцөл үүсгээд байна. Иймээс НИТХ-ын хуралдааныг хуралдуулан төсвийн тодотгол яаралтай хийх тухай асуудлыг хөндөн гаргаж ирлээ.
Хамгийн энгийн тооцоо хэлэхэд 2020 онд Нийслэлийн төсвийг нэг их наяд 211 тэрбум 604 сая төгрөгөөр баталсан. Энэ төсвийн 60 хувийг бүрдүүлдэг ХХОАТ-ыг зургаан сар чөлөөлснөөр нийт төсвийн 30 хувь буюу 363 тэрбум 481,2 сая төгрөг дутна.Тэгэхээр НИТХ хуралдаж үүсээд байгаа нөхцөл байдалдаа дүгнэлт гаргаж төсвийн тодотголоо зайлшгүй хийх шаардлагатай.
-Хүн амын ихэнх хувь, эдийн засгийн гол хэсэг оршдог Нийслэлд төсвийн орлогын тасалдал үүсэхээр Улсын төсөв яаж ачааллаа даах вэ? Нөгөө талаас Нийслэл өөрөө улсын төсөвт татаас төлдөг биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Нийслэл өөрөө Монгол Улсын эдийн засгийн тулгуур болдог. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн төсвийн орло­гын биелэлт 44 хувийн урьдчилсан гүйцэтгэлтэй байна. Нийслэлчүүд бид энэ жил улсын төсөвт 319,4 тэрбум төгрөгний татаас өгөх ёстой. Мөн урсгал зардалд 675,8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын ажилд 362 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. НИТХ дэх АН-ын бүлэг цар тахлын дэгдэлтээс хамаарч эдийн засаг хумигдаж иргэдийн худалдан авах чадвар буурч Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Нийслэлийн төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүсээд байгаа учир төсвөө тодотгож онцгой горимд шилжих шаардлагатай гэж үзэж байгаа юм.

ӨРХ БҮР, ИРГЭН БҮР ЗАРДЛАА ХЭМНЭЖ БАЙХАД ТӨР Ч БАС ХЭМНЭХ ҮҮРЭГТЭЙ

-Та сая нийслэл төсвөө онцгой горимд шилжүүлэх шаардлагатай гэж хэллээ. Тэгвэл энэ үүсээд буй нөхцөл байдлыг эдийн засгийн хүндрэл багатай давж гарах ямар боломж байна гэж үзэж байгаа вэ?
-Бид шаардлагадаа маш тодорхой шийдэл, саналуудыг дэвшүүлсэн байгаа. Нийслэлийн төсөв батлах үед ч манай намын зүгээс онц шаардлагагүй хөрөнгө оруулалтаа хасч удирдлагын зардлаа хэм­нэхийг шаардаж байсан. Нийслэлийн төсөв гэдэг бол иргэн бүрээс тодорхой төрлийн татвараар авч бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг тухайн жилд нь нийтийн хэрэгцээг хангах ямар ажил үйлчилгээнд зарцуулах вэ гэдгийг заасан эрх зүйн баримт бичиг юм. Тэгэхээр ядаж үүссэн энэ онцгой нөхцөл байдалд төсвийн тодотголоо хийгээд захиргаа, хүнд суртал, дарга нарт зориулсан зардлаа хэмнээч гэдгийг шаардаад байгаа юм. Иргэд маань ч өрхийн, өөрсдийн хэрэгцээндээ хэмнэлт хийгээд эхэлсэн энэ үед тэднээсээ авсан татвараас бүрдсэн төсвийг зарцуулахдаа ухаалаг, хэмнэлттэй хандах нь Нийслэлийн иргэдээс сонгогдсон төлөөлөгч бидэнд хамааралтай төдийгүй ерөөсөө хүний ёс зүйн асуудал юм.
Хотын захиргаа гадаад, дотоод томилолт, сургалт, туршлага судлах, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг нэн даруй шаардлагагүй зардлуудыг танах, хойшлуулж болох томоохон хөрөнгө оруулалтын зардлыг царцаах шаардлагатай байна. Нийслэлийн 2020 оны төсөвт тухайлбал: аз жаргалтай хотын индекс тооцоход 1 тэрбум, зүүн хойд Азийн аялал жуучлалын төв болох гурван тэрбум, Хотын захиргаанд шинээр эд хогшил худалдаж авах нэг тэрбум, хотын удирдлагуудын авто бааз шинэчлэх, хоёр дүүрэгт баригдах Төр захиргааны ордон, гурван дүүрэгт баригдах Соёл урлагийн барилга зэрэг зайлшгүй шаардлагатай бус хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулах нь зүйтэй гэж үзэн, шаардлага хүргүүлээд байна.
-Нийслэлийн төсвөөс яг хэдий хэр хэмжээний мөнгийг хэмнэж болохоор байна вэ?
-Зөвхөн дээрх зардлуу­даас 10 тэрбум төгрөгийг хэмнэх бололцоо байна. Хэмнэгдсэн төсвийн тодор­хой хэсгийг халдварт өвчний голомтод ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон дүүргийн албан хаагчдад урамшуулал олгоход, мөн нэн шаардла­гатай эмнэлгийн багаж тоног төхөөрөмж авах, Засгийн газрын шийдвэрийн гадна үлдэж буй өрхийн болон хувиараа жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг саналыг шаардлагадаа тусгаад байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com